Өлөнгийн өнгөр чанах тогоонд гурван хүн унажээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Мөнхбаясах кэйсинг” ХХК-ийн “Өлөн боловсруулах үйлдвэр”-ийн өлөнгийн өнгөр чанах тогоонд тус үйлдвэрийн гурван ажилтан унасан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 13-ны өдрийн 14:23 цагт өгсөн байна.

Нийслэлийн Аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 34 км замыг туулан 14:48 цагт очиход иргэн Б, Ш, Л нарыг тус үйлдвэрийн ажилчид тогооноос гаргасан байсан. Иргэн Б, Ш, Л нарын биеийн байдал хүнд, хордож ухаан алдсан байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, ХЯТҮТ-ийн их эмч С.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгсөн.

ХЯТҮТ-д эмчлэгдэж буй иргэн Б, Л нарын биеийн байдал хүнд, ухаангүй, иргэн Ш ухаан орсон, биеийн байдал хүндэвтэр, мөн тус үйлдвэрийн ажилтан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны харьяат З , Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат М нарын биеийн байдал дунд зэрэг /өөрсдөө эмнэлэгт ирсэн/ байгаа тухай нэгдүгээр сарын 14-ний өдрийн 05:40 цагт ХЯТҮТ-ийн их эмч Н.Чингүүлээс тодруулав.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.