Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байна

Aдмин / Эдийн засаг

Швейцарын Холбооны Улсын Давос хотод өчигдөр Дэлхийн эдийн засгийн чуулган эхэлсэн. Энэ удаагийн чуулга уулзалтаар экологи, эдийн засаг, технологи, нийгэм, геополитик, аж үйлдвэр гэсэн үндсэн зургаан чиглэлээр өргөн хүрээний уулзалт ярилцлага өрнүүлэхээр зарим улсын төр, засгийн тэргүүнийг оролцуулан 117 улсын 3000 гаруй хүн хүрэлцэн ирсэн юм.

Жил бүрийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улс өндөр ач холбогдол өгдөг бөгөөд 2009-2011, 2013-2017 онуудад Ерөнхийлөгчийн түвшинд, 1997, 1998, 2001, 2002, 2003 болон 2012 онд Ерөнхий сайдын түвшинд, 1991, 2018, 2019 онд Засгийн газрын сайдын түвшинд оролцож байсан бол энэ жил дахин Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд оролцож байна.

image

“Уялдаа холбоо бүхий тогтвортой дэлхий ертөнцийг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулагдаж байгаа Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нээлтэд оролцож, “Агаарын бохирдолтой тэмцэх нь”, “Евроазийн шинэ хэтийн төлөв-Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэл” гэсэн хуралдаанд оролцож, бүс нутгийн уяалдаа холбоог сайжруулах асуудлаар зарим улсын төр засгийн тэргүүн, эрдэмтэн судлаачидтай санал солилцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш Дэлхийн эдийн засгийн чуулганы хоёр дахь өдөр зарим улсын төр засгийн тэргүүнтэй хоёр талт уулзалт хийж, салбар хуралдаануудад оролцохоор төлөвлөж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:06:03

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:06:03

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:42:46

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:42:45

Ахмад [103.10.21.40] 2020-01-22 23:47:16

Төр засаг төрийн тэргүүнээ юунд элдвээр хэлнэ вэ Бид чинь монгол хүмүүс амны билэгээс ашдын билэг гэдэг дээ Монголчууд минь ...монголоо гэсэн зүрх сэтгэлтэй ерөнхийлөгчөө дэмжинэ шүү

Toli [213.162.80.78] 2020-01-22 21:59:04

Hahaha... Mongol eronhiilogch gadaadin udirdagch nartai ju jarih gej bgaa jum bol. Medlege nolowsr turshlaga n hurehgui baih. Hahaha

Нүд чих [103.212.118.11] 2020-01-22 13:04:57

Ерөнхийлөгчийг муулж, атаархаж үхэх гэж байгаа, өөрсдөө их мэддэг дүр үзүүлэгчид миньдээ,Улс орноо гэсэн алсын бодолтой,монгол эр хүний шинж төрхтэй түүний дотоод ертөнцөд эмээл хазаартай морь байгаа. Хол тавхинаа,та нар бачимдаж,өмдөндөө тусаалгүй түр хүлээ.

Зочин [202.21.109.132] 2020-01-22 12:56:17

bituu hulsnii commentchid l bichdeg bolj de huurhii

Зочин [87.88.176.119] 2020-01-22 11:31:59

Улсаа пампууруулчихаад эрээны ганзгын наймаагаа ярих юм байх да эсхүл яаж улсаасаа хулгай хиидгээ

Ard [202.131.247.122] 2020-01-22 10:16:23

Helen orosoos shpargalka ch yumuu daalgavar ch yumuu Avaad huurhun tomootoi suuj baihad ni ta nar yahnav. Kkk

Зочин [64.119.21.97] 2020-01-22 16:34:22

чамайг ажиглаж байгаа төр түмэн нүдтэй

Zochin [182.160.39.58] 2020-01-22 10:10:25

Ediin zasgaa alchaad yaj oriltsoj chadaj bna aa.

Зочин [66.181.187.66] 2020-01-22 10:08:56

Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж манай тэнэг популист илүү байна

Зочин [64.119.21.97] 2020-01-22 16:34:58

төр түмэн нүдтэй ш дээ

Suh [202.126.89.59] 2020-01-22 10:05:11

Erunhiilugchuu demjij bna. Amjilt husie

Genko [59.153.87.211] 2020-01-22 09:18:55

uhsen demjeel gargasan Yamar ch medelgui medleggui zugeer beleg temdeg l yum bn lee

Зочин [202.126.88.152] 2020-01-22 09:03:51

Эдийн засгийн ямар ч боловсрол байхгүй тэнэг амьтан Давосын чуулганы хурал ямар хэрэгтэй юм бэ тэтгэврийн зээл чөлөөлсөн эдийн засаг хүнд байдалд оруулсан гэж ярих юм байхдаа!!!

Зочин [64.119.21.97] 2020-01-22 16:36:07

төр түмэн нүдтэй бас төмөр нүүртэй ш дээ

Зочин [64.119.20.170] 2020-01-22 08:42:10

ЮУГАА ЯРИНАА.. БИ МОНГОЛ ХҮН ...ТЭГЭЭД НЭГ ХЭСГИЙН ЗЭЭЛИЙГ ТӨЛӨӨД .. НӨГӨӨ ХЭСЭГТ НЬ МАШ БАГА ӨЛ ЗАЛГУУЛАХ ЮМ ӨГЧ ЯЛГАХ БОДЛОГ БАРЬЖ БАЙГАА ... МОНГОЛЧУУДЫГ САЙХАН ХАГААЛДУУЛЖ БАЙНАА ХӨ ГЭЭД ЯРИХ БАЙХАА

Зочин [192.82.71.112] 2020-01-22 13:47:41

Чи бид хоёроос илүү байна.

Zochin [85.105.16.130] 2020-01-22 08:16:30

Hudlaa yarij hun hoshigruulj tsetsen tsairaalj jalchij baisanaas duugui sonsoj baisan deer.mongolchuud duu tsootei shuu dee.

Зочин [192.82.78.242] 2020-01-22 07:55:06

ТЭНЭГ ХҮНИЙ ДУУГҮЙ НЬ СҮРТЭЙ.

Зочин [64.119.21.97] 2020-01-22 16:37:51

саваагүй нохой саранд хуцаж байна төрийн тэргүүн түмэн нүдтэй хайвал олно ш дээ чамайг

У [203.91.115.56] 2020-01-22 07:30:20

ЁРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ОНЦ ДЭМЖИЦГЭЭН ШҮҮ

Ахмад [103.10.21.40] 2020-01-22 23:47:04

Төр засаг,төрийн тэргүүнээ юунд элдвээр хэлнэ вэ? Бид чинь монгол хүмүүс амны билэгээс ашдын билэг гэдэг дээ Монголчууд минь ээ монголоо гэсэн сэтгэлтэй ерөнхийлөгч ,ерөнхий сайд 2оо дэмжинэ шүү


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.