Сэрэмжүүлэг: Он гарснаас хойш ахуйн гал түймрийн улмаас гурван хүн амь нас алдсан

Н.Алтанцэцэг / Нүүр

Өвлийн улиралд ахуйн гал түймрийн дуудлага маш их ирдэг. Учир нь, хүйтний улиралд гэр хорооллынхны галлагаа эрс нэмэгддэг. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Өнгөрсөн онд нийслэлийн онцгой байдлын газар хэрхэн ажилласан бэ?

-Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 3148 удаагийн аюулт үзэгдэл буюу гамшигт ослын дуудлага ирлээ.Үүний 2890 буюу 91.8 хувийг обьектын галт түймэр эзэлсэн.251 буюу 7.9 хувийг хайх аврах ажиллагаа, үлдсэнийг нь ой хээрийн түймэр эзэллээ. Ер нь Нийслэлийн гамшиг ослын дуудлагын ихэнхийг обьектын галт түймэр эзэлж байна гэсэн үг л дээ. Ялангуяа гэр хороололд энэ үзэгдэл их байна.Үүний гол учир шалтгаан нь цахилгааны аюулгүй байдлаас үүдэлтэй.Мөн зуух, пийшингийн аюулгүй байдалд тун чиг анхаарах хэрэгтэй байна. Үнс нурмаа иргэд ил хаяж байна. Үүнээс улбаалаад түймэр гарах эрсдэл ихээхэн үүсч байна. Обьектын галт түймэр их гарч буй бас нэгэн шалтгаан бол бага насны хүүхдийг гэрт харгалзах хүнгүйгээр орхих. Хүүхдүүд цахилгаан утас, электрон бараа, лаа шүдэнзээр тоглож байгаад л гал гаргаж, тэндээс нь гал түймэр үүдэж байна шүү дээ. Үүнд эцэг эхчүүд анхаарах ёстой.

-Энэ бүгдээс хамгийн түгээмэл шалтгаан нь юу байна вэ?

-Мэдээж ил гал гаргах. Үнс нурмаа иргэд зориулалтын таглаатай саванд хиймээр байна. Ил задгай тавьчихаар цог нь салхинд туугдаад л хашаа, гэр, байшинд оч үүсгэж галт түймэр үүсгээд байна. Яндангийн цооролтоос хамгаалсан төмөр хамгаалалт мөн чухал. Бас нэг асуудал байдаг. Манай эрчүүд бараг бүгд өөрсдөө гэрийнхээ цахилгаанаа янзалчихдаг. Уг нь мэргэжлийн хүмүүсээр цахилгааны гэмтлийг янзлуулах ёстой шүү дээ. Цахилгаан хэрэгсэл, кабель утас шалбархай байхыг анзаарахгүй шүү дээ, иргэд. Энэ нь түймрийн харангыг дэлдэж байна. Мөн машин техникийн буруу ашиглалт хүртэл энд орно. Хүйтний эрч чангараад ирэхээр машинаа доороос нь ил галаар халааж, тэр нь машины моторыг шатаах, түүнчлэн машин шатаж, дэлбэрэх нөхцөлийг хүртэл бүрдүүлж байна.

-Өнгөрсөн онд галт түймэрт өртөж хэчнээн хүн амь насаараа хохирсон бэ?

-2018 оноос буурсан үзүүлэлттэй байгаа шүү. 38 байсан бол 2019 онд 21 болсон. Том хүн 17, хүүхэд дөрөв байсан л даа. Харин түлэгдсэн 33 байсан бол 2019 онд 18 болж буурсан байнаа.

-Энэ он гарснаас хойш ахуйн түймрийн дуудлага хэр их ирж байна?

