Г.Батхүү агсны гэр бүлийнхэн МАН-ынханд нээлттэй захидал илгээжээ

Aдмин / Нүүр

- УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛГИЙН НИЙТ ГИШҮҮД,БҮЛГИЙН ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН ТАНАА -

Нээлттэй захидал

Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулиар ард түмнийхээ итгэлийг хүлээж, ялалт байгуулан, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Та бүхэн ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах, улс орноо хөгжүүлэх бодлогыг амжилттай тодорхойлж, олон жил шийдвэрлэж чадахгүй байсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, уул уурхайн баялгийг эзэд болох ард түмэнд илүү хүртээмжтэй болгох, өндөр настан, ахмадуудын тэтгэвэрийн зээлийг тэглэх зэрэг олон асуудлыг зоригтойгоор, цаг хугацаа алдалгүй, богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэж байгаа нь ард иргэд бидний талархлыг зүй ёсоор хүлээж байгаа билээ.

Эдгээр үр өгөөжтэй, хөгжлийн хувьд асар их ач холбогдолтой Та бүхний батлан гаргасан бодлогын олон шийдэл, санаачилгыг өндөр үнэлэхээс илүүтэйгээр Та бүхний нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэж буй хичээл зүтгэлийг эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэдэг Монголын ард түмэн онцгойлон талархан дэмжиж, хууль шүүхийн өмнө иргэн бүр албан тушаал, хөрөнгө орлогын хэмжээнээс үл шалтгаалан ижил тэгш эрхтэй байх жишгийг нийгэмд тогтоон төлөвшүүлж буйг дэмжиж, Та бүхнийг шударга ёсны үлгэр жишээ байх ёстой хэмээн итгэл найдвар тавин харж байна.

Хууль зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хөрөнгө мөнгөтэй хүмүүс нь хууль, шүүхийн асуудлыг мөнгөөр шийдвэрлэдэг, намын томилгоотой нь намаараа хамгаалуулдаг, хууль хүчний байгууллагынхан бие биендээ найр тавин өөрсдийгөө хамгаалан, асуудлыг шийддэг тэр цаг үе дуусгавар болж байна гэдгийг сүүлийн жилүүдэд энгийн иргэд бид амьдрал дээрээ мэдэрч, шударга ёсыг тогтоох үйлсэд Та бүхний манлайлал дор нэгдэн, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө итгэл төгс урагшлан тэмцэж байна.

Нийгмийн шударга ёсыг тогтоох аливаа тэмцэл үе шат бүхэндээ эсэргүүцэл, сорилттой тулгарч, даван туулж ирснийг бидний монголчуудын түүх бэлхэнээ гэрчилнэ.

Сонгогч бидний итгэлийг авч, төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон эрхэм төрийн түшээд маань гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй олон тохиолдолд албан тушаалын халдашгүй байдлаараа халхавч хийн, хууль хүчний байгууллагуудын мөрдөн шалгах үйл ажиллагаанд ноцтой саад учруулж, хэргийг удаашруулж, улмаар мөрдөн шалгах боломжгүй болгох, хуулийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах, хэргийг хэрэгсэхгүй болгох талаар албан тушаал, эрх мэдлийн байдлаа ашиглан нөлөөлөх зэрэг оролдлого нь иргэдийн төрдөө итгэх итгэлийг хөсөрдүүлж, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх төрт ёсны суурь зарчмыг уландаа гишгэж, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүндийг өмнө нь хэзээ ч байгаагүйгээр унагаж байна.

Төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй эрх баригч намын гишүүд нь сайн дураараа албан тушаалын халдашгүй байдлаасаа татгалзаж эсхүл хуулийн дагуу албан тушаалын халдашгүй байдлыг нь түдгэлзүүлж, жирийн иргэдийн адил хууль, шүүхийн өмнө ижил тэгш байлгаж, хуулийн байгууллага шалгаж үнэн мөнийг цаг тухайд нь тодорхойлж байж сая шударга ёс тогтож, сайн сайхан цаг ирэх учиртай.

