Ихэнх аймгуудад сурагчдын амралтыг сунгажээ

Л.Батцэнгэл / Боловсрол

Томуу, томуу төст өвчин эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгийн дийлэнх хувийг эзэлж байгаатай холбогдуулан Эрүүл Мэндийн Яамнаас сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргаснаар Нийслэлийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгаад байгаа.

Хөдөө, орон нутгийн сурагчдын амралтыг харин харьяалах аймгуудын Засаг дарга нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд зохицуулахаар болсон юм. Хуваарийн дагуу сурагчид өчигдөр /2020.01.13/ хичээлдээ орох ёстой байв.

Сүхбаатар, Дорноговь, Дорнод гэсэн гурван аймагт сурагчдын амралтыг хэсэгчлэн хуваах байдлаар Завхан, Булган, Архангай, Говь-Алтайгаас бусад аймгуудад сурагчдын амралтыг нэгдсэн хэмжээнд сунгажээ.


Сэтгэгдэл

Зочин [119.40.103.37] 2020-01-14 16:05:24

Админ нь эрүүл байх шиг байна. Та өөрөө согтуу биш үү. БСШУСЯ-ны сайд нь хөдөө орон нутгийг сунгахгүй гээд байсан сайдын үг ч хүчгүй юм аа. Гоё пиджак өмсөж ухаантай сайдын царай гарган яамныхаа хэдэн хүмүүсийн амыг харахаасаа илүү Ус цаг уурынхаа газар луу ядаж албан бичиг явуулаад аймгуудынхаа цаг агаарын байдал, ЭМЯ руу хандаад аймгуудын өвчлөлийн мэдээг харж тодорхой мэргэжилтнүүдтэй хэлэлцсэн уулзалт хийж байгаад нэгдсэн нэг шийдвэр гарган ЗГ-таа уламжилж аймгууддаа хэлбэл уг нь зүгээр дээ. Иймхэн юмаа заалгах сайд ч гэж юу байхав. Одооны залуус сэтгэлгээ их ярьдаг хэрнээ сэтгэлгүй, тэгээд бодсон ярьсан нь бодит амьдралаасаа тэс зөрнө. Тэгээд ТВ-ийн тэнэг матар царайлаад тэнэг тэнэг юм ярьж онигоонд орох юм даа. Залуучуудаа хэн ч ямар ажил алба хашиж болно, мэдэхгүй байж болно. Жаахан юманд ул суурьтай ханд. Ялангуяа МАН-ын энэ хэдэн сайд ухаантай ухнуудад хандаж хэлмээр байна.

Zochin [202.126.88.135] 2020-01-14 15:10:40

Ench odoo hezeenii medee ve. Admin sogtuu bnu gui yu?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.