Авлигад хамгийн их автсан салбарыг улс төрийн намууд тэргүүлж, хууль, шүүхийн байгууллага удаалжээ

Ц.Анударь / Хууль

-Монголчууд цахим орчинд “шуурах”-аас өөрөөр эрх чөлөөгөө хамгаалж, авлигыг эсэргүүцэн жагсахгүй байна-

“Сант марал” сангийн захирал Л.Суматитай ярилцлаа.

-“Азийн сан” болон “Сант марал” сангаас хамтран хийсэн авлигатай холбоотой судалгааны талаар мэдээлэл өгөөч?

-Манай судалгаа 2006-2019 он хүртэл тасралтгүй хийгдсэн. Авлигатай холбоотой нилээд олон чиглэлээр ажиллалаа. Монголын нийгэмд ч тэр, дэлхийн чиг баримжаанд ч тэр томоохон өөрчлөлт гарч байгаа болохоор олон жил хийсэн энэхүү судалгаанд тодорхой дүгнэлт хийх цаг болсон байна. Дэлхий даяар явагдаж байгаа олон асуудал улс төрийн тогтолцоотой холбоотой байдаг. Олон улсын жишээнээс дурдвал Украин, Словак, Израйлд явагдаж буй сонгууль дандаа авлига, хээл хахуультай холбоотой байгаа нь улс төрийн тогтолцооны эсрэг явагдаж буй үйл явц. Монгол Улсад бас ижилхэн байна.Судалгааны дүгнэлтээс үзэхэд авлига олон жилийн өмнөөс манайд газар авсан байгааг харж болно. Жижиг авлигын хэлбэр харьцангуй буурсан. Гэтэл нийт авлигын хэмжээ өндөр байгаа нь дээд түвшний авлига газар авсантай холбоотой. Жил бүр АТГ-ын үзүүлэлт манай судалгаанд тусгагддаг. Судалгаанаас харахад одоогийн Засгийн газарт иргэд илүү их итгэл хүлээлгэж байна. Дээрээс нь улс төрийн намууд авлигад автсан байдлаараа Монгол Улсад тэргүүлж байгаа юм. Үүний эсрэг тэмцэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламж хэрэгтэй.

image

-Иргэд хүрэлцээ, тэгш боломж бага байгаагаас авлига үүсэж байна гэж үздэг дээ?

-Судалгааг 1350 хүнээс тохиолдлын түүврийн аргаар авсан. Судалгааны үр дүнгээс харахад иргэдийн зарим нь “Авлига гэдэг зүйл хэвшмэл зүйл болсон” гэж хариулсан бол нөгөө нь “Зайлшгүй авлига өгөх шаардлага бий болсон” гэж хариулсан. Дийлэнх судалгааны байгууллага дунджаар 1000 хүнээс судалгаа авсан.

-Авлига авсан хүмүүс сонгуульд өрсөлдөх боломжийн талаар та ямар саналтай байна вэ?

-Хүмүүсийн хандлагаас шалтгаалах байх. Хуулиар нь задлаад үзвэл үүнийг авлига эсвэл эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж ч болох юм. Гэхдээ Монголын ард түмний дийлэнх нь үүнийг авлига гэж үзнэ. Манайх авлига, улс төрийн чиглэлээр судалгаа хийдэг байгууллагын хувьд ирэх оны сонгуулийг нэлээн өөр болох байх гэж харж байна. Улс төрийн нам болон нэр дэвшигчид авлигатай тэмцэх чиглэлийг мөрийн хөтөлбөртөө тусгахгүй бол гарах магадлал бага байх. Яагаад гэвэл авлигатай тэмцэхийг нийгэм даяараа хүсэж байна. Энэ удаагийн сонгуулиар нам биш хүнээ сонгоно гэж байгаа. Тэгэхээр ямар хүмүүсийг ирэх сонгуульд дэвшүүлэхээ анхаарах хэрэгтэй гэж бодож байна.

- Бусад улс орон авлигын асуудалд хэрхэн ханддаг юм бол?

-Хөгжингүй орнууд энэ асуудлыг нэлээд нарийвчилж авч үздэг. Манай орны хувьд хуулийн байгууллага нь хүртэл авлигад өртөж буй байдлаараа улс төрийн намуудын дараагаар удаалж байна. Хууль, шүүхийн байгууллага, улс төрийн намууд авах юм байхгүй, авлигад өртсөн байгааг судалгааны үр дүн харуулсан.

