Монгол инженерүүдийн хийсэн хоёр цахилгаан автобус нийтийн тээвэрт явах боломжтой

Н.Алтанцэцэг / Нийгэм

Улаанбаатар хотын 89 чиглэлд 860 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байгаа ч 1.3 сая гаруй хүн амтай нийслэлийнхэнд хүрэлцэхгүй байна. Нийтийн тээврийн үйлчилгээг хариуцдаг байгууллага нь судалгаанд үндэслэн, урсгалыг зохицуулж байгаа гэх боловч бодит байдал дээр автобусыг 30, 40 минут хүлээдэг. Зарим чиглэлийн автобусыг нэг цаг хүлээдэг гэдгийг иргэд хэлж байна. Иймээс нийтийн тээвэрт автобус нэмэгдүүлэх шаардлагатай байгаа боловч төсөв мөнгөтэй холбоотой учраас энэ асуудал шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн. Гэхдээ монгол инженерүүдийн хийсэн хоёр автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явахгүй гарааштаа байж байна. Өнгөрсөн оны энэ үед нийслэлд 89 чиглэлд 945 автобус үйлчилж байсан бол өнөөдөр 93 чиглэлд 860 болтлоо буурчээ. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүдийн хэрэгцээнд нийцүүлэн автобусны тоог нэмэгдүүлэхгүй бол энэ өвлийг давахад тун хүндхэн байдалтай байна.

100 хувийнцэнэгээрөвлийнулиралд 130-140 км, зун 190-200 кмзамыгтуулахчадвартай

"Монгол машин индастриал" компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдоос зарим зүйлийг тодрууллаа.

image

-Монгол инженерүүдийн хийсэн хоёр автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явахгүй байгаа. Зорчигч тээврийн газраас зарим зүйл дутуу байгаа учраас нийтийн тээвэрт явах боломжгүй гэж байсан?

-Агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх ажлын хүрээнд 2018 онд Засгийн газраас тогтоол гаргаж ЗТХЯ, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл хамтран манай компанитай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манай компани төслийг хэрэгжүүлж бусад хувийн хэвшлийнхээ инженер техникийн ажилтнуудын тусламжтайгаар автобусыг угсарч, үйлдвэрлэсэн. Ингээд автобусандаа ЗТХЯ-тай хамтран өвөл, хавар, зун туршилт, судалгаа хийсэн бөгөөд автобусыг дулаан зогсоолд байлгаж, ашиглалтын горим, зөвлөмжийг мөрдсөн тохиолдолд 100 хувийн цэнэгээр өвлийн улиралд 130-140 км, зун 190-200 км замыг туулах чадвартайг тогтоосон. Ер нь замын өгсүүр багатай хотын төвийн чиглэлд цахилгаан автобусыг явуулдаг жишиг байдаг.Үйлдвэрлэгчийн хувьд бид хоёр автобусаа ашиглагч байгууллагад хүлээлгэж өгөхдөө ашиглалтын горим, зөвлөмжүүдийг өгсөн. Мөн цахилгаан автобусны жолоочийг сургалтад хамруулах саналаа ч хэлж байсан.

-Хоёр цахилгаан автобусны хувьд цэнэглэх боломж хомс. Баазаас өөр газар цэнэглэх боломжгүй гэж байсан. Үүнийг шийдвэрлэх боломж байгаа юу?

-“МОН-30” автобусны хувьд цэвэр цахилгаанаар ажилладаг буюу халаалтаа хүртэл цахилгаанаар шийдсэн учраас энэ горимд хэрхэн ажиллах талаар жолоочоо сургах хэрэгтэй байгаа юм. Автобусны дотор агаар хэр хүйтэн байгаагаас хамаараад зургаан халаагуураа бүгдийг нь ажиллуулах уу, заримыг нь ажиллуулах уу гэдгийг жолооч шийднэ. Гэтэл хүйтэн гараашт зогсоогоод бүх цахилгаан хэрэгслийг нь ажиллуулаад, цэнэгээ барихгүй байна гэх мэдээллийг өгч байгаа юм. Тиймээс бидний зүгээс халаагуурыг дизелиэр шийдэх саналаа хүргүүлчихээд байж байна. Дээр дурдсан ашиглалтын горимуудыг мөрдөөгүй, буруу зөрүү ойлголцсоноос үүдэлтэйгээр цахилгаан автобусны талаар янз бүрийн мэдээлэл гарсан.

