Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт үйлдэгчид нь ихэвчлэн өсвөр насныхан байдаг гэв

Ц.Анударь / Хууль

Хан-Уул дүүргийн прокурорын газраас “Гэр бүлийн хүчирхийллийн болон гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд хохирсон гэмт хэрэг гарч байгаа шалтгаан, нөхцөл, хэргийн шийдвэрлэлт, шүүхээс ял, шийтгэл оногдуулсан байдал”-ыг 2019 оны сүүлийн хагас жилийн байдлаар судлажээ.

Тус дүүрэг дэх Цагдаагийн газарт дээрх хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг бүртгэлтийн 53 хэрэг шалгагдсан нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 27,4 хувиар буурсан боловч 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ төрлийн гэмт хэргийн гаралт өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Прокуророос дээрх 53 хэргийн 31 хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн бөгөөд шүүхээс 1 шүүгдэгчид 4 жилийн хорих ял оноож, бусад шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулсан байна. Шүүгдэгч нарын 8 нь өмнө нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан бол 1 нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлж байжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл нь ихэнх тохиолдолд ахуйн хүрээнд буюу орон байранд, шөнө оройн цагаар үйлдэгдэж байгаа бол гэмт хэрэгт холбогдогчид нь бүгд дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилтай хүмүүс байгаа нь анхаарал татаж байна.

Бага насны хүүхдийн эрх ашиг хохирсон хэрэг бүртгэлтийн 36 хэрэг байгаа нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 30,5 хувиар өссөн бол бага насны хүүхдүүд ихэвчлэн “Хулгайлах”, “Дээрэмдэх”, “Залилах”, “Гэр бүлийн хүчирхийллийн” гэмт хэргийн хохирогч болжээ.

Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт холбогдогчид нь ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд буюу 10-18 насны хүүхдүүд байгаа бол хохирогчид нь 0-11 насны хүүхдүүд байна.

Прокуророос дээрх 36 хэргийн 11 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулж, 6 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Шүүхээс 3 шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж, 1 шүүгдэгчид 17 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Харин 5 хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хохирол нөхөн төлөх асуудлыг өсвөр насны яллагдагч нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч нараар төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас судалгааны дүнг үндэслэн тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах талаар санал, танилцуулга хүргүүлж, бага насны хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон хэргийг шалгахад анхаарах асуудлын талаар дүүрэг дэх Цагдаагийн газарт зөвлөмж хүргүүлсэн байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР


Сэтгэгдэл

mongol [1.25.88.75] 2020-01-14 14:54:44

tsagdaa gheesee iluu etseg ehchuud uursduu hun chanartai bai ur huuhdee hairla ur huuhdee hairlaaguigees huuhduud garch bn gaduur hund deerlhuulj bn doromjluulj bn gertee orvol haluun dulaan ug helj dandaa ur huuhdee unsej hairtai gj helj bai tgvel huuhdiin hulgai huchirhiilel doromjlol daranguilal zogsono gertee l amar az jargaltai bval hen tgeed l garaad zugtaagaad bh ve dee huuhed hairaar dutdag ym Etseg Ehchuud ee uursdiin boov alnii heruul hiij ger bulee businuulj bhaar ur hoichoo bod mongol mini sunuluu 1t ur huuhdee bod daraa n chamaig shaagaagui bol bayrlaal bj bai daraa n ur huuhed chin sanaa zovhoorgui bolchuul tom bolchuul boloh l blgui dee ter bugs buurnii asuudal neg nasaaraa naaltsan bj

Цагдаа өөрөөр ажиллах цаг болсон [64.119.17.225] 2020-01-14 03:03:40

Сонин ямар ч уялдаагүй юм яригдаад тэгээд арга хэмжээ авсан ч юмгүй зшгээр л тор баримт цуглуулдаг хэргийн өинөөс биш хойноос явдаг хэрэг илрэх эсэх нь азын гэмээр болдог 1 тийм хүн ойлгохгүй хачин тогтолцоо байнаа. Гэр бүлийн хүчирхийлэл орой үдэш шөнөөр голдуу байр орон сууц гэрт гарч байдаг юм бол тэр үeэр нь цагдаагийн эргүүл тэр газруудад нь явж байх ёстой баймаар . Гэтэл үгүй байоанд байтугөй байрны гадаа орилолдоод зодолдоод байхад хэн ч туслахгүй энгийн иргэд гарч салгах эсвэл цагдаа дууддаг. Бага насны хүүхдийг дээрэлхээд зодоод лээрэмдээд бэлгийн дарамт үйлдээд байна. Тэгвэл буруу замруу орох гээд хүүхдшүдэд тогтмол бүртгэл сургалт хэрэгтэй харин эцэг эхчүүдэд бага хүүхдээ хамгаалах талаар ном гарын авлага гаргаад өгч баймаар цагдаа арга барилаа өөрчлөөсэй . Энэ чинь хойшлуулшгүй ажил болоод байна


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.