-Сонгуулийн тогтолцооны талаар ямар саналтай байна вэ?

-Мажоритар систем нь онолын хувьд жижиг нам болон шинээр гарч ирж буй улс төрчдөд халгаатай. Ялангуяа манай орон шиг сонгуулийн сурталчилгааны хугацааг нь богино тавьчихаар хүмүүсээ танилцуулж чаддаггүй, хөрөнгө мөнгө, хүн хүч нь хүрэлцэхгүй байдал бий болдог. Тэгэхээр ямар ч өрсөлдөх чадвар бий болохгүй гэсэн үг. Пропорцианаль системийг би зөв гэж үздэг. Энэ хэлбэрт авлигын түвшин харьцангуй бага ажиглагддаг.

-Судалгаанд хамрагдсан иргэдийн 97 хувь нь “Авлига манай оронд хэвийн үзэгдэл болсон” гэж хариулсан байна. Ийм улс оронд юу тохиолддог вэ?

-Гүрж улсын жишээг ярихад улс төрийн жолоодогчийн хүсэл тэр улсад байсан. Түүхэндээ энэ орон олон нийтийн дэмжлэгийг маш сайн аваад авлигатай амжилттай тэмцсэн байдаг. Монгол оронтой хөгжил, хүн амын тоогоороо ижил орон шүү дээ. Иймд Монгол Улс ч гэсэн ийм өөрчлөлтийг хийвэл чадахгүй гэх зүйл үгүй.

Шинэчлэл хийхэд нийгмийн дэмжлэг хэрэгтэй

-Авлигад их автсан салбарыг улс төрийн намууд, хууль, шүүхийн байгууллага тэргүүлж байна гэж байна. Ийм үед авлигыг бууруулах боломж хэр байгаа бол?

-Боломж нь байгаа. Саяын өөрчлөгдсөн Үндсэн хуулиар Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдэнэ гэж ойлгосон. Дээд түвшний авлигатай тэмцэх чиглэлийн үйл ажиллагааг иргэд АТГ-аас илүү Засгийн газраас хүлээгээд байна. Үүнтэй тэмцэх эсэхийг харахаас өөр сонголт одоогоор алга. Нөгөө талаас авлигын эсрэг дуу хоолойгоо нэгтгээд, оффшорын эсрэг тэмцэж, эрх мэдэлтнүүдийн хууль бус үйлдлийг буруутган Сүхбаатарын талбайд жагсаж байгаа нэг ч хүн харагдахгүй байна. Нийгмийн идэвхийг сайжруулах хэрэгтэй. Шинэчлэл хийхэд нийгмийн дэмжлэг хэрэгтэй байна.

-Монголын ард түмэн авилгатай тэмцье гэхээр хүчин мөхөсдөөд байгаа юм биш үү?

-Нэг талаасаа зохион байгуулалт харьцангуй тааруу байх шиг байна. Хонконгтой харьцуулаад үзье. Тэр улсын иргэд ардчилал бол үнэ цэнтэй зүйл гэдгийг маш сайн ойлгосон учир өдөр шөнөгүй, хэдэн сараар жагсаж чадаж байна. Гэтэл хуулиараа бослогод оролцвол 10 жил хүртэл хугацаагаар хорих ялтай байдаг. Гэсэн ч ардчиллаа хамгаалж, жагсаад байна. Монголчуудын хувьд эрх чөлөөгөө хамгаалж, авлигыг эсэргүүцэн жагсаж байгаа дүр зураг харагдахгүй байна. Цахим орчинд “шуурах”-аас өөр зүйл алга.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:42:53

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:42:53

Зочин [202.126.89.99] 2019-12-08 11:30:55

30-40 жилийн өмнөх хуулийн дагуу УИХ гишүүд цаазаар авах эсвэл насаараа шоронд суух ял авах үйлдэл хийсэн хүмүүс. Хуулийг өөрсдөдөө зориулж гаргадаг, өөрийн хүмүүсээр дамжуулж монголыг урд хөршийн хамааралд оруулж байна... эд нар...

/*-*/ [49.0.212.116] 2019-12-08 15:49:14

Тэнэгээ, 30-40 жилийн өмнө УИХ гэж байгаагүй, бас тэр үед чинь одоогийнх шиг МУ гэж байгаагүй, БНМАУ гэж өөр улс байсан юм.