-Өртөг өндөртэй бүтсэн гэж байсан. Хямд өртгөөр хийх боломж байгаа юу?

-Хятад улсын автобуснаас үнэтэй байна гэдэг асуудал яригдаж байгаа. Гаднаас оруулж байгаа автобусны үнийн талаар бодит мэдээлэл байхгүй. Бидний үнэ ханш нээлттэй байгаа. Харин бусад газрын үнэ хаалттай нуугдмал байна. Хоёр цахилгаан автобусыг туршилт судалгаа хийж үйлдвэрлэсэн. Монголын Засгийн газар инженерүүдээ дэмжсэн. Угсарсан автобусны 40-60 хувь нь Монголдоо нэмүү өртөг болж шингэж байгаа. Бидний хийсэн хоёр цахилгаан автобус тав тухтай. Хотын тээвэрт явах боломжтой автобус юм.

-Зорчигч тээврийн тээврийн газраас хоёр автобус арван зүйл шаардлага хангахгүй байгаа учраас тухайн үйлдвэрлэсэн газарт албан шаардлага хүргүүлсэн гэж байсан. Танайх энэ шаардлагын хариуг өгсөн үү?

-Манайд Зорчигч тээврийн тээврийн газраас арваннэгдүгээр сарын 12-нд албан шаардлага ирсэн. Энэ шаардлагын хариуг арваннэгдүгээр сарын 28-нд өгсөн. Хэрэв явах км-ыг уртасгамаар байвал дизель халаагуур тавиад өгнө гэдгээ албан бичигтээ дурдсан. Жолоочийг сургалтад хамруулах хэрэгтэй гэсэн зөвлөмж хүргүүлсэн. Дизель автобус барьж байсан жолооч цахилгаан автобус барина гэдэг нь учир дутагдалтай.

-Нийтийн тээвэр хүрэлцэхгүй байгаа. Иймээс ирэх оноос парк шинэчлэл хийгдэнэ. Монгол инженерүүд парк шинэчлэлд хувь нэмрээ оруулах боломж байгаа юу?

-Өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард “МОН-30” загварыг 276 км явах 50 цахилгаан автобусыг хийх боломжтой гэсэн төслийг хотын удирдлагууд өгч байсан. Гэвч өнөөдрийг хүртэл хариу аваагүй байна. Гэтэл гаднаас цахилгаан автобус оруулж ирнэ гэдэг зүйл яригдаж байгаа. Монгол инженерүүд автобус хийж чадна гэдгээ харуулаад байхад гаднаас автобус оруулж ирнэ гээд байгаад гайхаж байна. Гаднаас автобус оруулж ирвэл бидний татварын мөнгө гадагшаа гараад явна. Харин бид Монголдоо үйлдвэрлэвэл олон хүн ажлын байртай болно.

-Автобусыг олноор үйлдвэрлэх боломж байгаа юу?

-Хүчин чадалтай тааруулж үйлдвэрлэх автобусны тоог төсөлдөө тусгасан байгаа. Чадахгүй бол бид төсөлдөө тоо тусгаж өгөхгүй шүү дээ.


Сэтгэгдэл

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 06:29:07

<a href="https://t.me/filmfilmfilmes/16">Человек-паук Вдали от дома</a>

Abrttib [195.2.67.223] 2022-03-12 00:45:55

https://bitbin.it/xUNGaaQL/

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 20:06:45

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 13:13:39

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-07 01:17:25

Фільм Бетмен дивитись онлайн <a href="http://bitly.com/betmen-2022-film">Дивитися Бетмен</a> Бетмен 1989 дивитися онлайн

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 00:42:21

скільки триватиме війна в україні <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">скільки триватиме війна в україні</a> скільки триватиме війна в україні

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:24:28

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:24:28

Зочин [103.10.22.59] 2019-12-10 13:32:42

Дизель халаалт ч гэх шиг ха ха. Хөөё энийг шивсэн хүн гуай сүүлийн өгүүлбэрт хүчин чадалдаа гэж бичнэ шдээ

Зочин [150.129.143.45] 2019-12-09 20:02:16

hyatad selbegeer ugsarsan hog.

