Сая төгрөгийн шагналтай илтгэлийн тэмцээнийг ЕБС-ийн сурагчдын дунд зарлалаа

Ц.Анударь / Боловсрол

Авлигатай тэмцэх газар, “Залуус өөрчлөлтийн төлөө” ТББ, “Хуулийн хөтөч” клуб хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд илтгэх ур чадварын нээлттэй тэмцээнийг зарлалаа. Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн сурагч 1 сая төгрөгийн шагналыг авах юм.

Тус "New generation-No corruption" илтгэх ур чадварын нээлттэй тэмцээнийг хүүхдүүд шударга ёсны тухай өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, нийгэмд буй шударга бус байдлын эсрэг дуу хоолойгоо олон нийтэд хүргэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор зохиож байгаа аж.

Тэмцээн гурван үе шаттай үргэлжилнэ. Оролцогчид “Шударга нийгэмд миний оролцоо” сэдвээр 4 минутад багтаан илтгэлээ танилцуулах бөгөөд шилдэг 90 илтгэгчийг ирэх сарын 1-нд шалгаруулах юм. Шалгарсан 90 илтгэгчийг Авлигатай тэмцэх газраас зохион байгуулах сургалтад хамруулсны дараа мөн хоёрдугаар сарын 06-07-нд “Шударга ёс хөгжлийн үндэс” сэдэвт дараагийн шатанд өрсөлдүүлж шилдэг 9 оролцогчийг тодруулна.

Ингээд III шатанд тунаж үлдсэн 9 илтгэгч хоёрдугаар сарын 08-нд “Шинэ үе шударга ирээдүйг бүтээнэ” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, аваргаа тодруулах юм. Тэмцээнд оролцогчдын илтгэлийг дүрсжүүлэн бичиж, цахим ертөнцөд олон нийтийг уриалах зорилгоор байршуулах аж.

Уг тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 85880232 дугаарын утсаар тодруулан авах боломжтой.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар


Сэтгэгдэл

Ганаа [37.167.220.109] 2020-01-18 15:32:10

Багаас нь хооронд нь мөнгөний төлөө алалцуулж сургах нь хаанахын хэний даалгаврыг биелүүлж байна аа

Ахмадын сургааль [66.181.161.58] 2020-01-18 10:06:38

Хүүхдүүдийг ингэж мөнгөнд шуналтай болгож яанам дээ. Монголчууд минь сэтгэхүйн хувьд нүүдэл хийх хэрэгтэй бна даа. Гадаадыг дуурайх биш өвөг дээдсийнхээ билэг ухаанаас суралц даа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.