Монгол Ардын Намаас нэр дэвшиж, УИХ-ийн гишүүнээр сонгогдсон, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Н.Номтойбаярт нь 3 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий Прокуророос УИХ-д 2020 оны 1 дүгээр сарын 16-нд хүргүүлсэн байна. Үүний дагуу УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж эхэлсэн боловч ирц бүрэлдээгүй гэх шалтгаанаар түр завсарласан талаар хэвлэлд мэдээлжээ.

Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр гаргасан 3 зүйл ангийн нэг нь бидний хайрт хүү, нөхөр, аав, ах Г.Батхүү агсны талаар худал мэдүүлэг өгсөнтэй холбоотой болохыг Н.Номтойбаярын хийсэн хэвлэлд өгсөн ярилцлагаас олж мэдлээ. Бидний хайрт хүн Г.Батхүү агсан Төрийн ордонд учир битүүлгээр амь эрсдэхэд хамгийн сүүлд уулзсан хүн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байсан бөгөөд энэ талаараа ч тухайн үедээ өөрөө хэвлэлийн бага хурал хийж мэдэгдэж байсан.

Монгол төрийн төлөө зүтгэж явсан эрдэнэт хүний амь нас Төрийн ордонд учир битүүлгээр үрэгдээд даруй 8 сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хэргийн учиг тайлагдаж, үнэн мөнөөр шийдэгдэх болов уу хэмээн үрээ алдсан өндөр настай эцэг эх, нөхрөө алдсан авааль гэргий, ааваасаа өнчирч үлдсэн 4 хүүхэд, ахыгаа алдсан дүү нар нь төрийн болон хууль хүчний байгууллагад итгэж, горьдлого тээсээр өдийг хүрлээ.

Хууль хүчний байгууллага уг хэргийг богино хугацаанд үнэн зөвөөр шийдвэрлэхэд саад болж буй УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд эрх баригч МАН манлайлан, удирдан чиглүүлж, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх нөхцөлийг хангаж, шударга ёсоор цангасан ард иргэдийнхээ хүсэл зоригт нийцсэн шийдвэр гаргахыг хичээнгүйлэн хүсч байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хийсэн олон удаагийн танхайн сэдэлтэй гэмт үйлдлүүд, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгийг шамшигдуулсан болон түүнийгээ мөнгөөр шийдэж, хэрэгсэхгүй болгосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр сүүлийн жилүүдэд тасралтгүй гарч, олон түмний жигшил, дургүйцлийг ихээр хүргэж байсан.

Түүний хамгийн сүүлийн хүний эрх чөлөөнд халдаж, танхайрч буй зодооны бичлэг нийгмийн сүлжээгээр тарж, түүнийг номхруулах, шударга шийтгэл оногдуулах төр, хууль, хүчний байгууллага байхгүй юм байна гэдэг ойлголт олон түмний дунд түгэж, зөвхөн хувь хүнийх нь хувьд биш, эрх барьж буй МАН, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д итгэл алдаж харуусах, эсэргүүцэн тэмцэх уур амьсгал ард орны дунд давамгайлж эхлэх бодит аюул байна.

Алдсан хүн арван тамтай гэдэг. Хайрт хүнээ алдсан бидэнд газар хатуу, тэнгэр хол байна. Бид зөвхөн үнэн зөв, шударга ёсыг л хүсч байна.

Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь зөвхөн эрх баригч намын дотор шударга ёсыг тогтоох төдий бус Монголын нийгэмд шударга ёсыг тогтоох хамгийн эгзэгтэй сорилт шалгуур болох юм. Эрх баригч МАН Монголын ард түмнийхээ талд байж, хатуу хэцүүг туулж, шударга ёсыг тогтоож чадна гэдэгт гүнээ итгэж байна.

Талийгаач Гаваагийн Батхүү агсны эцэг эх, эхнэр, үр хүүхдүүд, дүү нар нь

2020 оны 1 дүгээр сарын 22


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:51:54

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:51:54

zochin [202.126.89.156] 2020-01-24 15:35:07

Turiin ordond gegeen tsagaan udur olnii dund hun zodood booj unagaad bj bhad chimee shuugian garna biz de yaj bodson ch bolomjgui sh de.Huniig gutgej zovooj gashuudlaa tailj bolohgui nugel bolno shu.