Angarag [202.9.46.60] 2019-12-09 14:40:23

Таван толгойн шахмал түлшээ хэрэглээчээ автобусны халаалтандаа. Автобусныхаа өнгийг харсан биз дээ. Загвар нь Тесла мөн үү. Яг үнэндээ халаалтаа нарны цахилгаан үүсгүүрээр шийдчих. Надад төрийн соёрхол хэрэггүй

Зочин [112.72.9.118] 2019-12-09 05:23:55

Наад Эрээнээс бөөндсөн төмрийн цуцлуулгаа төмрийн хогонд аваачиж тушаавал хэдэн халтар юм авч магадгүй Худлаа дүр эсгэсэн шоучид унадаг дугуй угсарчиж чадахгүй байж

Зочин [66.181.160.1] 2019-12-09 04:15:38

ariunbold psda min chi ter avgai huuhdee suulgaad naad segeeree hotiig neg toirdoo .... chadahgui shd chi bandi min ene muu atsiig gudmand taarbal shuud nam shaaj unagaa manaihaan

Зочин [66.181.160.1] 2019-12-09 04:13:29

ariunbold pizdu min hun uhvel yaahiin ats min heden barilgiin gagnuurchin batsaanuud avchirj heden tomor gaganachaad yu hutsaad bgaaa pizduu ve chi ene bandiig shuud shalga uhbal zondoo yum gargana zevuun muu boovnii us dee

Зочин [202.126.89.77] 2019-12-09 03:02:12

500 саяд шахсан гэнэ лээ.Гэтэл Хятадын хар зах дээр цах буус 100-200саяд хэлбэлзэж байна.Шинэвтэр нь шүү.Мөн нөгөө хуучин ногоон Монгол автобуусууд нь бүгд эвдэрээд дуссан гэнэ лээ.Ард түмний нэр барьж бүү хөөрөгд

Зочин [89.35.253.131] 2019-12-09 02:50:42

Нэг шураг ч үйлдвэрлэж чадахгүй байж юун автобус үйлдвэрлэх. Унадаг дугуй хийж эхлээгүй байж ингэж улсын мөнгөөр тоглохоо больчихоо.

Зочин [202.126.89.192] 2019-12-09 02:28:02

Приуснээс намхан эрээнээс ирсэн гагнасан төмөр чанарын шаардлага хангахгүй.ямар япон германы тол. шиг зам дээр явах гэж байгаа биш монгол шдээ.

Зочин [202.126.89.123] 2019-12-09 02:25:21

Асахгүй хог хийчихээд солиороод байх юм 100 км яваад цэнэглээд байвал бүр хэрэггүй

Зочин [202.126.89.192] 2019-12-09 02:22:50

Хөөе хүмсээ даараад байна автобус удаан ирж байнаа.Наад эрээнээс авчирсан баахан төмөр холбож гагнасан автобус чинь Мон 3 чинь хаана байнаа.Сард хэдийг гагнадаг юм бэ.Сардаа олон зуугаар нь гагнаж чадах юмуудаа наадхаа.Хөлдөж үхлээ чадахгүй бол элдэв хэл ам битгий хийгээд засгийн хөлд тээглээд байгаачээ.Даахгүй нохой булуу хураана гэгчээр хөлдлөө .Засаг нь шууд шийдвэрээ яаралтай гаргаачээ.Нэг дор 800 автобусаа японоос оруулчаачээ.Хөлдлөө өглөө 06 цагаас орой 23 цаг хүртэл автобусаа явуулаачээ.Монголынх нь бүтэхгүйээ сардаа 2 хонг хийдэг гээ биздээ хүлээж чадахгүй ардууд чирэгдмээргүй байна 800 автобусаа японоос яаралтай үйлдвэрийн үнээр нь авах хэрэгтэй

zochin [150.129.143.246] 2019-12-09 02:14:54

ebluulsen seg bishuuu

Зочин [202.126.89.17] 2019-12-09 02:00:05

Өмнө хийсэн баахан ногоон автобуснууд хаа байна аа? Зун нэгийг нь л харсан. Бөөн хар утаа суунаглуулаад явж байсан. Ажлаар урд явж байхад яг ийм хэлбэр хэмжээтэй автобусуудыг хараад тиймэрхүү санагдаж билээ.

