“The Hu” хамтлаг өнөөдөр Европ тивийг зорино

Н.Алтанцэцэг / Энтертайнмент

Монголын “The Hu” хамтлаг өнөөдөр аялан тоглолтоо Европ тивээс эхлүүлэхээр өглөөний 10.45 минутад Буянт Ухаагийн нисэх онгоцны буудлаас хүлгийн жолоогоо залах гэж байна. Тэдний эхний тоглолт энэ сарын 15-нд ХБНГУ-ын Хамбург хотоос эхлэх юм байна.

"The Hu" хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтод хамтлагийн продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог явахгүй, хамтлагийнхан ирэх долдугаар сарын 18-н хүртэл Европын улсууд, Их Британи, Хойд, Өмнөд Америк, Австрали, Шинэ Зеланд, Азийн орнуудаар нийтдээ 55 тоглолт хийх товоо зарлаад байгаа аж.

Дэлхий дахинд Монгол Улсаа урлаг, соёлоор таниулан сурталчилж буй “The Hu” хамтлагийн залуус дэлхийн дуу хөгжмийн салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэгд тооцогддог "Coachella Valley Music and Arts Festival"-д оролцохоос гадна амьд хөгжмийн томоохон хэд хэдэн фестивальд оролцохоо мэдэгдээд байгаа билээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.180.142] 2020-01-14 18:40:52

Би лав эд нарын дуу гэж сонсоогүй юм байна,буруу захтай дээл өмссөн зурагнаас цааш мэдэх юм алга,тийм л Чингисын одон авчихаар хамлтага юм бол УБ-т ганц нэг тоглолт хийж болно ш дээ, хэл мэдэхгүй гадаадынханыг хуурахаас цаашгүй нөхдүүд байх аа.

amjilt [1.25.88.75] 2020-01-14 14:43:26

hun hiij chaddagiig ch neg ene hamtlag haruulj bn aa gantshan jiliin dotor delhiin od bolchihloo shd ovoo ym aa ushuuu 100,1000,10000,100000,jil ner tsuiraat

Иргэн [66.181.161.113] 2020-01-14 12:55:14

Гайхалтай хамтлаг шүү. та бүхэндээ амжилтийн дээдийг хүсэн ерөөе.

Зочин [192.82.71.204] 2020-01-14 10:50:48

Эх орондоо хийж бүтээж өгөх юмгүй хойно бахиралдаад бадар бариад тэнэж л явахаас яахав.Улс орны нэр сэвтүүлчихгүй л явбал их юм.

Зочин [1.25.88.75] 2020-01-14 15:00:02

za yah we chamaas deer bn


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.