Японд цагаан будааны үнэ өсөхөд сайд нь огцордог, харин Монголд ...

Л.Батцэнгэл / Хууль

“Японы сайдын эхнэр албаны машинаар дэлгүүр явсан нь илэрсний төлөө сайд огцров. Монголын сайдын эхнэр жижиг дундаас тэрбумыг цохьсныг сайд “мэдээгүй” учраас нам гүм өнгөрөв. Соёлт нийгэм болоод барбариан нийгэм хоёрын ялгаа энэ” гэж нэгэн жиргээч бичжээ. Амьдрал дээр яг л ийм дүр зураг үргэлжлээд удаж байна. Юуны өмнө хэдэн баримт дурдъя!

Баримт №1. Японы Хууль зүйн сайд Мидори Мицушима сонгуулийн үеэр иргэдэд өөрийн зураг бүхий цаасан дэвүүр тараасан хэргээс болж албан тушаалаасаа сайн дураараа огцорчээ. Японы парламентын сөрөг хүчний Ардчилсан нам Хууль зүйн яамны сайд Мицушимагаас сонгуулийн үеэр нэр дэвшсэн тойрог дээрээ өөрийн хөрөг бүхий дэвүүр яагаад тарааснаа тайлбарлахыг шаардсан юм. Дэвүүр тараасан үйлдлийг сөрөг хүчин нь сонгуулийн хуулийн материаллаг үнэ цэнэ бүхий бэлэг дурсгал өгөхийг хориглодог заалтыг зөрчсөн гэж үзсэн тул ийнхүү нэн даруй тайлбар шаардсан аж. Мацушима нь сурталчилгааны үеэр тараасан зүйлээ дэвүүртэй төстэйгээс цаашгүй, материаллаг үнэ цэнэгүй гэж тайлбарлахыг оролдсон ч сөрөг хүчин хүлээж аваагүй тул арга буюу намаа, Засгийн газрын танхимынхаа нэрийг цэвэр үлдээхийн тулд огцорсон байна. Харин сөрөг хүчин үүнд сэтгэл ханасангүй, дэвүүр тараасан хэргийг прокурорын албанд хандана шалгуулна гэжээ.

Баримт №2.2014.10.21. Японы Худалдаа аж үйлдвэрийн сайд Юко Обучи сонгуульт ажилдаа зарцуул хэмээн ард түмний цуглуулсан хандивын мөнгөнөөс хувийн гоо сайхандаа зарцуулсан нь илэрсэн учраас ёс зүй алдсандаа хүлцэл өчөөд огцорсон.

image

Баримт №3.Минору Янагида Хирошимад сонгогчидтой уулзах үеэрээ хийсэн мэдэгдэл нь шуугиан дэгдээж, сөрөг хүчнийхний шүүмжлэлд өртсөн учир огцрохоо мэдэгдлээ. Тэрбээр “Хууль зүйн сайд байх амархан. Ердөө “Бид хуулийн хүрээнд ажиллаж байгаа” эсвэл “Энэ талаар тайлбар хийхгүй” гэсэн хоёр өгүүлбэрийг л хэлж чаддаг байхад болно” хэмээн олны өмнө хэлж байжээ.

image

Баримт №4. Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Сугавара Ишшю огцров. Сонгуулийн үеэр Сугавара Токио хотын оршин суугчдад оршуулгын ёслолд ашигладаг үнэтэй гуа, наймаалж зэрэг бэлэг өгсөн талаар мэдээлжээ. Сугавара албан тушаалаасаа огцорч буйгаа сэтгүүлчдэд мэдэгдээд “Би Ерөнхий сайд Абэ Шинзод огцрох хүсэлтээ өгсөн. Парламентын төсвийн хорооны ажил удаашрах ёсгүй” гэж хэлсэн байна.Абэ Шинзо Сугавараг худалдааны сайдаар томилсондоо хариуцлага хүлээхээ мэдэгдээд, ард түмнээсээ гүнээ уучлалт хүссэн байна.

