Ар Зайсангийн чиглэлд автобус явуулахаар болов

Л.Батцэнгэл / Нийслэл

Нийслэлийн Нийтийн тээврийн газраас Ч:72 буюу “Ханбогд амралт-Төв номын сан” чиглэлд их багтаамжийн дөрвөн автобусыг ирэх мягмар гарагаас явуулахаар төлөвлөж, хуралдаанаар хэлэлцүүллээ.

Хуралдаанаар “Богд хан ууланд амралтын өдрүүдэд аялах нийтийн тээврийн шинэ чиглэл нээх асуудлаар үүрэг өгөх тухай” асуудлыг хэлэлцэж, дэмжив. Улаанбаатар хот тэлж буйтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн XI хорооны оршин суугчид болон Богдхан ууланд алхалт хийж буй хүмүүс Ар Зайсан чиглэлд нийтийн тээврийн автобус явуулахыг хүссэн санал удаа дараа ирүүлж буй. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Нийтийн тээврийн газраас Ч:72 буюу “Ханбогд амралт-Төв номын сан” чиглэлд их багтаамжийн дөрвөн автобусыг ирэх мягмар гарагаас явуулахаар төлөвлөж, хуралдаанаар хэлэлцүүлэв. Ингэснээр тухайн чиглэлд автобус өдөр бүр явах боломжтой боллоо. Хан-Уул дүүргийн XI хороонд нийтдээ 18 авто зогсоол бий бөгөөд их багтаамжийн автобус эргэлт хийх боломжтой гэж нийслэлийн Нийтийн тээврийн газраас тооцсон байна. Улмаар ирэх онд автобусны эцсийн зогсоол байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Эрүүл мэндийг сайжруулах үүднээс эмч нар иргэдийг ууланд алхахыг зөвлөдөг. Гэвч Богдхан ууланд алхахад автобус явдаггүй, иргэд хувийн автомашинаар зорчих зэрэг хүндрэлтэй асуудал гардаг. Тиймээс уг ажлыг нэн чухал гэж үзэж байна. Гэхдээ автобусыг энэ амралтын өдрүүдэд туршилтаар явуулж эхлэх хэрэгтэй. Мөн бие засах газрын асуудлыг шийдэх шаардлагатайг иргэд хэлж байгаа. Тиймээс уг асуудлыг шийдэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тэмдэглэлээр үүрэг өгье. Үүнээс гадна автобус явуулах цаг зэргийг нарийвчлан тооцож, төлөвлөлттэй явуулах хэрэгтэй. Цаашид Хонхор тосгон зэрэг газруудын энэ мэтээр автобус явуулахыг судлах хэрэгтэй” гэв.

Өнөөдрийн хуралдаанаар “Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай”, “Богд хан ууланд амралтын өдрүүдэд аялах нийтийн тээврийн шинэ чиглэл нээх асуудлаар үүрэг өгөх тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай”, “Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн батлах тухай”, “Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХХ хуралдааныг товлон зарлах тухай” зэрэг найман асуудлыг хэлэлцэх товтой.

Эх сурвалж: НИТХ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:43:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:43:48

ККК... [202.179.26.23] 2019-12-09 09:35:38

АРЗАЙСАН ТОЛГОЙ ЧИГЛЭЛД АВТОБУС ЯВАХЫМ БИЗ ДЭЭ....

/*-*/ [49.0.212.116] 2019-12-09 00:30:05

Арзайсан толгой

Зочин [202.126.88.45] 2019-12-07 22:48:12

4 автобус их хүлээх байх даа оршин суугчид байнга ойрхон явах чиглэлийн автобус сайн байх юм хүлээгээд ирэхгүй тэгээд яараад ямар нэгэн аргаар явна

бббб [150.129.143.206] 2019-12-06 21:29:24

дэмжиж бна. энэ бүтэн сайнд явуулбал их сан байн. маршрут нь яаж явах болоо

Зочин [66.181.184.44] 2019-12-06 19:50:38

Зайсангийн өндөррүү өвөл автобус гарч чадахуу, айлд ороод гарахад даралт ихсээд байсан.

Зочин [122.201.31.121] 2019-12-06 20:23:17

baga uuldaa

Зочин [64.119.18.168] 2019-12-06 19:16:58

Нөгөө баавгай чинь иччихсэн үү?


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.