Нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ найман хувиар нэмэгдэнэ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх хуулиудад орсон өөрчлөлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Саран “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд энэ онд 150.6 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ найман хувиар нэмэгдэнэ” гэв.

ЗАРИМ ИРГЭНИЙ ТЭТГЭВРИЙГ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛНЭ


Ирэх сараас тэтгэвэр нийтдээ 8 хувиар нэмэгдэхийн дээр зарим иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа. НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг энэ тухайд “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. 1990 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр баталсан Монгол Улсын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөө 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарна" гэлээ.

  • Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх
  • Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв,түүнээс дээш хүүхдээ зургаан настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх
  • Нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй
  • Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй


Хуулийн үйлчлэлд дээрх 4 нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон 21.2 мянган иргэн хамрагдана. Ингэхдээ 2020 онд 12.7 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд нэгдүгээр сарын 20-ны дотор олгож эхлэхээр төлөвлөжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.252] 2020-01-14 05:33:33

Тэтгэвэрийг нэмэхээсээ өмнө зөрүүг багасгахад анхаараач адил ажил мэрэгжлийн хүмүүсийн эрт тэтэгэвэрт гарсан нь бага тэтгэвэртэй ,сүүлд гарсан нь өндөр байгаа зөрүүг хараачээ. Нэмэгдлийг ч гэсэн адил хувиар нэмээд байхаар өндөр тэтгэвэртэй нь улам холдоод байх юм даа. Ямар ордод төрчихөөр төрдөө ингэж алагчлуулж амьдардаг юм бол доо...

Зочин [202.21.127.226] 2020-01-14 04:24:02

насаараа улсад зүтгэчихээд тэтгэмж авах болохоор 36 сарыг 33 сараар бодох юм бас тэтгэвэр 360000-р тогтож байна үүнийг яам агентлаг хянадаг юмуу монгол хүний нас богино болсон шүү дээ төр засаг юун дээр ажилладаг юу хийгээд байна вэ

Зочин [202.21.127.226] 2020-01-14 04:22:44

35 жил тасралтгүй улсад ажилчихаад тэтгэвэр дөнгөж 390000 төгрөгөөр тогтож байна яаж тогтохоор ингэж бодож байна үүнийг шалгаж өгөөч Ховд аймаг

Зочин [64.119.23.203] 2020-01-13 16:22:25

akhmaduudaa deed zergeer yalgavarladag.MAN iig dahij hezee ch songohguiee

зочин [66.181.161.113] 2020-01-14 04:11:36

8% нэмэх тухай тайлбарлаач ойлгомжгүй байна

зочин [66.181.161.113] 2020-01-14 04:08:19

яасан ч их тэглэлт, нэмэгдэл ,халамж,тэтгэмж вэ төр ачаалалыг нь даах юм уу жавхлан гишүүний хэлснээр сонгууль дөхсөн биш солиорч байх шив улс орон минь дампуурах бий дээ

hi [59.153.85.87] 2020-01-13 16:01:32

tetgeweriig ni olgoj ehleechee tsagaan sar bolloo

ЗОЧИН [202.179.24.86] 2020-01-13 14:00:21

БИТГИЙ НЭМНЭ ГЭЭД ЗАРЛААД БАЙГААЧ. ЭНИЙГ ЧИНЬ ДАГААД НАЙМААЧИД ЮМНЫ ҮНЭЭ НЭМЧИХДЭГШДЭ. ДУУГҮЙ Л НЭМЛДЭ

Зочин [66.181.178.202] 2020-01-13 13:16:21

⁶саяыг зээлсэн ахмадыг 3 саяар тэглэж зээлээгүйд нь 3 саяыг бэлэнээр өгч санааг нь тэнцүүлэх шударга байх байлаа.албаар ингэжталцуулж бгаа юм шиг.. .