image

Баримт №5. Японы Гамшгийн дараах сэргээн босголтын сайд Масахиро Имамура буруу тайлбар хэлснийхээ төлөө албан тушаалаасаа огцорлоо. Сайд 2011 оны цунамигийн хохирлын талаар үг хэлэхдээ буруу тайлбар хийсэн хэмээн Японы “NHK” мэдээлж байв. “2011 оны цунамигийн хохирол 25 их наяд иенд /227 тэрбум ам.доллар/ хүрсэн. Энэ хэрэг Тохокуд /Хонсю арлын нэг хэсэг, 2011 оны цунамид хамгийн их хохирсол амссан газар/ болсон нь яамай. Хэрвээ нийслэлд ойр газар болсон бол асар их хохирол амсах байсан” хэмээн хэлжээ. Сайдын энэ тайлбар тэр даруй өндөр авч нийгэм даяараа шуугисан байна. Ялангуяа 2011 оны цунамигаар 20 мянган иргэнээ алдсан Тохоку хавийн оршин суугчид маш их эгдүүцжээ. Кабинетийн гишүүнийхээ болчимгүй үйлдлийн төлөө Шинзо Абе уучлал гуйжээ.

image

Баримт №6.Эмэгтэй сэтгүүлчид бэлгийн дарамт үзүүлсэн гэх дуулиан шуугиан дэгдсэнтэй холбоотойгоор Японы Сангийн дэд сайд Жүничи Фүкүда огцорч байгаа тухай тус улсын Сангийн сайд Таро Асо хэвлэл мэдээллийнхэнд мэдэгджээ.58 настай Ж.Фүкүда эмэгтэй сэтгүүлчид бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл “Шүкан Шинчо” сэтгүүлд анх гарсан аж.Үүний дараахан түүний ресторанд нэгэн эмэгтэй сэтгүүлчээс “Ганц тэвэрчихье. Би таны хөхөнд хүрч болох уу?” гэсэн бичлэг нийтэд ил болсон байна.

image

Баримт №7. Японы Сэргээн босголтын сайд Рию Мацумото албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргажээ.Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хотын барилга эвдэрч сүйдэх үед асуудлыг ойшоогоогүй хэмээн нэлээд шүүмжлэлийн бай болж байсан юм.

image

Баримт №8. Сайд Кацуюки Кавайн гэргий парламентын сонгуулийн ажилд нь оролцсон хүнд ажлын хөлс олгохдоо хуульд заасан хэмжээнээс хэтрүүлснийг мэдээлжээ. Өмнөх сайд тойргийн сонгогчдоо жимс, хүнсний бүтээгдэхүүн бэлэглэсэн шалтгаанаар огцорсон юм.Кавай сайд өөрийгөө буруутай гэж үзэхгүй байгаа ч засгийн газарт нь итгэх иргэдийн итгэлийг алдахгүйн тулд огцрохоор шийдсэнээ мэдэгджээ.

image

Баримт №9.2010.06.02. Японы Ерөнхий сайд Юкио Хатояма Окинава дахь АНУ-ын цэргийн Футэнма баазыг нүүлгэнэ гэсэн сонгуулийн сурталчилгааны үеэр өгсөн амлалтаа биелүүлээгүй ард түмний итгэлийг алдсан учир огцрохоо мэдэгдлээ.

image

Баримт №10.2014.10.24. Японы Эдийн засгийн сайд Мидори Мацушима хамаатныхаа хүний бизнесийг дэмжих хөрөнгө оруулагч олж өгснийхөө төлөө ард түмнээсээ уучлал гуйгаад өөрийн хүсэлтээр огцорсон.

image

Баримт №11.2016.01.28. Японы Эдийн засгийн сайд, “Абэномикс” хэмээх Засгийн газрынхаа бодлогын гол архитектор Акира Амари огцрохоо мэдэгдлээ. Тэрээр өөртэй нь холбоотой дуулиан дэгдэж ичгэвтэртэй байдал үүссэнд уучлал гуйгаад хариуцлага хүлээх ёстой гэдгээ хэлжээ.

image

Баримт №12.2016.02.02. Японы Сангийн сайд Акира Амариг барилгын компаниас авлига авсан хэмээн буруутгаж эхэлсэн учир огцрохоо албан ёсоор мэдэгджээ.

