Хичээлийн жилийг зуны хуваарьт шилжүүлье, эдийн засагт ч нэмэртэй, эрүүл мэндэд ч хэрэгтэй

Aдмин / Боловсрол

Манай Medee.mn сайтаас “Сурагчдын амралтыг сунгая, Ё.Баатарбилэг сайд аа” гэсэн гарчиг бүхий бяцхан бичвэр тавихад уншигчдын хандалт маш их байгаа нь анзаарагдсан. Гадуур ханиад томуу үнэхээр их байна. Хүүхэд байтугай үүхэд халуурч бүлээрч, эмнэлгүүдийн шалаар нэг ханиалгасан, шаналсан хүүхдүүдээр дүүрсэн байна. Томуугийн дэгдэлт өмнөх жилүүдийнхээс хэд дахин нэмэгдэж, ямар юм хэрэглэвэл эдгэж илаарших бол гэсэн түгшүүрийн байдалд өдөр хоногийг өнгөрөөж байгаа. Нийслэлийн сурагчдын II улирлын амралт өнгөрсөн сарын 23-наас эхэлж 2020 оны нэгдүгээр сарын 13-ны Даваа гарагт хичээлдээ орох байсан ч ханиад томуу ихтэй байснаас сурагчдын амралтыг долоо хоногоор сунгаж 20-ны даваа гарагт орсон. Эрүүл мэндийн яамнаас өвлийн ид хүйтэн цагаар вирусын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралтыг сунгах хүсэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүргүүлсэн ч салбарын сайд нь сунгах боломжгүй гэдэг тайлбар хийгээд байсан. Харин Засгийн газраас эл асуудлыг хэлэлцээд, долоо хоногоор сунгасан.

Улсын хэмжээнд өнгөрсөн сарын сүүлээр амбулаториор 196.745 хүн үйлчлүүлсний 11.1 хувь (21.774)-ийг томуу, томуу төст өвчин эзэлж, улсын хэмжээний дэгдэлтийн түвшинд хүрээд байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байсан юм. Энэ бол харьцангуй хуучирсан тоо. “Утааны эсрэг ээж аавууд” хэмээх цахим ертөнцийн олон гишүүнтэй томоохон группт “Сурагчдын амралтыг сунгахгүй бол ханиад их байна. Вирус гадуур их тархалттай байгаа гэж эмч нар болгоомжлуулж байна. Ядаж долоо хоног л сунгачихаасай” гэсэн хүсэлт ч гэмээр зар тарж, эцэг эхчүүд ч их дэмжсэн харагдана. Манай өмнөд хөрш Хятадад юунаас халдварласан нь мэдэгдэхгүй коронавирус хэмээх уушгины өвчний вирус дэгдэж олон хүн өвчилж, түрүүчлээд нас барсан тохиолдол ч гарсан. Үр хүүхдийнхээ эрүүл мэндийг бодсон ч, өвлийн ид хүйтний үеийг бодсон ч сурагчдын амралтыг сунгахгүй бол томуу, томуу төст өвчний халдвар газар авбал тун ч хэцүү юм болно. Ийм л санааг хөндсөн юм. Эндээс хичээлийн жилийг зуны цагийн хуваарьт шилжүүлбэл зүгээр юм байна гэсэн бодол төрж байна.

Энэ ч цоо шинэ зүйл ч биш л дээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-нд эхэлдэг байдлыг хална. Цаашид наймдугаар сарын 1-10-нд эхэлж болно” гэж одоогоос тав зургаан жилийн өмнө ярьж байсан. Ерөнхий боловсролын сургуулиудыг зун хичээллүүлж, өвлийн улиралд урт хугацаагаар амраадаг болчихвол хамгийн нэгдүгээрт томуугийн дэгдэлтийн ид улиралд хүүхдүүддээ санаа зовохгүй болох юм даа. Яахав, төгсөх анги буюу IX, XII ангиудыг өвөл, бусад ангийг зун хичээллүүлэхэд болохгүй гэх газаргүй. Энэ саналыг хэрэгжүүлбэл, хүүхдийн ханиад томууны өвчлөл багасаж, эмнэлгийн ачаалал буурч, зам тээврийн осол, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл багасан, сургуулиуд олон ээлжээр хичээллэхээ байж, замын түгжрэл буурах зэрэг эерэг нөлөөтэй байх сайн талтай юм. Эл санаачилгыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, БСШУСЯ анхааралдаа авч тооцоо судалгаа хийн, ард түмний санал асуулга явуулах замаар бодлогын шийдвэр болгон гаргах боломжтой шүү дээ.

