Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Ц.Анударь / Боловсрол

Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Монгол Улсын иргэдэд Австралийн их сургуулиудад бакалаврын дараах түвшний боловсрол эзэмших боломж олгодог уг хөтөлбөрт хамрагдах өргөдлийг ирэх сарын 1-нээс авч эхэлнэ. Өргөдөл гаргагчдыг тэдний мэргэжлийн болон хувь хүний ур чадвар, академик чадамж, нэн ялангуяа Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулж чадах хувь нэмрийг харгалзан үнэлж, сонгодог байна. Тэтгэлэгт хөдөө орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн цөөнхийн төлөөлөл өргөдөл гаргахыг дэмждэг бөгөөд орон нутагт сургалтууд явуулж байгаа гэлээ.

Тус хөтөлбөрт, Засаглал ба эдийн засгийн хөгжил; Байгалийн нөөц баялаг ба хүрээлэн буй орчин; Эрүүл мэнд, боловсрол ба нийгмийн үйлчилгээ; Дэд бүтэц, шинжлэх ухаан ба мэдээллийн технологийн чиглэлээр одоогоор суралцагч элсүүлж байгаа аж. Дээрх сургалтын салбаруудыг Австрали, Монгол Улсын Засгийн газар жил бүр нягталж, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилдөг. Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС харна уу.


Сэтгэгдэл

Зочин [103.10.22.43] 2020-01-19 10:50:53

Buhel buten tive tuimert avtulj bj uyn tetgelegt surgalt ve. Australid amid amitan bhgui boloh deere tulad bhad ter tuimre ehled darchad tetgelge ntre yarihguide.

Зочин [103.14.38.86] 2020-01-22 11:50:23

surjignehee l baichih l da

Yumjir [192.82.72.60] 2020-01-20 00:24:04

yio bitgy iim tng bgch

Зочин [64.119.24.234] 2020-01-18 17:11:12

Австралийн үнэлэмжээр хэмжигдэх болно. Монголын эрх ашгийг нууцхан тээж хайран цагаа дэмий бүү үрээрэй.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.