БСШУСЯ-наас мэдэгдэл гаргажээ

Aдмин / Боловсрол

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь Монгол Улсаас гадаад улсын Засгийн газар, яам, эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу иргэдийг бакалавр, магистрантур, докторантурын сургалтад хамруулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Гэрээ, хэлэлцээрт зааснаар суралцуулах сонгон шалгаруулалтыг тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дангаар, эсвэл манай яам, Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулах олон хэлбэр байдаг болно.

2020 оны гадаадад суралцуулах сонгон шалгаруулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан гадаадын их, дээд сургуулиудад суралцуулах, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт зуулчилж өгнө гэсэн төрөл бүрийн зарууд гарч, иргэдийг төөрөгдүүлэн залилангийн хэрэг гарч байгаа тохиолдол байна.

Тухайлбал, манай яамны нэрийг оролцуулсан, түүнчлэн яамны цахим хуудсанд байршуулсантай агуулга ижил зар мэдээллийг зарим төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сургалтын байгууллага, иргэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдээлэх ажиллагаа өмнөх жилүүдэд хийгдэж байсан. Иймд иргэд гадаадад суралцахтай холбоотой зар, мэдээлэлд анхааралтай хандаж, судалж байхыг зөвлөж байна. Засгийн газар, яам, олон улсын байгууллагын зардлаар гадаадад суралцуулах зарлал, мэдээллийг тус яамны цахим хуудасны /Гадаадад суралцах/ хэсэгт байрлуулдаг болно.

Мөн манай яамнаас зуучлалын зөвшөөрөл авсан гэсэн зар, мэдээлэл гарч байсан. Одоогийн байдлаар тус яамнаас зуучлалын зөвшөөрөл олгогдоогүй болно.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ


Сэтгэгдэл

зочин [202.179.27.37] 2019-12-13 00:39:44

Хувийн сургуулиуд гээд л дайрахийн! Улсын сургуулиудаа дэмжээд л байдаг ажил дээр гараад аль сургууль төгссөн хүн нь илүү ажиллаж байгааг мэдэхийнмуу! Зах зээлийн хуулиараа хувийн сургуулиуд 200 байснаас одоо хэд нь үлдээд байгаа билээ. Тэртэй тэргүй дампуурах нь дампуураад жинхэнэ сайнуудаас үлдэх нь үлддэг нь харагдаад л явж байна. Өнөөдөр Монголчууд аль сургууль нь сайн муу гэдгийг ялгаад сурчихсан тул битгий бухимдацгаа. Үнэндээ ижил гараанаас эхлээд өнөөг хүртэл нэр хүндтэй явж байгаа хувийн сургуулиуд зөндөө л бий шүү! Дэлхийн топ сургуулиуд хувийнх л байдаг ш тээ. Тэр яам чинь улсын сургуулийнхаа халаасанд нь багтчихаад хувийн сургуулиудыг зөндөө л хаасан шүү! 1 талаар зөв юм шиг боловч улсын сургуулиудтай өрсөлдүүлэхээс айсаны шинж. Харин улсын сургуулиудаа харааарай .Хэзээ байтлаа инженерийн сургуульд гадаад хэл, боловсрол судлалын анги, цэцэрлэгийн багш бэлдэж байсийн энэ чинь мөнгөний хойноос л явж байна. Инженерийн сургууль юм бол Сайн инженерүүдээ л бэлдээчээ.

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:21:38

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:21:38

Зочин [192.82.65.160] 2019-12-11 01:25:23

Хувийн их дээд сургуулиа шалгаачээ. Сургалтын чанар муу байна. Оройн анги нэрээр оюутан элсүүлж сургалтанд хамруулахгүй анги дүүргэлт байхгүй. их хэмжээний бэлэн мөнгө хүүлж байна. Яамныхаа мэргэжилтэнгүйдэд хяналт сайн тавих хэрэгтэй байна. Хувийн их. дээд сургуулийн захирлуудын кармаанд орсон байна шүү. Дөнгөж төгссөн залуу багш нар. цалин бага. дарамтанд багшилдаг гэх мэт завхрал байна шүү ШАЛГА ШАЛГА

Сүйрсэн газрын мэдээ юу [150.129.143.236] 2019-12-11 00:48:52

Танай яаманд дээрх ажлыг хийж бөйсан Ардын намын гишүүн хүн чинь бараг тэрбумтан болоод одоо амиа араа бодоод арай өөр газрын бас сэтэртэй ажил хийж байдаг гэсэн байхаа. Сайд гуайд буруу бүхэн огт харагдахгүй яагаад гэвэл мөнгө нүдмйг нь таглачихаад байдаг юмаа. Дунд гарын түшмэдүүд нь ардаасаа цалмн авчихаад бараг ардынхаа эсрэг ажиллаад сууж байдаг 2 нүүртэй 2 гурван гартай гарууд даа . Түшмэдүүд өөрсдөө ямар ч боловсролгүй Болрвсролын онолоор шалгалт авахад л 100 хувь онхолдрно гэдэгт итгэлтэй байна даа Бүгшсан сүйрсэн газар. Болрвсрол ч сүйрлээ эдгээр хүмүүс сүйрүүллээ Дайран дээр давс гэж одоогийн сайд гуай бүүр хамгийн муу сайд нь ч болж таарлаа аз нь хаясан ч газар болж дээ

Зочин [192.82.67.143] 2019-12-10 23:19:11

Нээрээ хахуулийн найрааг танай яаман дээр очиж хийдэг л дээ., Муу нэрэнд холбогдлоо гэж бүү гайхацгаа. Танай яаманд бугшсан үе үеийн авлигачид чинь дунд шатны газрын дарга нар чинь ш дээ. Нэрийг нь хэлэх үү, яах уу

Зочин [66.181.182.40] 2019-12-10 17:24:54

Соронзон захирал наад яамнаас чин том ...

Зочин [64.119.26.190] 2019-12-10 15:56:00

Зах зээлийнхээ хуулиар манай чадалтай залуус яамтай яамгүй гадаадын их сургуулийн урилгаар сурдаг болсон үе шүү дээ. Энэ яамны дарга нар эрин үеэр хоцрогдсон бус уу!!! Одоо чинь 21 зуун шүү.

Зочин [202.126.89.120] 2019-12-10 10:23:13

Дунд сургуулиуд чинь яамнаас том шдээ ха ха


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.