Энэ асуудал эцэг эхчүүдийг хуваагдмал байдалд оруулах л байх. Хамгийн гол нь сурагчдаас болон эцэг эхчүүдийн дунд санал асуулга явуулах хэрэгтэй. Хүн амын 50-60 хувь болох нийслэл хот, Дархан, Эрдэнэт зэрэг төв суурин газрынхан бараглан дэмжих бол уу даа. Яагаад гэвэл монголчууд мэдлэг мэдээллийн энэ эрин зуунд “мал дагаж мал болох”-оо байсан. Монголчууд зуны улиралд агаар салхинд гарч, үр хүүхдүүдээ хөдөө орон нутагт явуулдаг. Гэхдээ сүүлийн үед анзаарч байхад сурагчид хөдөөг тэгтлээ шүтэхээ байсан нь анзаарагддаг. Өвлийн улиралд зөвхөн ахлах ангийнхан гэлтгүй сургуулиудыг бүх нийтээр нь амраачихвал өвлийн улиралд халаалт, цахилгааны мөнгө хэмнэх ч нигуурьтай. “Зуны улиралд хүүхдүүд юун хичээл хийх, нозоороод сурлагад нь муугаар нөлөөлнө” гэх эцэг эхчүүдийн төлөөлөл таарч байна л даа.Гэхдээ эл асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийж шийдвэр гарагчдын түвшинд тавихад болохгүй гэх газаргүй юм. Япон зэрэг өндөр хөгжилтэй улс оронд зуны улиралд сургуулиуд нь хичээллэдэг л юм билээ. Тэднээс ч гэсэн туршлага судлахад юу нь буруудах билээ.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:45:42

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:45:41

Зочин [202.9.40.34] 2020-01-27 19:26:09

Дэмжиж бна өвөл нь хүүхдүүдээ хөдөө явуулж амрааж болно шүү дээ

ЭДИЙН ЗАСАГЧ [202.179.24.55] 2020-01-25 16:28:34

ЗӨВ ЗӨВ.ЕБС-н ХИЧЭЭЛИЙГ УРИН ДУЛААН ЦАГТ ХИЧЭЭЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.1-т ХҮҮХДҮҮДЭД ХЭРЭГТЭЙ,2-т МОНГОЛЫН ЯДАРСАН ЭДИЙН ЗАСАГТ ХЭРЭГТЭЙ.ЯАГААД ГЭВЭЛ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН НИЙТ ТӨСВИЙН 40-50% ХУВЬ НЬ ЦАХИЛГААН,ХАЛААЛТ ГЭЭД УТАА ТОРТОГ БОЛООД ЯВЧИХДАГ.ИЙМЭЭС ЗУНЫ УРИН ДУЛААН ЦАГТ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ

hi [202.131.233.11] 2020-01-24 13:15:53

өвөлжин утаа униар машины тортогт хордсон хүүхдүүд зун эрүүл агаарт гардаг юм байгаа биз дээ туйлшрах гэж

Иргэн [202.55.188.91] 2020-01-24 03:13:30

Зуны улиралд хичээл ороод дэмий!

Зочин [202.126.89.208] 2020-01-25 09:45:32

Тиймээ

Зочин [66.181.184.141] 2020-01-23 23:41:16

Битгий тэнэгт. Дандаа яахаараа ингэж тэнэгтэж туйлширч байдаг юм. Харин ч зуны амралтыг сунгамаар байна

Зочин [122.201.31.27] 2020-01-23 20:02:04

Zun huduu yavuuldagshdee. Yu yariad bgaan? Zunii 2 sard l huuhdee joohon agaar amisgaluuldagshd. Tertee tergui oligtoi yum zaadag bish uvul zun amarna l biz. 10 jild surah yumaa surchihdag l bsan. Odoo 12 jil yum chini dundee dun l bgaazdee.

Зочин [202.126.89.202] 2020-01-23 19:27:24

Зун амарсан нь зүгээр ээ. Угаасаа Д витамины дутагдалд улсаараа орчихсон байж ид чиирэгжих цагаар нь танхимд суулгавал ирээдүйд бөөн сульдаатай хүмүүс болно. Халуун энэ тэр бол хамаагүй.

Зочин [122.201.31.27] 2020-01-23 20:03:29

Tiinshdee. Gol zuv onovchtoi yumaa l zaadag boloh heregtei.

zochin [202.21.100.210] 2020-01-23 16:56:38

8-р сарын 1 нээс хичээл эхлэвэл өвөл ид ханиад томууны үер 2 сар амардаг болбол болох л байх даа. Зун нь 2 сар л амарна биз. ядаж 8-р сарын 15 наас амраагаач. 8-р сард нозоороод шалихгүй байх бороо энэ тэр ороод сэрүүхэн болдог биздээ.Угаасаа наадмын дараа намар гэдэг биздээ.

