БНХАУ-аас оруулж ирсэн 10 цахилгаан автобусыг гурван сарын хугацаанд туршина

Н.Алтанцэцэг / Нийслэл

Нийслэлийн хэмжээнд 1170 автобус үйлчилгээнд гардаг бол өдөрт дунджаар 600 мянган хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэсэн судалгаа бий. Нийтийн тээврийн үйлчилгээнд иргэд сэтгэл дундуур байдаг. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээгиргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай болгох шаардлагатай байгаа. Нийтийн тээвэр жилд 270 сая зорчигч тээвэрлэдэг байсан үе бий. Харин өнөөдөр 180 сая зорчигч тээвэрлэдэг болтлоо буурчээ.

Нийтийн тээвэр дэх автобусны хүрэлцээг нэмэгдүүлж олон улсын жишигт хүргэхэд 1838 автобус шаардлагатай байгаа аж. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн шинэчлэл хийх гээд БНХАУ-аас 10 цахилгаан автобус авчирч туршаад хоёр долоо хоног болж байгаа. Энэхүү 10 автобусыг оны өмнө нийслэлээс гэрээ хийж оруулж ирсэн бөгөөд гурван сарын хугацаанд Монголын нөхцөлд таарч тохирч байгаа эсэхийг турших юм байна.

image

Уг автобус нь нийт 36 хүний суудалтай, 90 хүний багтаамжтай, 12 метр урт, өндөр нь 3.2 метр, өргөн нь 2.5 метр. Цонх нь хоёр давхар шилтэй вакум учир өвлийн улиралд цантахгүй бөгөөд зааландаа найман халаагууртай, хяналтын таван камертай, зориулалтын гэрэлт самбартай аж. Манайд үйлдвэрлэж байгаа МОН-30 автобус нэг нь 536 сая төгрөгийн үнэтэй.Харин одоогийн энэ цахилгаан автобус нь дотоодод үйлдвэрлэж буй автобуснуудаас хямд үнэтэй бөгөөд цэнэглэлтийнх нь хугацаа бага байгаа юм байна.

АГААРЫН ДҮҮЖИН ТЭЭВЭР 2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРД ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ

Агаарын дүүжин тээвэр нь ойролцоогоор 16 минут зорчигч тээвэрлэх бөгөөд Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут зарцуулахад иргэдийн зорчих хугацаа дөрөв дахин багасах бол Долоон буудлаас хотын төв рүү зорчих хугацаа тав дахин багасана. Хүлээлгийн хугацаа нь 3-5 минут бөгөөд цагт 3.000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай аж.

image

  • Нийт 157 кабинтай
  • Нэг кабины багтаамж 8-10 хүн
  • Кабины хүлээлгийн хугацаа 3-5 минут
  • Цагт 3000 цаашлаад жилд 3,2 сая хүртэлх зорчигч тээвэрлэнэ.

Нэг талдаа дээд тал нь 4 м/cек хурдтайгаар 16 минут зорчих нь одоогийн авто замын урсгалаас даруй дөрөв дахин илүү үзүүлэлт юм.​Агаарын дүүжин тээвэр 2021 оны зургаадугаар сараас иргэдэд үйлчилж эхлэх юм байна.

Францын Засгийн газрын санхүүжилтээр 2020-2021 онд Кабел Кар буюу дүүжин тээврийн техник эдийн засгийн үнэлгээг хийж дуусах бөгөөд тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийх уг төслийг Засгийн газар, Сангийн яам шийдвэрлэвэл энэ дөрөвдүгээр сард эхлүүлэх аж.

АГААРЫН ДҮҮЖИН ТЭЭВЭР БУСАД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ХАМГИЙН АЮУЛГҮЙ ХЭРЭГСЭЛ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан агаарын дүүжин тээвэртэй холбоотой зарим асуултад хариуллаа.

image

- Агаарын дүүжин тээврийг Улаанбаатар хотод нэвтрүүлэхэд ямар баталгаа өгөх вэ?

-Бид сонгуулиас сонгуулийн хооронд ямар нэг асуудлыг ярьдаг байж болохгүй. Бидний гаргаж буй шийдэл, танилцуулж буй асуудал хотын нийтлэг эрх ашиг, улс орны хөгжилтэй холбоотой. Тиймээс улс төрийн оноо авах гэж болохгүй, бүтэхгүй зүйлсийг ярьж иргэдээ хуурч мэхэлдэг цаг өнгөрсөн.Ялангуяа хотын удирдлагын хувьд явуургүй ажил хийх шаардлага байхгүй.

