Австрали дахь монголчууд байгаль дэлхийг эргэн сэргээхэд зориулж хандив өргөлөө

Ц.Анударь / Шинжлэх Ухаан

Австрали улсад амьдарч буй Монгол иргэд, Австрали дахь монголчуудын холбоо, Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд Австралийн зарим мужид дэгдээд буй ойн түймрийг унтраах, хохирлыг барагдуулахад сэтгэл санаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор богино хугацаанд 5000 долларын хандив цуглуулсан бөгөөд хандивыг 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Шинэ Өмнөд Уэльс мужийн Улаан загалмайн нийгэмлэгт хүлээлгэн өгчээ.

Австралийн Улаан загалмайн олон нийттэй харилцах албаны захирал Белинда Димовски “Энэхүү хандивыг зохион байгуулсан монголчуудад талархал илэрхийлж байна. Та бүхний өгч буй хандив зөвхөн өнөөдрийн тусламж биш байгаль дэлхийг эргэн сэргээхэд оруулж буй үнэтэй хувь нэмэр” гэдгийг онцолсон болно.

Эх сурвалж: Монгол Улсын Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:36:56

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:36:56

Зочин [202.179.24.152] 2019-12-10 04:27:47

bolj bn shd, baigaa baigaa gazraa saihan amidraad. mongoliin baigali hamgaalah uilsed mungu ugch eneter tenegtevee, avilgachid avaad husna


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.