Хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

Aдмин / Нийгэм

Архангай аймгийн Онцгой байдлын газар аймгийн Цагдаагийн газартай 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөөг баталж, гарын үсэг зурлаа.

Энэ хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах, сэргээн босгох чиглэлээр Цагдаагийн алба хаагчидтай хамтарсан дадлага сургууль хийх, улс болон орон нутгийн хэмжээнд гарсан гамшиг, аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын талаар шуурхай мэдээлэл солилцох, гал унтраах тактикийн сургууль, сумдад зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулиудад хамтран ажиллах юм.

Мөн аюулт үзэгдэл, ослын голомтод эрэн хайх, аврах, нүүлгэн шилжүүлэх, хор уршгийг арилгах ажиллагаа явуулах үед аврагч нарын аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамтран хэрэгжүүлж эргүүл хяналт шалгалт зохион байгуулна гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:00

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:00

Зочин [66.181.188.62] 2020-01-21 06:05:53

Өмнө нь хамтарч ажилладаггүй байсан юм байхдаа.

Зочин [202.9.46.138] 2020-01-21 05:37:20

Нэг орны дотор байгууллагууд хамтран ажиллахад юун сүртэй гарын үсэг хэрэгтэй юм бэ. Ажил хийсэн дүр гаргаж байгаа хэлбэрдэлт юм даа.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.