Түүнээс гадна Засгийн газраас Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах болоод нийтийн тээврийн шинэчлэлийн тал дээр судалгаа, тооцоо хийх үүрэг даалгаврыг өнгөрсөн зургаадугаар сард өгсөн. Бид Улаанбаатар хотын оршин суугчдын замын дэд бүтцийн нөхцөл байдлыг зөвхөн такси, автобусаар биш бүрэн цогцоор нь шийдвэрлэж, олон төрөлт нийтийн тээврийн үйлчилгээг бий болгож байна.

- Яг хэзээнээс ажил эхэлж, ашиглалтад орох вэ?

-Агаарын дүүжин тээврийн ажлыг бид ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна. 2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3,4 дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно.

-Ашиглалтад орсон тохиолдолд хүчин чадал, зорчих үнийн хувьд ямар байх юм бол?

-Одоо нийтийн тээвэрт мөрдөгдөж байгаа үнийн хэмжээнд байлгаж, иргэдэд аль болох боломжтой хэлбэрээр л үнийг тогтооно.Цагт 3.000 хүн тээвэрлэх хүчин чадалтай гэдэг нь өдөр дунджаар 40.000 орчим хүн тээвэрлэнэ гэсэн үг.

-Аюулгүй байдлыг хэрхэн хангах тал дээр тайлбар өгнө үү?

-Агаарын дүүжин тээвэр бол бусад тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад хамгийн аюулгүй хэрэгсэл юм.Энэ тээвэр нь анхнаасаа цас ихтэй, уулархаг газруудад зориулагдсан технологи. Дэлхийн олон хот агаарын дүүжин гүүрийг нийтийн тээвэрт ашиглаж байгаа бөгөөд цаг агаарын хувьд -50, +50 градуст хэвийн ажиллана.Мөн дотоод гадаадын олон мэргэжлийн хүн бүх талаас нь судалж аюулгүй байдлыг нь хангасан. Иймээс бид хэрэгжүүлж болно гэж үзэж байгаа.

-Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж байгаа гэж сонссон. Эргээд төлөлт нь хэдэн жилийн дотор гэж тооцоолж байгаа вэ?

-Агаарын дүүжин тээврийн санхүүжилтийг Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэж, Засгийн газар Сангийн яамаар дамжиж эцэслэгдэж зөвшөөрөл нь олгогдсон тохиолдолд бид дөрөвдүгээр сард ажлаа эхлэх бүрэн бололцоотой.Эдийн засгийн хувьд ашиг олоход мэдээж урт хугацаа шаардана.


Сэтгэгдэл

Зочин [192.82.68.12] 2020-01-22 12:15:09

ard tumni tolgoi deer garlaa ooriin huslee hiij mongon sangaa nemegduullee

zochin [182.160.34.37] 2020-01-22 12:05:17

demjij bna mash ih talarhdag amjilt.

Зочин [202.9.40.59] 2020-01-22 11:16:24

маш муухай эрээн мяраан битий олыг аваарай хот муухай болгоно

зочин [150.129.141.31] 2020-01-22 10:52:59

наадхаа аль болох гэр хороолол дунд явуулаарай оркууд нийгэмшээд хун соелруу дохох нигууртай.

Зочин [66.181.170.73] 2020-01-22 10:03:43

20 оны 6 сар хүртэл нэг их балаг тарилгүй байж байгад зайлахаа бодоо ман

иргэн [66.181.169.162] 2020-01-22 09:49:23

нэг Хятадаас баахан сэлбэг авчраад угсраад бараг тэрбумаар зараад байсан Кун фу-чин нөхөр юу болсон бэ нөгө угсарсан 2-нь явахгүй байна гээд байсан

Зочин [66.181.169.116] 2020-01-22 09:42:46

Өөрийнхөө Зайсан хилл рүү эхлээд тавихгүй юм байх даа

Болд 95438972 [202.21.107.11] 2020-01-22 07:49:18

Турших юу байхав шууд үйлчилгээнд явуул.Хятад орон тийм ч муу юм хийдэг улс биш өөрсдөө хямдыг нь харж авбал хямдал хийгээд өгдөг орон


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.