Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

Н.Алтанцэцэг / Спорт

Монгол Улсын Их хурлын Тамгын газар, нийслэлийн ИТХ, Монголын шатрын холбоо, Нийслэлийн шатрын холбооноос Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж эхлээд долоо дахь жилтэйгээ золгож байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд шатар сонирхогчдын дүүргүүдийн аваргыг шалгаруулсан бол энэ амралтын өдөр нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжбайна.

image

Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг нээж УИХ-ын дэд дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Я.Санжмятав “Хүүхэд, залуусыг хүмүүжүүлэх, төлөв түвшин хүн болгох, аливаа асуудалд суурьтай хандах хандлагыг бий болгодог нэг том сургалт бол шатар гэж би ойлгодог юм. Тиймээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ийм сургалт оруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Уг тэмцээнийг зохион байгуулснаар хүүхэд, залуусыг хүмүүжүүлэх, нөгөө талаасаа шатрын мэдлэгтэй хүмүүсээ орлогожуулах боломжийг бүрдүүлж буй. Тиймээс ирэх жилүүдэд тэмцээний цар хүрээг өргөжүүлж шатрын лигийн тэмцээн зохион байгуулахаар мөн ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Ирэх оны есдүгээр сард Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах тэмцээнд шатрын төрлийг оролцуулсан. Энэ дашрамд бид Азийн шатрын холбоо болон БНСУ-ын шатрын холбооны удирдлагыг урьж, Азийн шатрын холбооны хурлыг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулах санал хүргүүлсэн. Ирэх хоёрдугаар сард болох хурлаар асуудал нааштай шийдэгдвэл олон үйл явдал хэрэгжих юм. Ингээд тамирчиддаа амжилт хүсье” гэв.

image
Нийслэл, дүүргийн ИТХ-ууд болон нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл уг тэмцээнийг зохион байгуулахад тогтмол дэмжлэг үзүүлж ирсэн байдаг. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба “Залуучуудыг гэмт хэргээс ангид байлгахад оюун ухааны болон бусад спорт голлох үүрэг гүйцэтгэдэг учраас нийслэлийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид Нийслэлийн шатрын холбоо, бусад клубтэй байнгын хамтын ажиллагаатай байдаг” гээд уг хамтын ажиллагааг цаашид өргөжүүлнэ гэдгийг тэмцээний үеэр онцолсон.

Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд есөн дүүргийн 120 тамирчин оролцож байна. Үүнээс 27 тамирчин ирэх нэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд болох улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.113] 2019-12-15 01:33:42

Uhaan muutai mulguu amitad ene sportoo boliwol taarna shal demii ulsin uraldaan gej zawaartah ym

Gusi [202.126.89.161] 2019-12-15 12:09:55

Erguu har bezda cam shig ymiig bhgu bolgohod heregtei sport


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.