Зочин [49.0.141.65] 2020-01-23 16:14:32

Өвөлжингөө гэртээ зурагт, утас шагайж өнгөрөөх байлгүй. Зуны амралтын сарууд хэвээрээ дахиад өвөл 12, 1 р сард амардаг байхаар хичээл төлөвлөлтийг хийх хэрэгтэй

Ээж,аав [202.179.31.98] 2020-01-23 14:54:16

Зун хичээллэх нь ч арай юу юм бэ?Харин дунд сургуулийн боловсролын хөтөлбөрт эрс шинэчлэл хийж хэрэггүй шахам олон цагийн хичээл нэртэй цагийн шахааг цахим сургалтанд шилжүүлчихвэл өвлийн 60 өдрийн хичээлийг цомхотгох боломжтойг эцэг эхчүүд анхаарч хүсэлт ,шаардлага тавьцгаая.

Зочин [66.181.169.91] 2020-01-23 12:59:16

Энэ маш зөв санал. Манайхан суурин амьдралтай оросыг дуурайсан байх.

Зочин [103.229.120.60] 2020-01-23 17:37:41

зуны дэлгэр цагт агаар салхинд гарч, сүү цагаан дээр очсон нь дээр ш дээ

Зочин [202.126.88.129] 2020-01-23 13:19:29

huuhedgui ats baij yu soliorood baigaan, chamd yamar hamaatain, zunii delger tsagt hodoo gadaa yavdgiin bgaa bizdee

unshigch [202.126.89.50] 2020-01-23 12:21:50

8 sar hurtel hicheelleh ni zuv uvulduu 12. 1 . 2 sard amraad orvol haniad bolon busad zuild tustai zamiin tugjrelch baga

лол [49.0.137.131] 2020-01-23 10:28:52

Энийг бичсэн мал тэр япондоо очиж амьдар

зочин [202.21.116.78] 2020-01-23 08:59:57

Хаана ямар тивд, хэрхэн амьдарч ирсэн ээ мэддэггүй нөхөр үү үгүй юу? Хий хоосон бусдыг хиймлээр дагадагаа болих хэрэгтэй.

Зочин [202.131.244.210] 2020-01-23 08:56:20

ЯАМНЫ САЙДУУД, ЗАХИРЛУУД АЛБАН ӨРӨӨГӨӨ ТОХИЖУУЛАХ НЭРТЭЙ ХУМСЛАДАГ МӨНГӨӨ ХҮҮХДИЙН СУРАХ ТААТАЙ ОРЧИН БИЙ БОЛГОХОД ЗОРИУЛ, НЭГ АНГИД ЯМАР Ч АГААРГҮЙ СУУЖ БАЙГАА ХҮҮХДҮҮД ӨВДӨХӨӨС ЯАДГИЙН, ТЭР ҮДИЙН ХООЛ ЦАЙ ГЭЖ МӨНГӨ УГААДАГ БАНТАН БООРЦОГХОНОО БОЛИОД, ЗЭРЛЭГ БАЙГАЛЬД УРГАСАН ЧАЦАРГАНА, НЭРС, АНЬС ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГАСАН ГАЗАР БЭЛТГЭЭД ӨГ, ЗУНЫ ДЭЛГЭР ЦАГТ ХҮҮХДҮҮД ЧИЙРЭГЖИЖ БАЙГАЛЬ ДЭЛХИЙТЭЙ ТАНИЛЦАЖ АМРАХ ЁСТОЙ

Зрчин [66.181.161.65] 2020-01-23 14:10:32

Үдийн цай хѳтѳлбѳр арай дэндүү. Чанаргүй хэмжээ порц нь дутуу дулимаг.эрүүл ахуйн шаардлага хангаагүй,ямар нэгэн аж ахуйн нэгжийг тэтгэсэн бизнес болж хувирсан.Боливол таарна.

Тархиа эрүүлжүүл [103.212.119.147] 2020-01-22 23:49:09

Хүүхдээ эрүүл зөв өсгөхөд эцэг эхчүүдийн шинжлэх ухааны мэдлэг мэдээлэл, боловсрол дутуу бдал нөлөөлж бна. УБн цаг уур олон давхар цементэн байшин шамбааралдахаас өмнө үүнээс ч хүйтэн бсан. Одоо ертөнцийн байгалийн хуулийг өөрчилж гх нь холгүй болжээ.