хуяг [202.131.243.190] 2019-12-09 01:52:53

Хятадаас хуучин автобус аваад нугалж мөнгө унагаж байхад ХАХУУЛЬ өгөхгүй байгаа та нарын автобусыг юу гэж авах билэ. ХАХУУЛЬ өгч сур

Зочин [202.179.14.26] 2019-12-09 01:48:08

Засгийн газар дэмжих хэрэгтэй цаана чинь монгол инжнэр залуу францын машины үйлвэрийн зохион бүтээх товчоонд ажиллаж бна цалингийн нэмээд авчир тэр байтгуй мөнгийг элбэгдорж татвараас чөлөөлөө биздээ тэр хүмүүс нь гадаадынх

ГАМБАА [202.179.14.26] 2019-12-09 01:38:38

Хийсэн , угсарсан ямар хамаатай юм бүх машиныг угсардаг одоо тэрнээс дор юмаар үйлчлүүлж байж ядаж сэлбэг нь хажууд байна хамаг валиутаа хятадад өгөөд юугаар амдрах гээд бна хятадыг дэмжигч нар одоо болно шүү

зочин [192.82.73.67] 2019-12-09 01:28:42

хийсэ юм уу ????? МОНГОЛЧИЛООД УГСАРСАН ЮМ УУ ????????

гамбаа [202.179.14.26] 2019-12-09 01:28:42

Үндэсний үйлдвэрээ дэмжих хэрэгтэй алиййн болгон хятадыдыг дэмжихэв одоо явьж байгаа автобус бүрч шаарлага хангахгүй төмөрийг сэгүүд байна

Bb [59.153.85.111] 2019-12-09 01:27:47

Ulger shuu

Оожоо [202.21.107.60] 2019-12-09 01:26:15

Аль ч улс машина үйлдвэрлэлтдээ 30-60 % ийн тоног төхөөрөмж жижиг эд хэрэгсэлыг гадны улс орноос оруулж угсардаг байх шүү. Манай улс япон солонгосын машина үйлдвэрийн зарим эд ангийг хийх үйлдвэрийг эх орондоо оруулж ирж үйдлвэрлэх хэрэгтэй байх. Тэгэж байж монголд машина үйлдвэрлэлтийн эхлэл тавигдах юм бишүү. Манай машин угсарна гэдэг чинь инженер техникчид залуучуудын идвэх санаачлаг зүтгэл сэтгэл сайн байгааг харуулж байна шүү дээ. Үүнийг төр засгийн згээс дэмжих хэрэгтэй. Гаднамс автобус оруулж ирэх нь түр зуурын авч байгаа арга хэмжээ. Манай төрийн холын хараа, эдийн засгийн чадамж муу байгааг хауулж байгаа хэрэг. Гэхдээ энэ ажлыг эхлүүлэх хэрэгтэй.

Зочин [202.179.31.75] 2019-12-09 01:08:22

за өолио онигоооооо

sss [202.179.25.254] 2019-12-09 01:04:12

Шугамаа 2 тойроод цэнэг дуусаад. Баазруугаа очиж 3 цаг цэнэглэхээр хэрэг алга. Ядау 400 км явбал болох юм байна.

Зочин [103.111.68.3] 2019-12-09 00:38:52

НААД АВТОБУСАА ӨӨРСДӨӨ БАРИАД ҮЗҮҮЛЭЭД ӨГӨӨЧЭЭ. ДУРГҮЙД ХҮЧГҮЙ ГЭДЭГ БОЛООД БАЙГАА БАЙЛГҮЙ. ЭСВЭЛ МАГАДГҮЙ ТА НАР ХАХУУЛ ӨГӨХГҮЙ БОЛОХООР.

Зочин [202.9.46.146] 2019-12-09 00:31:57

Гаднаас сэлбэг эд ангийн оруулж ирээд угсарчихсан болохоос үйлдвэрлээгүй. Юу ч хийж чаддаггүй монголчууд автобус үйлдвэрлэнэ гэж байхгүй

би [202.70.44.46] 2019-12-09 01:10:54

ок

Ганбаа [202.55.191.130] 2019-12-09 00:23:28

Үндэсний компаниа дэмжээч ээ, ДЭМЖЭЭ Ч

Зочин [66.181.161.101] 2019-12-09 00:20:27

хятад автобус 700 саяар нийлүүлнэ гээд явж байна


35 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.