Дорж [145.255.172.238] 2020-01-13 13:00:16

Ахмадуудын тээтгэвэрийг нэмэх талаар тодорхой юм адга байна.

Бат_ялалт [103.57.94.96] 2020-01-13 11:59:32

өргүй бол баян гэсэн үзлээр үр хүүхдүүддээ өр үлдээхгүй гэсэндээ тэтгэвэрийн зээл аваагүй маань тэнэгтсэн асуудал боллоо. одоо үед улсаа идэж, худлаа пан гөрж , хоосон чальсан нь хождог үнэнээр явж, шударга амьдарч, амьдралын төлөө алд бие зовоосон нь хохирдог болж дээ . ядаж зээл аваагүй амьдралаа аргалж аргацаасан хэддээ урт хугацаатай юм 3 саяын баучир өгнө гээд намдаа санал авчихаасай. тэгээд ялалт авахгүй бол унжина л биз

ИРГЭН [66.181.186.239] 2020-01-13 11:54:13

ӨНДӨР НАСТНЫ ТЭТГЭВЭР НЭМЭХДЭЭ 500- ДЭЭШ ТЭТГЭВЭР АВАГЧИДЫН ТЭТГЭВРИЙГ 20000 ТӨГРӨГӨӨР 500- С ДООШ БОЛ ТОДОРХОЙ ИЛҮҮ ХУВИАР НЭМНЭ.

иргэн [103.229.123.189] 2020-01-13 11:34:33

ҮНЭН ҮҮ. БҮХ ТЭТГЭВЭРИЙГ ЖИГД НЭМСЭН ТОХИОЛДОЛ ОЙРЫН 10 ЖИЛД ТОХИОГООГҮЙ. НЭГ Л ИТГЭЛ ТӨРӨХГҮЙ БАЙНА ШҮҮ.

Zochin [66.181.187.125] 2020-01-13 10:55:15

Baga tetgevertei irged vnen uruvdmuur yumaa tetgeveriin dood hemjeeg 500000 bolgooch

Иргэн [66.181.186.239] 2020-01-13 12:06:50

ИЙМ ХҮМҮҮСТ ТЭТГЭВРИЙН САНГААС НЭМЭХ БОЛОМЖГҮЙ ХАР Н ТӨРӨӨС ТУСГАЙ ХАЛАМЖИЙГ ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС ГАРШАР НЬ Л ЗӨВ БАЙХ...

ЗОЧИН [66.181.186.239] 2020-01-13 12:03:24

Тэгж болохгүй хэрэв ингэж нэмбэл хөдөлмөрийн үнэлэмжийг үнэгүйдүүлж байгаа хэрэг. ХЭН ИХ АЖИЛЛАЖ ИХ НДШ ТӨЛЖ БАЙСАН НЬ ТЭР ХЭМЖЭЭГЭЭР АВНА ХЭН БАГА АЖИЛ ХИЙЖ БАГА НДШ ТӨЛСӨН НЬ ТЭР ХЭМ ЖЭЭГЭЭР Л ТЭТГЭВЭР АВНА. ЗӨВ БИЗ. БАГА АЖИЛЛАЖ БАГА ТЭТГЭВЭР ТОГТООЛГООД ЗҮГЭЭР АВАХ БОЛХООР НДШ ИХ ТӨЛСӨН ХҮНИЙ МӨНГӨӨР ТЭГЭВРЭЭ ҮХЛЭЭ ХАТ ЛАА ГЭЖ НЭМҮҮЛЭХ ГЭЖ ЗҮТГЭХ НЬ ШУДРАГА БИШ ҮҮНИЙГ ХЭН БҮХЭГ ОЙЛГОВОЛ ЗОХИНО.