Зочин [103.10.21.43] 2020-01-22 20:19:43

ЗУН ХИЧЭЭЛЛЭХ ХЭРЭГТЭЙ.... УТААНД ХҮҮХДЭЭ ХОРДУУЛАХ ДУРТАЙ ЭРГҮҮНҮҮД НЬ. ЗУН ЗУГААЛЖ НАРГИЖ ЦЭНГЭХЭЭ Л БОДОЖ БАЙГАА Ш ДЭЭ ӨӨРСДИЙГӨӨ Л БОДОЖ БАЙГАА

Зочин [122.201.31.27] 2020-01-23 20:05:57

Tenegteerei. Zun huduu gargaj D vitaminaa avch, tsever agaart amraadagiin za yu. Uur shigee yum yarij setgeh yumdaa.

Зочин [49.0.137.131] 2020-01-23 10:32:22

пизду минь хол очиж хуц, хонхорт очиж гөлөглө

Зочин [202.131.244.210] 2020-01-23 08:53:21

мэдрэл муутай юм ярьдгийн, зуны дэлгэр цагт хүүхэд тоглож, байгаль дэлхийтэй ойр байж, дархлаа эрүүл мэндээ бэхжүүлж авах ёстой, тэрний оронд зүгээр л хүүхдэд ээлтэй орчин бий болго, сургуулийн захирлууд дааж давшгүй үнэтэй машин , албан өрөөний тохижилт хийж байхаар хүүхдийн тоо хэтэрсэн ангиудад агаар цэвэршүүлэгч тавь, ямар ч шим тэжээлгүй боорцог бантангаар өдрийн цай хоол гэж худлаа мөнгө угааж байхаар эрүүл ахуйн шаардлага хангасан чацаргана, нэрс, аньсны шүүс өг

Зочин [64.119.17.146] 2020-01-22 22:49:38

Чи зуны халуунд өөрөө хичээлд суугаад үз дээ

Зочин [66.181.177.119] 2020-01-22 20:19:32

Зуны халуунд хүүхэд нозоороод хичээлдээ анхаарал хандуулах нь сулрана өвлийн амралтыг нь жоохон сунгахад болох юм шиг

Зочин [202.9.46.205] 2020-01-23 06:17:28

зөв

Зочин [103.10.21.43] 2020-01-22 20:24:01

yu gj nojoordiin HARIN CH UTAAND HUUHEDEE HORDUULJ BSNAAS DEER. MONGOLD TEGJ IH HALAAD BDAGGUI SH DEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE> UURSDUU ZUGAALJ TSENGEHEE L BODDOG ERGUU TENEG MONGOLCHUUD>>>>> HAANA UTAAGUI BOLOOD SHAN BNAAAAAAAAAAAAAA ZAWAAN BN SHDEE TGEED L HANIAD IH BNNNNNNNNNNNNNN

Зочин [103.10.21.43] 2020-01-22 20:17:47

demjij bn. Solongos Yapon dandaa zun ordog.... Huitend daarch haniad hurch bhaar ZUN HICHEELELEH Heregtei. ZUN AMARCH ZUGAALAHAA L BODOJ BGAA SH DEE ZARIM TENEGUUD NI HUUHDIINHEE ERUUL MENDIIG BODOJ MDEHGUI ERGUUNUUD

Зочин [122.201.31.27] 2020-01-23 20:08:19

Tenegteerei chi. Zugaalaad bh yum bhgui. Emee uvuu deer ni huduu avaachij agaart gargadag shuu. Yur ni zugaalsan ch yadiin. Uur hezee zugaalj amrahiin. Gants amrah uliral nivyum chini. Ingeed irvaataad bdiishd

Э [103.10.23.159] 2020-01-22 19:58:55

Хүүхэд зун амрах хэрэгтэй өвөлжингөө утаанд хордоод хавар нь тоос шороонд хутгалдаад энэ хүүхдүүд маш ихээр хохирч байгаа зун цагаар хөдөө гадаа явж эрүүл агаараар уушгаа цэвэрлэж цагаан идээ идэж ходоод гэдсээ цэвэрлэж аав ээж эмээ өвөөдөө туслаж мал маллаж эх орныхоо түүх соёл байгал дэлхийтэйгээ танилцаж амрах хэрэгтэй

Зочин [122.201.31.27] 2020-01-23 20:08:47

Tiinshdee.

