Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгчид бараалхана

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй төрийн айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Ерөнхийлөгч В.В.Путины өнгөрсөн есдүгээр сард хийсэн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн Монгол Улс ОХУ-тай Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг байгуулж, хамтран ажиллах санамж бичгүүдэд гарын үсэг зурсан. Хойд хөрштэй стратегийн түншлэлээ шат ахиулсны дараа хийж буй энэ айлчлалын үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх нь чухал болохыг Ерөнхий сайд уулзалтууддаа онцолж байна.

Айлчлалаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй бас нэг гол асуудал нь ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулан өнгөрүүлэх бодит боломж байгааг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевтэй хийсэн ганцаарчилсан уулзалт болон хэлэлцээний үеэр санал болгосон юм. Ерөнхий сайд Д.А.Медведев хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Төрийн айлчлалын хөтөлбөрийн дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Сочи хотод очиж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхана. Уулзалтаар Ерөнхий сайдын дэвшүүлэн тавих гол зүйл нь хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах тухай асуудал байх юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:54:32

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:54:32


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.