Баримт №13.2017.07.28. Японы Батлан хамгаалахын сайд Томоми Инада энхийг сахиулагчдынхаа Өмнөд Судан дахь үйл ажиллагааны талаарх тайланг тойрсон дуулианд холбогдоод “…Үүссэн нөхцөл байдлын төлөөх хариуцлагыг өөртөө хүлээхийн тулд би албан тушаалаасаа огцрох шийдвэрийг гаргалаа” гэв.

image

“Хууль нь зөвхөн ёс суртахуунаа сахин биелүүлэхгүй,түүнийг ноцтой зөрчиж буй хүмүүст зориулагдсан эд бөгөөд түүнд төрийн зүгээс цээрлэл үзүүлж, зохих шийтгэл хүлээлгэх хэрэгтэй” гэсэн агуу их Аристотелийн үг бий. Японд ёс суртахууныг хэчнээн өндөрт өргөдгийн жишээг бид сүүлийн жилүүдийн цөөхөөн баримтаас харлаа. Харамсалтай нь манай улстөрчдөөс ингэж “эр зориг” гаргасан хүн өнөө хэр нь нэг ч гараагүй л байна. Гарах ч боломжгүй бололтой. Яагаад гэвэл өнөөдөр улс төрд өрнөж байгаа үйл явдал, тэр дундаа том жижиг тендерүүд, ЖДҮ, концесс, ҮХЦ-ийн даргын өгзөг базалт, Тогтохсүрэнгийн хууль батлахын тулд казинотой танилцсан явдал, УИХ-ын гишүүд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг “дээрэмдсэн” хэрэгтэй холбогдсон улстөрчдийн хандлагаас дээрх жишээнүүдтэй “хавирахуйц” ёс суртахууны санаачлага гарна гэвэл ёстой гонжийнжоо ажээ. Хэрэв Монголын улс төрд ёс суртахууны хэм хэмжээ тогтвортой үйлчилж, улстөрчид энэ хэмжүүрийг эрхэм дээдээ болгодог байсан бол төрийг ингэтлээ самарч, түмэн олноо туйлдуулахгүй байв.Шуудхан хэлэхэд, ёс суртахуунгүй болно гэдэг хүнээ байна л гэсэн үг. Францын сэтгэгч Гельвецийн “Хүнийг хүн болгож байдаг зүйл нь ёс суртахуун” хэмээсэн.

Одоо хар, ЖДҮ, ХЭДС-г дээрэмдсэн тендер зувчуулсан сайд нар, гишүүд “Надад хамаагүй, манай эхнэр авчихсан байна лээ. Дүү, хүү авсан байсан” гээд л гүрийцгээж байна. 2020 оны сонгуулийн дараа эдгээр том толгой гаргагчдын бүрэн эрх хураагдаж шударга шүүхийн өмнө очих нь тодорхой байгаа юм. Одоо ч улстөрчид АТГ, цагдаагийн овоо хараанд байж л байна. “ЖДҮ надад хамаагүй” гэсэн ч хамаарал бүхий компаниараа зээл авсан нь баримтаар нотлогдсон Б.Батзоригийг сайдын суудлаас огцруулсан. Дараа нь УИХ тэр чигтээ улаан нүүрээ улалзуулж байгаад тэр хүний бүрэн эрхийг цуцлалгүй авч үлдсэн. Тэгэлгүйгээр прокурорт өгөөд явуулчихаж болох л байв. Б.Бат­зоригтой адилхан ЖДҮ-ийн зээлээс туучихсан хэд хэдэн гишүүн, сайдын асуудал яригдсаар байгаа. Араас нь төрийн, намын албан тушаалтнуудтай холбогдох өч төчнөөн тэр­бумын “үнэлгээ”-тэй өдий төдий хэрэг дэлбэ үсрэ­хэд бэлэн л байна.