Zochin [192.82.70.209] 2020-01-22 22:26:24

yg zov shuu

Ger bvl [103.14.38.134] 2020-01-22 17:45:15

uvul gertee daarch hurch bhaar hicheeldee yavaad Harin zun ni D vitaminaa nar agaar salhinaas avaad baij baih ni ilvv deer demjihgvi bna

Зочин [202.126.89.38] 2020-01-22 16:52:23

Hen ch bcihsen n medegdehgui iim heruuliin alim tarij ard tumnii amgalan taivan baidal aldagduulahaa bolih heregtei, ugaasaa zun bol mongoliin huvid yugaar ch solishgui gaihamshigt tsag uye yum ene hugacaand amarch tamir tenheegee nohdog jamtai.

Зочин [202.9.40.161] 2020-01-22 17:36:54

v

Зочин [192.82.71.111] 2020-01-22 16:19:23

Оновчгүй шийдэл байна. Огт дэмжихгүй

Zochin [66.181.161.51] 2020-01-22 15:47:54

Зун хүүхдүүд хичээл хийснээс хөдөө гадаа наранд тоглож дархлаагаа авна. Утаа, бохирдолтойгоо тэмцэх хэрэгтэй. Тэгвэл өвчлөл багасна. Дээр нь эцэг эх хүүхдүүдээ амралтын өдөр агаар салхинд гаргаж, тэжээллэг хоол унд өгч, Д витамин сайн уулгаж дархлааг нь дэмж.

Зочин [103.14.37.8] 2020-01-22 14:49:55

ЯАГААД ИЙМ МУНХАГ БАЙДАГ ЮМ БОЛ. ӨВӨЛЖИН ТЭГЭЭД ХҮЙТЭНД ГЭРТЭЭ ЮУ ХИЙЖ СУУХУУ, ХЭД НЬ УГААРТАЖ ТҮЛЭГДЭЖ АМИА АЛДАЖ ГЭМТЭХ БОЛ ХЭД НЬ ГАДУУР ЯВЖ ХАНИАД ШУУХНАА ХҮРЭХ БОЛ ХЭД НЬ ГЭРТЭЭ ТВ ГАР УТСАНД ДОНТОХ БОЛ хАРИН ЗУН БОЛ ГҮЙЖ ХАРАЙЖ ӨСӨЖ ЭРҮҮЛЖИЖ АЖИЛ ХИЙЖ СУУРЧ /ИШИГ ХУРГА ЭРГҮҮЛЭХ ГЭХ МЭТ/ БАЙГАА БОЛ МААНАГ СЭТГҮҮЛЧЭЭ

Zochin [89.103.20.188] 2020-01-22 14:45:46

Zun ntr gehguigeer baga angia ed huitneer amraaldaa

Зочин [203.91.115.47] 2020-01-22 13:25:54

hawar namar

Зочин [202.126.89.38] 2020-01-22 13:21:48

Za bolij uz , zun harin ch huuhduudee agar salhind gargaj amraamaar baina, bitgii huts zaa !

Зочин [202.9.46.50] 2020-01-22 13:46:35

үнэн ш дээ юун зун

Irgen [182.55.160.104] 2020-01-22 11:20:21

Zunii haluund nozoorood estoi haniadnaas iluu haldvart uvchin garah bailgui dee uvul ni deer sh dee .humuus mini

Зочин [202.55.188.39] 2020-01-22 11:29:32

нозоорохоор халдварт өвчин гардаг юм уу? зун дэгддэг халдварт өвчин бол дандаа бохирынх байдаг өөрсдөө цэвэрхэн гараа тогтмол угаавал өвдөхгүй, томуу бол агаар дуслаар халддаг шүү!!!!

Zochin [150.129.140.4] 2020-01-22 11:13:59

Zunii delger tsagt gants nuruugaa teniilgej bga shu ene huuhduud, tegsen tuldaa uvuliig davj bna, manai gazar zuin bairlal, tsag agaar gadniihtai adilgui.

Зочин [202.9.40.36] 2020-01-22 11:12:55

Монголчууд мал дагаж, мал болохоо больсон гэнээ. Энийг бичсэн нөхөр чи мал гэж юу байдгийг мэдэх үү, мах иддэг үү

иргэн [202.55.191.205] 2020-01-22 10:59:22

Юм л бол гадаад оронд тэгдэг ингэдэг гэх улс болж..... манай цаг агаар бусад нөхцөл байдалд хир зэрэг нийцэж байгааг анхаарах хэрэгтэй

Зочин [66.181.161.51] 2020-01-22 15:50:15

Тиим шүү. Манайх шиг уур амсгалтай орнууд яг л ингэж хичээллэж амардаг.

