Хотын хөгжилд иргэн та саналаа идэвхитэй өгөөрэй

Aдмин / Нийслэл

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу Иргэдийн ая тухтай, замын хөдөлгөөнд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, авто машины хөдөлгөөнд саад учруулахгүй байх зорилгоор явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулах уралдааныг Хот байгуулалт, хөгжлийн газар арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 05-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаанд зарлалаа.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчдийн нийт 5 баг оролцож уралдааны даалгаварт заасан 10 байршлаас дараах байршлуудад бүтээлүүд ирүүлсэн байна.

ЗАРЛАСАН БАЙРШЛУУД БОЛОН ИРҮҮЛСЭН БҮТЭЭЛИЙН ТОО

1

Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам дээгүүр 2-р буудал орчимд явган хүний гүүрэн гарц-1

2

Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хорооллын автобусны буудал орчимд явган хүний нүхэн гарц-1

3

Сонгинохайрхан дүүрэг, 6, 19-р хороо, Содон хороолол орчимд явган хүний гүүрэн гарц-1

4

Баянзүрх дүүрэг, 8, 12-р хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөө, ДХИС-ын урд талын автобусны буудал орчимд явган хүний гүүрэн гарц-2

5

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Хүүхдийн ордон, Баянгол ресторан орчимд тусгай замын автобусны буудал дээр баригдах явган зорчигчид зориулсан гүүрэн (эсвэл нүхэн) гарц-4

6

Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын замд “Хүннү их дэлгүүр”-ийн урд талд тусгай замын автобусны буудал дээр баригдах явган зорчигчид зориулсан гүүрэн (эсвэл нүхэн) гарц-2

7

ЧД, 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвар дээгүүр явган хүний гүүрэн гарц-2

8

Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, Blue Mon, ШУТИС -ын уулзвар дээгүүр явган хүний гүүрэн гарц-2

9

Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Намънжугын гудамж дээгүүр явган хүний гүүрэн гарц шинээр барих-2

10

Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Баруун Сэлбийн гудамж дээгүүр явган хүний гүүрэн гарц-2

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг удирдамжийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст байршуулж иргэд олон нийтээс саналыг авна. Иргэд, олон нийтээс санал авсны дараа уралдааныг дүгнэх комисс хуралдаж нэгдсэн дүнгээ гаргана.

Явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ын загвар зураг төслийн уралдааны төсөлд явган зорчигчийн хөдөлгөөнийг татах функцтэй, орчин үеийн техник технологийн шийдэлтэй хослуулсан олон шинэлэг бүтээлүүд ирсэн тул ЭНД ДАРЖ өөрт таалагдсан бүтээлдээ саналаа өгнө үү.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:43:43

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:43:43

Зочин [183.227.160.209] 2019-12-08 22:28:33

хэзээ ч мал хочноосоо салахгүй ард түмэн.

Зочин [192.82.70.196] 2019-12-08 19:40:00

БҮГД ДУУГҮЙ ЗАЙЛЦГАА. бҮГДИЙГ ЧИНЬ ХӨРНГИЙГ ХУОААЖ ШОНД ӨЛГӨНӨ. АРД ТҮМЭН НЭХЭЛ ХАТУУТАЙ. яАРМАГИЙН ХАШААЖСАН ДЭНЖИЙГ АРД ТҮМЭНД ДАРУЙ ӨГ. БУЗАР ХУДГАЙЧ НАР

Зочин [150.129.142.250] 2019-12-08 09:56:04

Зүгээрэл төв зам доогуураа метро барьчих нийтийн тээврийн асуудал үамын бөглөрөө 2 чинь арилаад алга болно

иргэн [64.119.20.66] 2019-12-08 09:10:22

ХИЧНЭЭН САНАЛ ӨГӨӨД ХЭЛЭЭД БАЙХАД ХИЙДЭГГҮЙ Ш ДЭЭ. ОДОО ЮУ БОЛООВ. ЯААГ ХИЙЖ ХАРАГДААЧ. АРЧААГҮЙ АЛБАТУУД....ЯМАР Ч ЧАДВАР МЭДЛЭГ БАЙХГҮЙ ГАХАЙНУУД...

Зочин [192.82.69.151] 2019-12-07 21:56:54

Бөглөрдөг газар гүүрэн гэрц хэрэггүй. Дохиогүй гарц байхад болно. Нийтийн тээврээ хөгжүүлэх хэрэгтэй. Хүлээх хугацаа бага тохитой, шаардлагатай газрууддаа хүрдэг нэлээд орой 23.30 хүртэл явчихдаг байхад өглөө болгон сэг унах нь багасах байлгүй. Төмөр замын 2 гарамдаа гүүр барих хэрэгтэй.

Ганбаа [66.181.161.47] 2019-12-07 20:34:17

Нэг зургаар массаар нь дотооддоо үйлдвэрлэвэл өртөг буурна.

Зочин [66.181.180.104] 2019-12-07 19:23:49

10 р хор хэрэггүй хар хорин зарын 2 талын буудалд талд нүхэн гарц хийх хэрэгтэй тэр муухай гүүхэн гарцаа нураавал таарна

Zochin [202.21.107.95] 2019-12-07 18:53:48

Sapporod guuren garts hiigeechee

Иргэн УБ-хот [202.9.40.167] 2019-12-07 17:37:08

Хотоос төмөр замыг гаргая , Дашваанжил компаниас урагш дахин нэг НАРНЫ ГҮҮР барьяа, МЕТРО байгуульяа эдгээрээс замын түгжрэл эрс буурна шүү дээ нийслэлчүүдээ.

Зочин [202.179.31.59] 2019-12-07 16:27:49

Зурагтайгаа адил юм хийдэггүй байж худал гоё зургаар яадаг?

Зочин [103.57.95.24] 2019-12-07 15:48:02

tumur zamiin doiguur abtomashin yabgan hvnii nhen gartsuud hiibel ch unaa unah hvn ch bagasan zamiin tvgjreld snaar nuluulun shu

иргэн [64.119.22.208] 2019-12-07 15:31:47

Хөгжүүлж болно.явган хүний гарц орцийг бүр сайхан тал нутаг шигээ хийж өгөөч!!!!!!!!2хүн зөрөхгүй.тэрэгтэй хүүхэд түрх зайгүй.л юм ыайх юм.тэргэнцэртэй хүний зам бүр ярилтгүй!!!!!!!!!! Бааран түцнүүдээ одоо болиоч.!!!!!!!!!!Өөрөөр сэтгээч борбор амбаар одоо болиочээ!!!!!!!!!

Зочин [192.82.64.251] 2019-12-07 15:09:33

темер замыг хотоос гаргаач малуудаа

Зочин [202.126.89.134] 2019-12-08 16:23:09

Төмөр замандаа биш ээ бээжингийн төмөр замууд бүгд л хотынхоо төвд байдаг


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.