Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхэлнэ

Aдмин / Нийгэм

Энэ оны цэргийн бүртгэлийн нэгдсэн хурал өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралд нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахлагч нар оролцов.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулна. Цэргийн бүртгэл явуулах журмыг Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар баталсан бөгөөд уг журмын дагуу бүртгэлийн ажлыг явуулах аж. Цэргийн бүртгэлийн тогтолцоо нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны цогц юм.

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.

Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд:

  • Иргэн /18-50 насны эрэгтэйчүүд/
  • 60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд
  • 55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч

Энэ удаагийн цэргийн бүртгэл нь 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн 173 хороонд хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогын дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.


Сэтгэгдэл

Зочин [46.165.250.78] 2020-01-14 07:09:57

Иргэдийг албадан цэрэгт татахаа зогсоохыг НҮБ уриалсан шдээ. Энэ яагаад ардчилсан Монголд хэрэгжихгүй байна. Оросууд ингээд байна уу.

Зочин [202.131.239.170] 2020-01-14 07:47:25

Цэргийн алба хаагаагүй хүнийг гадаадад зорчих эрхийг нь хаах хэрэгтэй. Тэгэж байж эх оронч хүмүүжлийг олгоно.

Зочин [193.109.85.12] 2020-01-14 06:58:47

Битгий мөнгө өг, битгий бүртгүүл. Авилгалчин дарга нарт бууж өгөхгүй шүү.

Зочин [178.162.222.161] 2020-01-14 06:54:03

Дэлхийн 195 улсын цэргийн албаны тогтолцоонд хийсэн судалгаанаас үзэхэд 109 улс цэргийн алба хаахыг сайн дурын үндсэн дээр буюу хувь хүний сонголт болгосон, 29 улс цэргийн алба хаахыг албадлагын шинжтэй үүрэг болгосон бол 21 улс цэрэг армигүй, 36 улс тодорхой нөхцөлтэйгөөр хаалгадаг тогтолцоотой байна. Эдгээр улсыг судалж үзэхэд, үүрэг болгосон улсын дийлэнх олонх нь ардчилсан бус дэглэмтэй, болзошгүй дайны байдалтай, хуучин тоталитар, социалист дэглэмтэй байсан буурай орнууд байна. Сонголт болгосон улс хөгжингүй, ардчилсан дэглэмтэй, хүний эрхийн индексээрээ дээгүүр эрэмбэлэгддэг улс байгааг үзвэл олон улсын чиг хандлага нь цэргийн албыг сайн дурын үндсэн дээр хаах тогтолцоо уруу шилжиж байгаа нь харагддаг.

Зочин [178.162.222.161] 2020-01-14 06:53:32

Хэдэн эрэгтэй эмэгтэй хүн байгааг мэдэхгүй байгаа бол иргэний улсын бүртгэлийн газар гэж хэрэггүй юм байна. Жил бүр нэг ийм Коммунизмын үеийн балай юм явуулдаг.

Зочин [178.162.222.161] 2020-01-14 06:53:19

Цэргийн бүртгэл гэдэг нь цэрэгт яваагүй хүмүүсийг мэдэж төлбөр нэхэх арга юм л даа. 5 сая төгрөгөөр цэргийн албыг хааж болно гэж сүрдүүлдэг. Гэвч амьдрал дээр 5 сая байтугай 500 мянгыг ч өгөх боломжтой хүн цөөн. Дүүрэг дээр нэг цэргийн цолтой ажилгүй нөхөр торгууль төлбөрийн цаас хэвлээд сууж байдаг. Ихэвчлэн 600-700 мянган төгрөг нэхдэг. Гэхдээ шууд өгдөг баян ард түмэн биш л дээ. Цөөн хэсэг нь айгаад төлдөг. Гэхдээ тэр мөнгө хаашаа ордог гэдэг нь сонин.

Зочин [178.162.222.161] 2020-01-14 06:52:27

Жилд хоёр удаа цэрэг татлага явуулдаг. Цэрэгт явдаг хүн цөөхөн. Дээрээс нь эрүүр мэндээр тэнцээгүй, оюутан гэх мэтээр хэдэн зуун мянган хүнийг цэрэгт яваагүй нэрээр төлбөр нэхдэг. Хэд ч хамаагүй заавал мөнгө шантаачилж байж салдаг. Даанч төлдөг хүн цөөхөн. Дээрээс нь Цэргийн бүртгэл зохион байгуулж торгууль тавьж мөнгө салгах гэж үзнэ. Энэ бол хүний эрхийн тухай хуультай зөрчилдөж байна. Тэгээд ч дэлхий дээр 29 улс цэргийн алба хаахыг албадлагын шинжтэй үүрэг болгосон хэвээр үлдсэн. Ихэнх орнууд цэргийн албыг сайн дурын үндсэн дээр хаах тогтолцоо уруу шилжих болно.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.