Тайланд массажийг дэлхийн биет бус соёлын өвөөр бүртгэжээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Тайландын уламжлалт массажийг ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэжээ. Тайланд массаж нь уг жагсаалтад бүртгэгдэж буй хоёр дахь өв юм.

Тайландын Эрүүл мэндийн сайд Анутин Чарнвееракул ЮНЕСКО-гийн энэхүү шийдвэрийг “Тайландын ард түмний амжилт, нутгийн ухаан дэлхийд алдаршлаа” хэмээгээд тайланд массажийг уламжлалт анагаах ухааны хувьд хөгжүүлэхээ илэрхийлжээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд Тайландын эрх баригчид НҮБ-д тайланд массажийг дэлхийн биет бус соёлын өвөөр бүртгүүлэх хүсэлт хүргүүлсэн байна. Тайланд улсад энэ төрлийн массаж хийх ур чадварыг эзэмшсэн 25 мянган хүн байдаг бөгөөд энэ нь Тайландын уламжлалт анагаах ухаан, урлаг, шинжлэх ухаан, соёлын салшгүй нэг хэсэг хэмээн хүсэлтдээ дурджээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.185.234] 2019-12-16 14:26:07

Зайсанд бдаг тайланд массаж солонгос эзэнтэй юм монголын бүх хөрөнгө урсаад гарлаа.битгий ороорой Анх үйлчилгээ нь сайн бгаад одоо муудман


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.