“Монгол хүн” хүмүүжлийн аяны III зөвлөгөөн боллоо

Aдмин / Нийслэл

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар хамтран 2016 оноос эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, насан туршийн боловсролын төвүүдийн дунд “Монгол хүн” хүмүүжлийн аяныг дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна. Ийнхүү “Монгол хүн” хүмүүжлийн аяны III зөвлөгөөн өнөөдөр Ub palace концертын их танхимд боллоо. Нээлтэд нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариусан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун Ё.Цацралтуяа, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар оролцлоо.

Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариусан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэлэхдээ “Энэ жилийн “Монгол хүн” хүмүүжлийн аянаар “Уншлагыг дэмжих - 2021” төслийг хэрэгжүүлснээрээ онцлогтой. Мөн энэ аяны хүрээнд сургууль цэцэрлэгийн ногоон багууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон орчин - Танхимын бус сургалт” тэргүүн туршлага шалгаруулан төсөл хэлбэрээр дэмжиж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. “Монгол хүн” хүмүүжлийн аянд зөвхөн сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвүүдээс гадна үр хүүхдээ үлгэрлэн хүмүүжүүлэх нэр төр, ёс зүй, зан харилцааны соёл эзэмшүүлэх, төлөвшүүлэх асуудалд эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, удирдлага, ажилтан албан хаагчид анхаарлаа хандуулж, хамтран ажилладаг болсон” гэв.

Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тус аяны хүрээнд боловсролын байгууллагууд хүүхэд хүмүүжлийн бодлого, хөтөлбөр, арга зүйн сайн туршлагуудаа түгээн дэлгэрүүлж, Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн гарын авлага, хөтөлбөр боловсруулах зорилго зорилттой Монгол хүүхдийн хүмүүжлийн тухай гарын авлагыг хэвлүүлсэн байна. “Монгол хүн” хүмүүжлийн аянд нийт 31 ерөнхий боловсролын сургууль, 42 цэцэрлэгийн төлөөллүүд тэргүүн туршлагаа танилцуулж, шилдэг таван ерөнхий боловсролын сургууль, таван цэцэрлэгийг шалгаруулж нийт 20 сая төгрөгөөр шагнав.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:16:11

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:16:11

zochin [66.181.179.193] 2019-12-12 00:45:17

монгол хүнийг зөв хүн болгоё гэвэл ерөнхийлөгч, ерөнхий сайд болон бүх төрийн түшээд нь зөв хүн болох хэрэгтэй, тэгэхгүйгээр ард иргэдийнхээ нүдэн дээр өөрсдөө хулгай хийж, худлаа яриад нэмэргүй, зарим ухамсар мөчид хүмүүс энэ хулгай хийж, худлаа ярьж байгаа юм чинь би яасан ч яахав гээд янз бүрийн зүйл хийж, түүнийг нь даган дуурайж байна. Тэгээд түүнийг нь залуучууд нь дуурайж, одоо монгол хүн олон улсын давцан дээр ч хулгайч шиг харагддаг болсон..

Зочин [202.9.46.82] 2019-12-11 22:01:58

ийм юм болдогийг одоо л мэдлээ. Хүүхдүүдийг сургаад хэрэггүй ээ. Цаана нь эцэг эх нь гэж яахын аргагүй хэцүү амьтанууд байна шүүдээ. Би амьтан гэлээ. тэ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.