зочин [202.55.191.205] 2020-01-22 10:57:50

яагаад болоод байгаа зүйлийг шинэ ажил хийсэн юм шиг болгох гээд байгаа юм бэ? Бид хүүхдүүдээ зун агаар салхинд байлгамаар байна ш дээ

Зочин [198.16.76.27] 2020-01-22 10:48:43

Япон мэт угаасаа л халуун, дулаан уур амьсгалтай оронтой харьцуулах хэрэгт огт байхгүй. Үнэндээ зуны халуунд нозоороод, идэвх сулраад танхимын сургалт бол явахгүй юм билээ. Тэрнээс эцэг эхчүүдээ хариуцлагаа нэмэгдүүл. Хүүхдээ зунд нь сайн чийрэгжүүл, байнга дархлааг нь дэмж.

Зочин [66.181.161.51] 2020-01-22 15:50:53

Яг тийм. Зөв.

Зочин [202.9.40.91] 2020-01-22 11:27:18

Yag unen

Зочин [64.119.18.235] 2020-01-22 10:24:04

Tenegtene biz... delkjii dayar iim hicheeliin sistem bna...aav eej ni uursduu mal bolson um bish uu... huuheddee mask ydaj zuulge,

Зочин [43.228.131.42] 2020-01-22 10:16:01

9 сарын нэгнээс 7 сарын сарын 1 хүртэл хичээллэхэд болийшдээ өвөл 12 сарын 15 аас 20 сарын 1 хүртэл амарахад болийшдээ уг нь

Зочин [66.181.161.107] 2020-01-22 10:54:11

юун 7.1 н бэ кк.хамаг амралтын хугацаа н дуусчихдийн бгааздээ.

Өвөл 2 сар, зун 2 сар амрахад болно. [202.131.225.53] 2020-01-22 10:11:26

Өвөл 1, 2-р сард, зун бол 7, 8-р сард амарчихвал болмоор санагдах юм. Өвөл Шинэ жилийнхээ баяраа хийчихээд 12-р сарын 31-нд тарчихна, тэгээд Цагаан сарын үе дуусаад 3-р сарын 01-нд сургуульдаа орно. Зун бол 6-р сард олон шалгалт, шүүлэг гээд хүүхдүүд тэртээ тэргүй амарч чаддагүй ш дээ, иймд 7-р сараас амарч эхлээд 9-р сарын 01-нд сургуульдаа ирнэ. Тэгэхгүй бол жил болгон л "өвлийн амралт" гэж хугацаа нь мэдэгдэхгүй балай зүйл болж байх юм.

Зочин [202.55.188.39] 2020-01-22 11:31:10

яг зөв

Ksa [139.5.219.41] 2020-01-22 10:07:00

Баячуудын хүсэл санаа. Битгий дагаж намирцгаа. Хүүхдүүдээ өвөл дулаан оронд хөгшчүүлтэйгээ явуулчихдаг шүү дээ. Давраад хичээл сургуулиа болъё гэх вий дээ.

Bolor [202.126.89.121] 2020-01-22 09:58:48

Тэнэгт

санал [202.126.89.117] 2020-01-22 09:58:11

өвлийн гурван улиралын амралтыг болих хэрэгтэй. 9 сарын 1 ороод шууд 12 сарын 10 хүртэл хичээллээд амраад 2 сарын 10 гэж ороод 6 сарын 1 гээд амрах хэрэгтэй зун хүүхдүүд хөдөө гадаа явж айраг цагаа ууж нар агаар чийрэгжүүлэх. харин хамгийн эрэсдэлтэй нь цэцэрлэгийн хүүхдүүд шүү

дорж [203.217.139.225] 2020-01-22 13:29:16

өвөл хүүхдүүдээ хэнээр харуулж яаж аюул осолгүй эрүүл энх байлгах вэ гэж бодсон уу

зочин [182.160.35.218] 2020-01-22 09:59:41

бодууштай санал. дэмжиж бна

Иргэн [202.126.89.7] 2020-01-22 09:55:19

Өмнө нь болоод байсан юм одоо болохоо байчихав л гэж. Дэндүү дураараа донгосох юм. Эх, эцгийн үүрэг гэж байна, түүнийгээ сайн биелүүлчих. Тэгээд л болоо! Дэндүү арчаагүйгээ өвлийн улиралд тохоод хэрэггүй ээ! Нэртэйгээр нь өвлийн улирлыг байхгүй болгоё гэж солиорох нь дээ!