Гэвч тэр улстөрчид нь албан тушаалтайгаа зууралдаж, амьд мэнд үлдчих гээд элдвийн арга сүвэгчлэн гүйлдэж байна. Тэдний дундаас “Уучлаарай Монголын ард түмээн, би буруу хэрэг хийжээ. Албан тушаалаа өгөөд хуулиар шалгуулъя” гээд гараад ирэх ёс суртахуунтай ганц ч улстөрч байхгүй нь харамсалтай.Энэ бүхэн ерөөсөө л Монголын улс төрулстөрчдийнхөө ёс суртахууны ялзрал, доройтолд туйлдаа хүртэл нэрвэгдчихсэнтэй холбоотой.Энэ бол аюул. Ерөөсөө л улстөрчид нь ёс суртахууныг уландаа гишгэнэ гэдэг тухайн улсад хөгжлийн тухай, шударга ёсны тухай ярих ямар ч боломжгүй. Манай ардын зүйр цэцэн үгэнд “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ танивал мал” гээд тунчиг ойлгомжтой, товчоор хэлчихсэн байна. Ёс суртахуун л хүн байхын утга учир гэсэн үг. Өөрөөр хэлбэл, түүхэн уламжлал, зан заншлаараа ёс суртахуунаа бий болгож чадсан улстөрчид л хүмүүнлэг байж чадна. Тийм улстөрчийг, УИХ-ын гишүүнийг “олж” сонгох нь Монголын ард түмний үүрэг юм. Монголын нэрт хуульч “Монголыг ёс суртахуун л аварна” гэж хэлсэн нь бий. Гунигтай нь улстөрчид улам л улайраад, улам л увайгүй загнасаар байна. Монголд өнөөдөр буруу хэрэг хийчихээд ард түмнээсээ уучлал гуйгаад огцордог дарга сайд нар бий болж байж л Монголыг аврах нь тодорхой.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:04:06

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:04:06

hiZ [5.188.210.52] 2020-05-16 15:55:19

http://reyna.userbet.xyz ПРИСОЕДИНЯЙТЕСЬ СЕЙЧАС И ПОЛУЧИТЕ 100$ К ВАШЕМУ ПЕРВОМУ ДЕПОЗИТУ! Управляйте роботом самостоятельно! Контроль уровня риска! https://money.yandex.ru/payments/checkout?requestid=333838303635353433375f64303839356264383731393531303237633538333130353137616639376438386137336366376662 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://spb.podarki-market.ru/catalog/product-415658/?MID=1129&result=reply#message1129 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://spb.podarki-market.ru/catalog/product-247958/?MID=3485&result=reply#message3485 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах 0f519ea

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:37:37

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:37:36

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж [66.181.188.33] 2020-01-21 07:04:21

Гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтан нараа ялаас мултлахын тулд хуулийн заалт хасаж хэвлсэн , өршөөлийн хууль гаргасан, хөөн хэлэлцэх хугацааг сунгасан, Их хурлын гишүүдийг халдашгүй эрхээр хаацайлж шалгуулахгүй хуйвалдах , төрийн мөнгөөр өрийг нь төлөөд гэм буруутныг хаацайлж үлдээх гэх мэт гэмт явдал Монгол төрийн дээд түвшинд шүглэсэн байгаа нь нэгэнт ил боллоо. Энэ жилийн сонгуулиар дэд сайдаас дээш тушаалд одоо ажиллаж байгаа нэг ч хүнийг Их хурлын гишүүнээр сонгохгүй байж чадвал төрийг цэвэрлэх эхний алхам болно. Тэгж чадвал цааш нь их цэвэрлэгээ явах боломжтой. Эс чадвал авилгал улам гүнзгийрч, яваандаа Монголын тусгаар тогтнолыг худалдана. 1691 оных шиг. Ийм л түүхэн шугамд тулж ирээд байна даа, бид.

Зочин [14.146.95.175] 2020-01-21 06:01:31

negj yapon irgeniig ehees unasan tsagaas ni hun bolgoh gej zartsuulah chanar, setgel, honongo mongiig ta bid hed oilgohgui. negj irgen bur ni chadvartai. tiim bolohoor ene neg said ni buulaa ch araas ni chadvartai hun jagsaad baij biagaa. Manaid bol hulgaich buulaa, daraagiin hulgaich ner ni jagsaad baij baigaa. buulaa ch yalaa monhorloo ch yalaa, mah tsusnii hulgaich tumen yum chin, heniigee olj gargah yum, yamar ch yalgaagui. namgaas melhii l oldono, zagas garch irehgui.

zochin [202.21.98.178] 2020-01-21 05:55:22

Mongold said ni bayjiishd tegvel.

