Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 53 хувь нь эмэгтэйчүүд байна

Н.Алтанцэцэг / Нийгэм

Оны эхний 11 сард аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 76.9 мянган ажилгүй иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 22.5 мянган иргэн ажилд зуучлагдаж, 58.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 4.8 (5.9%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 3.4 (5.5%) мянган хүнээр буурсан бол ажилд зуучлагдан орсон иргэд 1.1 (5.4%) мянган хүнээр өссөн байна

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.0 (12.6%) мянган хүнээр буурсан бөгөөд тэдний 11.2 (53%) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.4 (35.2%) мянга нь Улаанбаатарт, 4.8 (22.6%) мянга нь Хангайн бүсэд, 4.2 (20.0%) мянга нь Баруун бүсэд, 2.6 (12.4%) мянга нь Төвийн бүсэд, 2.1 (9.8%) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 368 (1.7%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 178 (48.4%) нь эмэгтэйчүүд байгаа аж


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.