Х.Мөнхбаатар: Малын хулгай жил бүр тасралтгүй нэмэгдэж байна

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буюу малын хулгайн гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

Асуулт

УИХ-ын гишүүн Х.Мөнхбаатар: Малын хулгай жил бүр тасралтгүй нэмэгдэж байна. Мал хулгайлах гэмт хэрэгт хүндрүүлэх таван нөхцлийг зааж өгсөн. Үүний дотор олон тооны мал гэдэг тодорхойлолт байгаа. Одоогийн хуулиар 24 бог, 8 бодоос дээш тооны малыг оролцуулж тооцохоор байгаа юм. Хууль санаачлагчид 5 бог, 1 бодоос дээш тооны малыг олон тооны мал гэж үзэхээр тусгасан байсан. Ажлын хэсгээс үүнийг 8 бог, 2 бод түүнээс дээш гэж өөрчилсөн байна. Олон тооны мал гэдгээ хэрхэн тодорхойлсноороо ялыг хүндрүүлэх нөхцөл байдал хэр түвшинд очих вэ, хэрхэн ял шийтгэл ноогдуулах вэ гэдэг зүйл тодорхойлогдоно. Ажлын хэсэг бидний өргөн барьснаас бага зэрэг хөнгөрүүлээд 3 богын зөрүүтэйгээр томъёолсон байна. Ингэж өөрчлөх үндэслэл нь юу вэ?

Хариулт

Ажлын хэсэг: 2018 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргээс 1096 нь малын хулгайн гэмт хэрэг байсан бол энэ онд нэлээд өсөлттэй буюу 1809 гэмт хэрэгт 1200 хүн холбогдсон. Малыг улсын хилээр дамжуулах, нэвтрүүлэх асуудал хил орчмын аймаг, сумуудад нэлээн гарч байна. Үүнтэй холбогдуулан хүндрүүлэх нөхцлийг хэлэлцсэн. Ажлын хэсэг ярилцаад Засгийн газар болон гишүүдээс өргөн барьсан төсөл дээр нэгтгээд олон тооны малыг 8 бог 2 бод түүнээс дээш гэсэн томъёололоор оруулж ирсэн. Шилжүүлэх асуудал дээр малын ашиг шим, эдийн засгийн агуулгын хүрээнд зөрөө байгаа учраас үүнийг ойртуулах үүднээс 1 бод дээр 4 бог гэж тооцож байгаа.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.36] 2020-01-10 14:43:39

төрийн мөнгөний хулгайч гэсэн адилхан нэмэгдэж байгаа шүү

zochin [49.0.191.250] 2020-01-10 13:06:54

Zaaval maliin too tavih heregtei yu neg ch bai nileed ch bai hulgailsan l bol shiitgel baih heregtei shu

зочин [103.57.92.17] 2020-01-10 13:03:16

Малын хулгай хийгчдэд өршөөл байх ёсгүй маш хатуу хууль батал Монголын үндэс мал.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.