"Б.Явуухулангийн туурвил" эрдэм шинжилгээний хурал болов

Л.Батцэнгэл / Боловсрол

Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “XX зууны дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн туурвил” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Хүүхдийн төв номын сангийн уншлагын танхимд боллоо. Хурлыг Улаанбаатарын их сургуулийн захирал, доктор, профессор С.Байгалсайхан даргалж, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор Г.Билгүүдэй, “Явуухулан” сангийн тэргүүн Э.Чинзориг нар нээж үг хэлэв.

Хуралд соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Д.Цэдэв “Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” дууллын ур чадварыг эх бичиг судлалын үүднээс шинжлэхүй”, Ж.Саруулбуян “Б.Явуухулангийн хурмаст тэнгэрийн өгүүлжит шүлгүүдийн яруу сайхны онцлог”, Хэл зохиолын хүрээлэнгийн Түвд судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Сумьяа “Б.Явуухулангийн шүлэг “тэмээн тоотойн” учир”, доктор Х.Сүглэгмаа “Хорьдугаар зууны уран зохиол дахь үг зохиол ба Б.Явуухулан”, МУБИС-ийн доктор, профессор Г.Батсуурь “Б.Явуухулангийн яруу найрагт шизо задлалын талаас хандах нэг хувилбар”, доктор Я.Баатар “Б.Явуухулангийн зохиолын гар бичмэлийг ажиглах нь” зэрэг сонирхолтой илтгэлүүд тавилаа.

Хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын их сургууль, “Б.Явуухулан” сан, Монголын хүүхдийн төв номын ордон хамтран зохион байгуулжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.