Эдийн засагч [66.181.177.104] 2020-01-22 09:29:27

Өвөл эцэг эхийнх нь аль нэг ажил хийхгүй эсвэл хэдэн хүүхэд угаартаж, түлэгдэж үхэх юм байна даа

Зочин [66.181.161.71] 2020-01-22 09:46:55

Ёстой тэнэг шийдэл байна зуны гурван сард нь хүххдүүдээ агаар салхинд гаргана биз дээ тэгээд ч жилийн жилд өвөл дулаараад л байна өөрсдөө хүүхдийнхээ хувцаслалтанд анхаараач яагаад автобуснаас автобус дамждаг хотын хүүхдүүд их өвдөөд байгаа юм бэ хөдөө орон нутгын хүүхдүүд явган яваад болоод байхад наад агаарын бохирдолт чинь байгаа цагт хүүхдүүд өвдөж л таараа шдээ хамаг эд эрхтэнг нь хордуулчихаж байгаа юм чинь

Ээж [43.242.243.163] 2020-01-22 09:28:39

Кккк ингеж балайрахын оронд утаагуй еруул, аюулгуй орчин бурдуулье, цецерлег сургуулийг хуртеемжтей хурелцеетей болгоё геж хуцаач...

Иргэн [203.91.119.42] 2020-01-22 09:26:58

өвөл 2 сар, зун 2 сар амардаг болсон нь дээрээ, өвөл ханиаднаас өвчнөөс урьдчилан сэргийлэх, зун ч гэсэн 2 сарын хугацаанд хангалттай амрах боломжтой

Зочин [66.181.185.203] 2020-01-22 10:27:25

Xaniad xamuu ixced deerec ni xytadin obcnin garad bna cuurguli ctecterlgee xaabal taarna

ганаа [66.181.170.73] 2020-01-22 09:26:45

Хамгийн буруу шийдвэр.Таш өнгөцхөн хөнгөн хуумгай бодол байна.

зочин [66.181.161.25] 2020-01-22 09:49:57

хүүхдийнхээ боловсрол хөгжлийг бодох хэрэгтэй зун амрах нь шинжлэх ухааны үндэслэлтэй юм шүү бүх юмыг дур зоргоороо шийдэх гэж дураараа авирлахаа зогсоо

Иргэн [66.181.161.35] 2020-01-22 09:19:00

Наадах чинь асуудалтай шүү.зун хүүхдүүдээ агаарт гаргадаг харин өвөл яах юм .

Зочин [202.21.109.36] 2020-01-22 09:13:58

хаврын 3 намрын 3 сард хичээллэвэл болоошдээ

Ц [66.181.176.249] 2020-01-22 09:11:23

08/01 нд хичээл эхэлдэг л болчихмоор байна. Өвөл 12/10-02/01 хүртэл амарчих хэрэгтэй. . Хавар 07/01 нд амарна

Зочин [202.126.89.121] 2020-01-22 09:56:38

Хахахаха

Зочин [66.181.161.71] 2020-01-22 09:47:40

7н сар хавартаа ордог болчихсон юм уу

Зочин [192.82.64.214] 2020-01-22 09:00:05

Багш сурагчдын зуны амралтыг 7 сарын 1-нээс эхэлж 8 дугаар сарын 15 хүртэл амардаг. Өвлийн амралтыг 12 сарын 15-наас 2 сарын 1-ний өдөр хүртэл амарах байдлаар зохицуулж болно. Багш нарын 49 хоногийн амралтыг өвөл, зун 2 хуваагаад эдлүүлж болно. Ханиад томуунаас хол байх нь хүүхдүүдийн эрүүл мэндэд ч сайн, элдэв янзын ханиадны эм тан авахгүй айл гэрийн мөнгө санхүүд ч нэмэртэй.

Зочин [202.126.89.13] 2020-01-22 08:57:08

Surguuli ehleed haniad onoodor 2laa ywj chadsangui hooloin owdood haluuraal ymar muuhai haniad we yaj ene haniadnaas salah we 7honogch boltugai sungachih bsiimshd

Eej [192.82.73.4] 2020-01-22 08:54:06

Demii sanaa. Zunii 3n sar huuhduudee agaar salhind amraaj darhlaag ni demjih heregtei. Zunii haluund nozoorood yun hicheel hiih. Balai yum yrih yumaa. zugeer l uvliin amraltiig ni sungaad surgaltiin programdaa uurchlult hiih heregtei. Terter tergvi buten 12 jil surch bgaa biz dee

Zochin [150.129.140.69] 2020-01-22 08:47:22

Хөгжлийн механизм , хүлээх үүрэг, хийж байгаа ажлыг нь гүйцэд сураагүй байж нэг өөр орны туршлага нэвтрүүлэх гэсэн хүмүүс. 6 насны хүүхдүүд яаж байгааг харж бгаа биз дээ. Хөдөө орон нутагт ямар их сөрөг нөлөө үзүүлж бна. Бодолцох л хэрэгтэй байх

иргэн [192.82.68.248] 2020-01-22 08:43:31

8сарын 15 наас 6 сарын 10 хүртэл хичээлэлж өвөл нь 12 сарын 20 ноос 2 сарын 1 хүртэл амарвал ханиад томуу гайгүй хүйтнийг өнгөрөөнө.