Зочин [202.9.47.22] 2019-12-08 09:12:07

Төрд насаараа ажилласан яамны сайд газрын дарга төрийн нб н дарга нар янз бүрийн төсөлд зөвшөөрөл олгодог дунд тушаалын дарга нар маш их авилгал авч байна тэдний баяжсан байдал нь үүнийг тодорхойлно

Хүрэ [103.26.195.208] 2019-12-08 06:14:20

Үүнээс харахад монголд шударга үйл гэдэг юм үнэхээр байхгүй толгойноосоо өтөөд ялзарч байгаа биз.ийм намуудаар удирдуулаад байгаа улс хөгжих үү.ийм шүүхтэй улс шударга үнэн байхуу.

Иргэн [202.9.40.85] 2019-12-08 06:12:02

Шүүх прокурор бол гарцаагүй. супер авилгачид. мөн.

Зочин [66.181.191.75] 2019-12-08 05:59:59

Монгол тѳрийн 3 дайсан бол улс тѳрчид, ченжүүд, тѳрийн албан хаагчид шүү дээ.

Зочин [203.169.50.114] 2019-12-08 01:27:36

Намууд авилага зохион бүтээж, түүнийгээ үйлдвэрлэж нийгэмд түгээн ашигтай ажиллаж байна.

zolboo [202.126.88.210] 2019-12-07 17:11:36

shuuh sonoson.bugd awilga heel hahyylid idegsen tomchyyliin gar hol bolj ug heleh erhgui bolson. battylga olon shuugch nariig choloolson gewch zarim tolgoilogich

Судлаач [202.126.88.163] 2019-12-07 12:46:03

Сумади хууль шүүхийн байгууллага их авилгатай гэж хэлээгүй байхад сэтгүүлч хууль шүүх гээд байгаа нь хэний зхиалга юм бол Өнгөрсөн жил хамгийн ихавилгатай нь ЗГ УИХ гэж гарсныг азийн сан зарлахаас айгаад зарлаагүй .тиймээс мудалгаа үнэн биш шүү

зочин [64.119.24.94] 2019-12-08 13:36:46

Хууль, шүүхийг авилгагүй гэх нь үү? Хамгийн ихээр авилгыг цэцэглүүлсэн газар чинь хуулийнхан болоод байгааг сүүлийн үеийн үйл явц харуулаад байна бус уу? Үхсэнийх нь захиалга. Захиалгагүй ил тод байна шүү дээ.

Avilgachid pizdakuud [180.46.197.86] 2019-12-07 10:23:46

Deer doorgui novshiin, lalariin, avilgachin adgiin shaar, hogiin pizdakuud l baidag bolson pizda gej.....

Александр [45.74.46.194] 2019-12-07 09:45:14

Мобильный

ах [202.126.88.179] 2019-12-07 09:05:14

УИХ гишүүд ЗГ яаам бүгд монголыг хуваааж идэж бшд

bagsh [103.57.93.209] 2019-12-07 08:49:27

Улсын их хурал өрсөлдөгчгүй. Бүх талын нөлөөлөл, хамрах хүрээг тооцвол УИХ нэгд орно.Судалгаа буруу байна Сумати гуай

Зочин [202.9.40.167] 2019-12-07 07:37:30

"АВИЛГАЛД " -идэгдсэн ,ялзарсан төртэй "МОНГОЛ" -улс болжээ .өөр дүгнэлт байхгүй шүү .худлаа битгий судалгаа гэж ард түмнийг гошгоруулаад байгаачээ ,бор зүрхээрээ амьдарч байгаа МОНГОЛЧУУД шүү дээ.уудам эх оронтой ,уужуу сэтгэлтэй ард түмэн тулдаа л өдий зэрэгтэй амьдарцгааж байгаа нь хэний ч нүдний өмнө ил шүү дээ .

Зочин [43.242.243.128] 2019-12-07 06:05:04

Одоогий төр барьж байгаа намын дарга эрхэм гишүүдийн толгойг ард түмэн эх орны өмнөөс авч өгөч туслаач фронтынхоон

Зочин [182.160.0.251] 2019-12-07 04:58:42

Хамгийн шударга байх ёстой бүтцүүд нь хамгийн том авилгачид байхаар монгол улс уруудан доройтож өр ширэндээ баригдалгүй яахав.

Иргэн [66.181.188.116] 2019-12-07 02:57:47

Улс төрийн намуудыг тарааж , хууль шүүхийнхэнийг ард түмний мэдэлд шилжүүл.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.