Эмиратын ЭСЯ-ны газрыг улсын тусгай хамгаалалтад авав

Л.Батцэнгэл / Улстөр

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Дараа нь “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Тогтоолын төслөөр Арабын нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байгаа юм.

Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улстай 1996 онд дипломат харилцаа тогтоожээ. Тус улс нь Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн бөгөөд газрын тос, байгалийн хийн арвин нөөцөө тулгуурлан санхүү, эрчим хүч, аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлж, идэвхтэй гадаад бодлого баримтлахын зэрэгцээ, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг төрийн зүгээс эрчимтэй дэмжих бодлого баримталдаг орнуудын нэг.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн сайд Шейх Абдулла бин Заид Аль Нахъяны 2014 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохиролцсоны дагуу 2016 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр тус улсын Элчин сайдын яам Улаанбаатар хотноо нээгдэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. АНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Эрхэмсэг ноён Абдулла Тинижи 2016 оны хоёрдугаар сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:43:49

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:43:49

/*-*/ [49.0.212.116] 2019-12-09 00:43:05

Гадны орчин элчин сайдын яамны хашааны газрыг улсын тусгай хамгаалалттай газар болгох гэдэг чинь юу гэсэн үг вэ. Дархан цаазтай онгон дархан газар болгож хүн нутаглахаас хамгаалж байна уу, эсвэл нөгөө тахь махь аваачиж нутаглуулдаг хамгаалаттай бэлчээр нутаг болгоод байгаа юмуу, Би ганцаараа тэнэг болчоод мэдээ уншаад ч ойлгохоо байсымуу

зочин [182.160.38.184] 2019-12-08 18:34:34

БИ САЙН ОЙЛГОСОНГҮЙ ЭСЯ-НЫ ГАЗАР ТЭГЭЭД "ДАРХАН ЦААЗТАЙ" БОЛЧИХОЖ БАЙГАА ЮМ УУ, ХАХА, ЭЛЧИН САЙД НЬ БАС ДАРХАН ЦААЗТАЙ БОЛООД БАЙНА УУ ХАХА, ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВНА ГЭДЭГ НЬ ЯГ ЯАНА ГЭСЭН ҮГ ВЭ

Зочин [66.181.161.121] 2019-12-07 07:25:20

наад газар чинь тэр улсын нутагт тооцогддон бишүү.

Зочин [66.181.161.36] 2020-01-04 03:59:40

Яг зөв хятад эся япон гээд бүгд эся жлсдаа бгаадаа яг адил цагдаач нэвтрэх эрх байдаггүйн байналээ

Зочин [202.9.46.136] 2019-12-06 20:33:34

Элчин сайдын яамны газрыг тусгай хэрэгцээнд авна гэж юу байдаг юм бэ? Энэ улсын элчингийн газар хаана байдаг юм бэ?

Зочин [61.223.107.63] 2019-12-06 16:46:34

Yu bicheed bgaanbe

Zochin [66.181.178.211] 2019-12-06 16:29:32

Ulsiin tusgai heregtseend avna geheer yana gesen uguu

bbbb [193.140.36.253] 2019-12-06 15:05:52

mongol hunii setgen bodh chadvar ygaad doroitoltoi ym be darhan tsaats t gazruudaa hamgaalj chdhguı ym baıj gadaad ulsıın irgeduud mon gadaad uls ornıı ulııg n shagaih ymr durtaı ym be


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.