Хоригдлуудыг албадан хөдөлмөр эрхлүүлсэн гэх мэдээллийг няцаажээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

БЭЭЖИН. /BBC/. Их Британийн “Tesco” компанийн зул сарын баярын мэндчилгээнүүд дундаас хоригдлуудыг албадан хөдөлмөр эрхлүүлсэн талаарх зурвас олдсон тухай мэдээллийг Хятадын “Zhejiang Yunguang” хэвлэлийн үйлдвэр няцаасан байна.

“Zhejiang Yunguang” үйлдвэрийн төлөөлөгч Хятадын “Global Times” сонинд мэдээлэхдээ, бид ийм зүйл огт хийж байгаагүй хэмээгээд, бидэнтэй гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд холбогдох үед уг мэдээний талаар сонссон гэжээ.

Уг зурваст Хятадын Шанхай хотын Чинпу шоронгийн гадаад хоригдлууд албадан хөдөлмөр эрхэлж байгаа тухайгаа тэмдэглээд, хүний эрхийг хамгаалах байгууллагад мэдэгдэж, туслахыг хүссэн байжээ. “Tesco” компани дээрх зурвастай холбогдуулан Хятадын үйлдвэр дэх үйлдвэрлэлийн ажиллагаагаа түр зогсоосон юм.

Харин Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч дээрх мэдээний талаар хэлэхдээ, буруу ташаа мэдээлэл гэжээ. “Манай компани “Zhejiang Yunguang” үйлдвэрт мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн бөгөөд энэ долоо хоногт үйлдвэрийн төлөөлөгчидтэй уулзана” гэж “Tesco” компанийн төлөөлөгч мэдээлсэн байна.


Эх сурвалж:Монцамэ агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.