Зочин [103.10.22.45] 2020-01-22 08:41:11

Gadni zarim uls orond surguliudin hicheelin shine jilin neelt 3 sarin 1-nd boldog. Jishe n bidni sain hursh bolod bga Umnud Solongost tegdeg. Ene bol ers huiten uvul boldog tsag uurin serun uur amisgaltai manaid hamgin tohiromjtoi bj bno.

Монгол санаа [202.9.46.61] 2020-01-22 08:31:45

Тэгэж болохгүи баих зуны хэт халуун д хүүхэд анхаарал хандуулах чадамж муу гэж шинжлэх ухаан дүгнэлт гарсан байдаг зүгээр л 7сар1 амраад 9.сар1 ордог баихад болон.харин өвөл 12 сар22 ноос 2сар 22 хүртэл амархан дээр бишүү.1 ёсондоо зун 2 сар өвөл 2 сар амархан зөв гэж бодож баина.

mm [66.181.167.69] 2020-01-22 10:21:54

ene sanaliig demjij bna

Зочин [66.181.182.11] 2020-01-22 08:28:20

3-р сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийгээд 12-р сарын 1-нд хичээлийн жил дуусдаг байх хэрэгтэй.

иргэн [202.55.188.93] 2020-01-22 08:26:26

Хүүхдүүд минь эхний 2 өдөр яваад л нус нь гоожоод шөнө унтаж чадахгүй ханиагаад эхэллээ ер 8сарын1с хичээл орж байвал зүгээр юм шигээ хүмүүс амраад бүгд л 8сард аялал зугаалга амралт нь дуусчихдаг ш дэ хүүхдийнхээ эрүүл мэндийг бодмоор юмаа одоо хүүхдүүд ханиад хүрээд бга юм чинь акт авч гэртээ л байлгахаас өөр арга алгада ямар өвдүүлээд хүчээр явуулаад байлтай нь биш

Зочин [103.14.37.8] 2020-01-22 14:50:44

ХҮҮХЭДДЭЭ МААСК ЗҮҮЛГЭЖ СУРГААЧЭЭ МААНАГАА ВИТАМИНЛАГ ХООЛ УНД ӨГӨӨЧЭЭ ЗУН ХӨДӨӨ ГАДАА ЯВУУЛААЧЭЭ МААНАГАА ОРОВЧ ГАРАВЧ ГАРЫГ УГААЛГАЖ СУРГААЧЭЭ МААНАГАА

hand [103.212.117.107] 2020-01-22 08:25:18

mash zuw zuni huwaart oroh heregtei busad buh oron dulaan tsagt hucherldeg shuu

Иргэн [203.91.115.46] 2020-01-22 08:13:37

Мал дагаж мал болохгүй гэж байвал мах идэхээ болио малчидыг дор үзэж байгаа хэрэг та нараас ухаантай хүмүүс шүү

Зочин [59.153.87.20] 2020-01-22 08:46:07

боломжгүй зүйл

Зочин [202.55.188.85] 2020-01-22 08:07:43

Энэ зөв манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд дулааны улиралд хичээл явагдсан нь дээр . Боловсролын яамны хэдэн түшмэлүүд багш нарын ачаалал их байна гэсэн худал шалтгаар олон жил хойш тавьсан . Одоо шийдэх цаг нь болсон хар нялх хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч байна. Ер нь одоо сэтгэл гаргаж хичээл заадаг багш хотод лав байхгүй элдэв үг сүрээрээ хүүхэд дарамталсан авгай нар голцуу байнө. захын жишээ 18р сургуулийн өглөөний хичээл эхлэхэд хараарай орой аажуу багш нар нь бүр гоё болсон байна тэмдэглэлт баярын үеэр

Иргэн [66.181.182.207] 2020-01-22 08:05:11

дэлгэр зуны улиралд халуун ангид нозоорч ядарнаа, агаар салхинд гарч тархи толгойгоо амраасан нь дээрээ. Утаанаас л салах хэрэгтэй

Зочин [202.126.89.121] 2020-01-22 09:57:55

Яг яг


96 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
96 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.