-Ахуйн гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаа. Цахилгааны аюулгүй байдал, пийшин зуухны галлагаа, ил задгай үнс нурам асгаснаас болж ахуйн гал түймэр гарч байна. Үүнээс гадна шаардлага хангаагүй цахилгааны утас хэрэглэснээс болж гал гарах тохиолдол ч цөөнгүй байна. Хоногийн дуудлагын 80 орчим хувийг ахуйн түймэр эзэлж байгаа. Он гарснаас хойш 145 ахуйн дуудлага бүртгэгдсэн. Дүүргээр нь авч үзвэл Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт ахуйн гал түймэр их гарч байна.Ахуйн түймрээс гадна автомашин шатах тохиолдол их гарч байна. Сайжруулсан шахмал түлшний хэрэглээг өвөлжин ярьсан. Иргэд тодорхой хэмжээний ойлголттой болж хэрэглэж сурсан. Он гарснаас хойш ахуйн гал түймрийн улмаас гурван хүн амь насаа алдсан. Монгол гэр маш богино хугацаанд шатдаг. Иймээс цахилгааны аюулгүй байдал, пийшин зуухны галлагаа, ил задгай үнс нурам асгахгүй байх хэрэгтэй байна. Мөн томчууд бага насныхаа хүүхдийг гэртээ орхиод явдаг. Улмаар хүүхдүүд угаартах, гал руу унаж амь насаа алдахаас гадна галаар тоглож байгаад орон гэрээ шатаах тохиолдол их байна. Тиймээс үр хүүхдээ гэртээ хараа хяналтгүй үлдээхгүй байх хэрэгтэй.

-Ахуйн гал түймрийн дуудлага нэмэгдэж байна гэлээ. Онцгой байдлын ирж байгаа дуудлага бүрт хүрч ажиллаж чадаж байна уу?

-Онцгой байдлынхан ирж байгаа бүх дуудлагад хүрч үйлчилж байгаа. Хамгийн гол хүндрэл бол замын түгжрэл, гэрийн хаяг буруу хэлэх, мухар гудамжтай байх. Мөн шөнө болон өдрийн цагаар орон сууцны орчимд зогсох зогсоол байдаггүй. Орон сууцанд гарсан гал дээр ажиллахад туйлын хүндрэлтэй байдаг. Тодорхой зайнд шатаа байрлуулж, гал сөнөөгчид гал унтраах хоолойгоо байршуулдаг учраас цаг алдах тохиолдол их байдаг юм.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:42:01

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:42:01

ЭНЭ НЭРГҮЙ ГЭЖ ГӨЛӨГ ӨМНӨ НЬ ГОВЬАЛТАЙ АЙМГИЙН ОНЦГОЙД [203.91.115.49] 2020-01-20 02:08:07

ЭНЭ НЭРГҮЙ ГЭЖ ӨМНӨ НЬ ОНЦГОЙГООС АЖЛЫН ХАРИУЦЛАГА АЛДАЖ ХӨӨГДӨЖ БАЙСАН НӨХӨР ДАХИН ТУУЖ ЯВАХ ЮМ ТӨРИЙН АЛБАНД ЭНЭ МЭТ НӨХДҮҮД БУЙ УЧРААС Л АЛБА МУУ БОЛЖ БНА. БАС ХОТЫН ОНЦГОЙН ДАРГА ЧҮЛТЭМСҮРЭН НЬ БАС Л УРД НЬ ОНЦГОЙГООС АЛБАНААС ХУЛГАЙ ХИЙЖ ХӨӨГДСӨН НӨХӨР. ЭНЭ 2 ЫГ ХҮРЭЛСҮХ ШАДАР САЙД БАЙХДАА ДАХИН АВСАН.ИЙМ БАЙЖ БОЛДОГ ЮМ УУ ШУДРАГА ЁС ЯРИДАГ ЁСАЙДАА.ТЭГЭЭД ЭД НАР НЬ АЖЛАА ХИЙЖ МЭДЭХГҮЙГЭЭС УБ ХОТЫН ИРГЭД ӨМНӨ БАЙГААГҮЙГЭЭР ГАЛ УСАНД АМИА АЛДАЖ БАЙНА ИЧИХГҮЙ 3 ХҮН ҮХСЭН ГЭЭД СУУХ ЮМ .ГАЛЫН ТОО 30 ГАРУЙ ХУВЬ ӨССӨН ӨМНӨХ ОНД 100 ГАРУЙ ХҮН ЗӨВХӨН ГАЛД АМИА АЛДСАН. БАДРАЛ ХҮРЭЛСҮХ НАРЫГ ХАМГААЛЖ ОЛОН ХҮНИЙ АМИАР ТОГЛОЖ БНА. ЗАЙЛУУЛААЧ НААД МАЛ УСАН ТОЛГОЙТНУУДАА ЁСАА

Зочин [202.131.227.82] 2020-01-20 01:48:49

онцгой байдлыг газрынхан өглөөний 5 цагт үүднийхээ дожооны цасаа асар өндөр дуутай түймэр унтраагчаар цэвэрлэгдэгээ болих хэрэгтэй байна, ойр орчны оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулж хүний эрх зөрчиж байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.