Zochin [202.55.188.89] 2020-01-13 11:06:28

Tetgeveriin dood hemjeeg nemeeche ter undur tetgevertei nuhdvvd baritsahgvi bailgvi de ta nar 310 aar amidraad vzde

иргэн [103.57.94.123] 2020-01-13 10:31:20

Нэмээгүй байж худлаа яриад байх юм.яагаад ингэж худлаа яриад байгаа юм.вэ.бид хөдалмөрийн доод мөнгөөр тэтгэвэрт гарсан.Одоо доод цалингаа нэмж өгөөч.!!!!!!!!битгий Ядуурал хүрэгчихээд Солиороод бай!!!!!!!

зочин [202.179.25.104] 2020-01-13 09:46:37

ҮАБЗ-ийн шийдвэр 12-р сарын 18-нд тэтгэвэр тэглэх тухай нууцын зэрэгтэй гарсан байхад 12-р сарын 31 хүртэл хугацаанд 120-н хүн 10-аас дээш сая-н зээл авсан байдаг нь хардах үндэстэй үүнийг нийтээрээ шаардаж шалгуулмаар мөн зээлгүй арай ядан тэтэгэвэрийн хооронд амиа залгаж явсан ахмадууд бүтэн жил гаруй хугацаанд хуурагдаад явах нь дэндүү шудрага бус алагчлал боллоо.Үндсэн хуулиандаа заасан иргэнийхээ эрхийг бүдүүлгээр зөрчсөн шийдвэр гаргалаа.Та нарт гомдсон 200гаруй мянган ахмад МАН-д санал өгнө гэж горьдолтгүй болов.

Дорж [145.255.172.238] 2020-01-13 12:30:12

Нууцыг задруулсан төрийн ажилтанд хуулийн дагуу шийтгэл ногдуулая.

Зочин [202.21.117.2] 2020-01-13 08:53:33

бараг 1 их наяд төгрөгөөр тэтгэвэр зээл тэглэхээр 330 мян төг тэтгэвэртээ хүмүүсийн тэтгэврээ нэмэхгүй

Зочин [202.179.25.20] 2020-01-13 08:44:15

Saihan medee bainaa

Зочин [150.129.142.47] 2020-01-13 08:27:59

Эднийг хуйгаар нь соль???????

Зочин [150.129.142.47] 2020-01-13 08:26:52

Имплияц хаана байна. Энэ МАНАН ёстой долоолгож нэр зүүгээд л өөрсдөө бол маш том томоор БАНК, САН, УУЛ УУРХАЙГ бүхлээр нь залгах юмаа

Зочин [202.179.11.50] 2020-01-13 08:24:18

Зээл тэглэж тэнэгтэж байснаас 8 % биш 80 % нэмбэл таарна.

зочин [150.129.141.141] 2020-01-13 08:04:52

6 саяар тэтгэвэрээ тэглүүлсэн хүмүүс баярлах нь зөв. Цагаан суврагаас үлдсэнийг тооцож өгвөл үндсэн хуулинд нийнэ. Номтойыаяр баяжсан одоо болно оо. Юманд хэмжээ бий.

сонгогч би [192.82.68.141] 2020-01-13 07:51:28

Засаг төрдөө баярлалаа.Тэтгэвэр тэглэж өглөө.Дахиад тэтгэвэрийн зээл өгч байгаад чинь баярлалалаа.6 сараар авна оноос урьд дахиад тэглэж магад 8% нэмэх нь төр засагдаа баярлалаа .Сонгуульд таны талд чадвал 2 таны талд шүү.

зочин [150.129.141.141] 2020-01-13 07:50:30

1-р сараас тэтгэвэр нэмнэ гээд байсан аргалж байгаад нэг сар хойшлуулж байх юм. Худлаа таамаглаж амалдаг болжээ. Тэтгэвэрийн зөрүүг ярих цаг болсоон. Ядаж 2021 оноос ярих хэрэгтэй.

зочин [66.181.180.158] 2020-01-13 07:42:52

та нарын худлаа ярихаас залхаж байна.Түүний оронд тэтгэвэрийн реформоо танилцуулаач....


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.