Б.Пүрэвдорж: Ч.Улаан Хятадын есөн компанид мах экспортлох зөвшөөрөл олгосон

Л.Батцэнгэл / Эдийн засаг

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ. Эрхэм гишүүн мэдээлэл хийх болсон үндэслэлээ ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг өргөн барьж байгаатай холбоотой гээд үүнийгээ гурван үндэслэлээр тайлбарласан. Үүнд нэгдүгээрт, Ч.Улаан сайд малчдын малын үнийг унагааж, орлогыг нь багасгасан. Хоёрдугаарт, Монголын махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулж дампууруулах хэмжээнд хүргэсэн. Гуравдугаарт, БНХАУ-ын махны үйлдвэрийн эздийг дэмжсэн бодлого явуулж байна гэлээ.

Тэр цааш нь “Өнгөрсөн оны есдүгээр сард махны үнэ хангалттай өссөн. Тухайлбал, төлөг 100 мянга, эм хонь 130 мянга, эр хонь 160 мянгад хүрсэн. Гэтэл өнөөдөр тус бүрийн үнэ 20-30 мянган төгрөгөөр буурлаа. Бод малын үнэ нэгж тус бүртээ 200 мянган төгрөгөөр буурсан. Махны үнэ ингэж унасан шалтгаан нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны Хятад компаниудад өгсөн квоттой шууд холбоотой. Монгол Улс 140 гаруй махны үйлдвэртэй. Эдгээрийн зөвхөн 10 хувьд нь БНХАУ-д мах экспортлох квот олгосон. Ингэхдээ авлигаар квот өгдөг. Квотгүй үлдсэн 130 гаруй махны үйлдвэр нь квот авсан 10 гаруй компанийн нэр дээр махаа экспортлох хүсэлт тавьдаг. Уг хүсэлтийн хариуг өгөхдөө "Бид авлига өгч мах экспортлох квот авсан учраас адууны нэг кг мах тутамд 12 юанийн төлбөр авч байж, махыг чинь экспортолно" гэдэг шаардлагыг тавьдаг. Тэгэхээр адууны мах кг нь 5000 төгрөгийн үнэтэй байхад энэ үнэтэй дүйцэхүйц кг тутамд 4800 төгрөгийн авлигыг бий болгож байна. Энэ төлбөрийг төлсөн махны үйлдвэрүүд буцаагаад ямар замаар мөнгөө олж авдаг вэ гэхээр нэгдүгээрт, өөрсдийн ашгаа бууруулж хоёрдугаарт, малчдын малын махны үнийг унагаах зорилгоор дээрх авлигын мөнгийг төлж байна. Мөн өнгөрсөн хугацаанд нэг хонь, ямаа борлуулсан малчин 20 мянган төгрөгийн авлигыг Ч.Улааны халаасанд шууд бусаар төлж байна. Тиймээс Монголын малчид зарсан мал бүрийг бог тутамд 20 мянга, бод тутамд 200 мянган төгрөгөөр тооцвол хэдэн зуу, мянган төгрөг Ч.Улааны халаасанд төлснөө гаргах боломжтой. Ч.Улаан зөвхөн Хятадын махны компаниудад мах экспортлох зөвшөөрөл олгосон. Нийтдээ махны квот авсан 12 компанийн ес нь Хятад. Дотоодын гурван компани нь сайд, дарга нарынх. Тухайлбал, У.Хүрэлсүх Ерөнхий сайдын төрсөн дүүгийнх нь компани 5000 тонн мах гаргах зөвшөөрөл аваад квотоо зарж байна. Ийм луйврын системийг үе үеийн ХХААХҮ-ийн сайд нар хэзээ ч хийж байгаагүй. Энэ хулгайн системийг ганцхан Ч.Улааны үед хийж эхэллээ. Өнөөдөр махны компаниуд бүгд хүнд байдалд байна. Квот нэрийн дор дотоодын махны компаниудын үйл ажиллагааг боомилж эсрэгээрээ Хятадын компаниудыг дэмжсэн Ч.Улааныг огцруулах нь зүйтэй гэж үзэн 250 мянга гаруй малчдын нэрийн өмнөөс хуулийн төсөл өргөн барьж байна” гэсэн юм.


Сэтгэгдэл

udbal [182.160.39.80] 2020-01-16 03:25:05

үнэн худалнь мэдэгдэхгүй хачин ююююююююм ярих юмаа, нөгөө Улаан сайд нь худлаал л гээд бна шдээ, ХЭН НЬ ҮНЭН ЯРИАД ДБГАА ЮМ БЭ, АРД ТҮМНИЙ ТАРХИ МЭДРЭЛЭЭР ТОГЛОХО БОЛИОЧ

Batred [202.131.254.90] 2020-01-15 16:07:12

Ene nyhyr dandaa gutguush hiij baih yum aa bolimoor yum aa

Улааны дүү [220.195.66.228] 2020-01-15 01:35:00

Улаан ах ч аль ч намын үед урваж шаравдаг, түгжил шүү, ямар ч их авилага авсан юм. Шууд цаазал...

Kkkkk [202.126.88.128] 2020-01-15 01:24:10

Ardiun namiinkhand deeremduulj baikh ni taarsan ogor tolgoolson teneg ulaanii mongolchuud

Зочин [192.82.65.160] 2020-01-15 00:37:19

Тэгээд олгоол биздээ. Монгол гээд л байгаа бүгд Хятадууд шүү дээ.Хятад хүний мөнгөөр Монголчууд л авч бэлдэж өгч байгаа. Мөн л хядад юун буруу байгаа

Zuw [192.82.71.44] 2020-01-14 14:43:41

Zuw zuw ulaaniig zailuul

Зочин [150.129.142.119] 2020-01-14 10:02:14

Хүрэлсүхийн дүүгийн компани энэ намар 1 кг махыг 10 юан аар ченж хийж хятадуудад квот зарсан.,

Sukh [202.9.46.102] 2020-01-14 09:26:09

Barimttai bol a t g d uguuch yun ogtsruulah ve

Зочин [202.126.89.215] 2020-01-14 09:25:36

Улайдаггүй Улаан гэж цайчихсан хүн шүү дээ Хүрэлсүх энэ хүндээ хариуцлага тооцож чадахгүй юм байх даа..

иргэн [192.82.76.77] 2020-01-14 09:14:09

Улаан өөрийгөө л гэнэ. Малчид бол сонин биш

Zochin [202.126.88.135] 2020-01-14 09:09:59

Ulaanii vitnamd aduu gargasaniig bas yariach


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.