Зочин [202.9.46.53] 2020-01-21 04:55:24

Японыг өмхий монголтой харьцуулаад яахав

Солихгүй байх учир. [202.131.225.53] 2020-01-21 02:12:30

Япон бол олон сая хүн амтай улс. Нэг сайд огцроход хойно нь хэдэн орлож чадах хүн байгаа. Монгол бол 3-хан сая хүн амтай. Нэг сайд огцроход хойно нь орлох хүн байхгүй ш дээ, бараг байхгүй, байсан ч өмнөхөө гүйцэхгүй, байсан ч өмнөхтэйгээ яг адилхан, байсан ч бүрэн эрхийн хугацаа нь тэртээ тэргүй дуусч байгаа. Кх-кх!!!

Зочин [60.60.114.151] 2020-01-21 02:04:49

haraal idsen japan d yamar bh ni bidend yor ni yamar hamaa bna aa. Ed nariig yamar hogiin humuus gedgiig mongolchuud tanij meddeg bolj baigaa ni neg tom ololt shuu.

Зочин [14.146.95.175] 2020-01-21 06:03:16

hogiin hun ene hovgoogiin haa ch yavsan oorteigee taarsan negenteigee l zam zordog yum. Chi haa yavsan gazraa dandaa l hogiin humuustei uchirch yavj de. evii min, zaya chin ter

Иргэн [66.181.190.43] 2020-01-21 01:43:21

УИХ-ын тухай хуулийг та уншсан уу. Тэнд увайгүй бүх үйлдлийг хаацайлсан байгаа. Иргэдэд мэдэгдэлгүйгээр сэмээрхэн хууль батлаад , хариуцлагагүйн " хөнжил" нөмөрдөг.

ЗОЧИН [202.9.47.2] 2020-01-21 01:40:36

ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ИНТЕПОЛООР БОЛОН ДОТООДДОО ЭРЭН СУРВАЛЖЛААГҮЙ ЦАГТ, ТҮҮНИЙГ ТУХАЙН ОРОНД ХҮСЭЛТ ТАВЬЖ ДАЙЧЛАН БАРИВЧЛААГҮЙ ЦАГТ, АВЧРААД 461-Д ЯС ХОРЬЖ БАЙГААД БАЙЦААЖ, ШҮҮХЭД АВААЧААГҮЙ ЦАГТ, ТҮҮНИЙ ХУЛГАЙ ЛУЙВАР ЗАЛИЛАН ХЭЭЛ ХАХУУЛЬ АВЛИГААР ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ, ХУУЛЬ БУСААР ОЛЖ АВСАН САЯ САЯ ДОЛЛАР, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, ОФФШОРТ БОЛОН ГАДАГШ НЬ ГАРГАСАН ӨӨР БУСАД МӨНГӨ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААН АВЧ НИЙТИЙН ХЭРЭГЦЭЭНД ЗАРААГҮЙ ЦАГТ, ӨӨРИЙГ НЬ ХИЙСЭН ХЭРЭГТ НЬ ТОХИРСОН ОЛОН ЖИЛИЙН ЯЛ ӨГӨӨГҮЙ ЦАГТ МОНГОЛЫН ШУДАРГА ЁСОНД ИТГЭХ АРГАГҮЙ, СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРНА ГЭХЭД БЭРХ.

Зочин [14.146.95.175] 2020-01-21 06:04:15

bayrlala Zika ahaa. tanii tolbortei nohoi ih mundag aylguutai bichjee.

Зочин [59.153.114.227] 2020-01-21 01:43:29

Үнэн хэлжээ

xaxa [182.160.33.110] 2020-01-21 01:17:33

100 jiliin daraa yariaa odoo tembuuneesee salaagui baij yun japan beeee

Зочин [14.146.95.175] 2020-01-21 06:04:49

kkk ene dundaa hamgiin eruul boditoi comment tanyih bailaa

Pee [202.55.191.130] 2020-01-21 00:23:24

Yuun uhamsar, yuun yos sutahuun, Turiin ajiliig munguur hudaldaad avtsan hund chini yamar uhamsar yos surtahuun baihav dee. ugaasaa ogtsroh ch gui! ter suudal deer urgeljluulen suusanaar mungu olj baina l gej harj bna


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.