зочин [150.129.141.31] 2020-01-23 08:13:00

Тэр 13 сек бичлэг гээд байсан унэн юм уу унэн бол узуулээд асуудлыг дор нь шийдчихээч дээ.

Зочин [103.57.92.180] 2020-01-23 07:16:39

Архинаас өөр юм л хийгээд байдаг байждээ. Тэгвэл ямраар ч эргэх юм билээ. Үр хойч нь энэ мэтийг бодвол дээрдээ. Чадахгүй бол хохь нь.

Томчуудын тоглоом [12.110.250.11] 2020-01-23 07:08:04

Батхүү өөрөө л эхэлсэн юм билээ. Энэ тэнэг хүн байсан. үр хүүхдүүд нь яасан тэнэг юм бэ. Үхсэн эцгийнхээ ясыг өндөлзүүлээд. Оршуулга нь болж байхад гадны нөлөөгүй, зүрх нь гэнэт хаагдаад ухаан алдаж унахдаа ойчсон гээд байсан. Дараа нь лхас төвд рүү явж харын ламаар хараал хийлгүүлж баахан болох болохгүй ном уншиулсан. Хүрэлсүх, баттулга 2 бас АПУ-г татварын хэргээр дарамталж байгаад Миеэгийн Энхболдыг МАК-ын их мөнгөнөөс нь салгах, мөн Нямтайшир гэдэг тагнуулчаас Сахал Эрдэнэбилэгийнхээ өшөөг давхар авах зорилготой улс төр хийж 2020 оны сонгуулиар Номтойбаяр алуурчинг дахиж оруулахгүй байх, Миеагийн энхболдын фракцийг Их хурлын сонгуульд оруулахгүй байх гээд олон давхар эрх ашиг байгаад байна. 2020 онд хүрэлсүх ялаад дахин ерөнхий сайд болбол 2021 оны ерөнхийлөгч болно гэж оролдон. Тэр үед нөгөө баттулга, сахал эрдэнэбилэг 2-оо нухахаар хор найруулж эхлэнэ. Энэ хэд хоорондоо ингээд монголын баялагийг луйвардаж авахын төлөө алалцах нь дээ. Алц алц. Мөнх бус амьдрал юм дахаха

Зочин [12.110.250.11] 2020-01-23 07:10:41

Шаа шаа

Zochin [112.224.75.154] 2020-01-23 06:16:16

Naad aluurchin Nomtoibayaraa diilehgui ee torson duun gej chotgor hurgenen gej bas luivarvhinguud mgoliin buh shuuh tsagdaag atgachihsan

Зочин [202.21.109.107] 2020-01-23 05:14:06

МАНАН-гийн будлиан түрүүчээсээ илэрсээр

Зочин [64.119.19.209] 2020-01-23 04:02:41

mongolchuud mine bie biede hundetgeltei handah heregtei shde

Зочин [202.179.31.78] 2020-01-23 04:01:31

Адсан хүн арван тамтай гэж Монголчууд бид ярьдаг. Энэ ч аргагүй энэ хүүхдүүдийг яавч буруутгах үндэс алга,гэхдээ байдлыг ажиглаад байхад энэ чинь эцэстээ АНамын дохио зангаагаар яваад улс төр болоод явчих шиг болох юм.Тиймгүй бол даруй 8 сар болоход яагаад дуугүй байсан юм тэр халуун мөрөөр нь явах ёстой байсан бус уу? Ямартаач үүнд улс төрийн өнгө аяс байж болохгүй,АНам нөгөө ангуучилдаг аргаараа сонгуулийн шоу болгохоор маш муухай арга залиа хэрэглээд эхлэв үү гэлтэйл харагдаж байна.МАН нөгөө унтаа улбигар байдлаасаа гарч эртхэн шиг хариу өгөхгүй бас л нэг 60,0 тэрбум болчих бололтой.Ичмээр юм ингэж улс төр хийх гэж.....

Зочин [119.40.99.213] 2020-01-23 02:30:52

demjij bn

Зочин [202.55.188.92] 2020-01-23 01:34:29

Гомдох эрх үгүй ойлгохгүй байна.Би ч та нарийг ойлгохгүй байна.Мөнгөөр даралж чадна гэж энэ нийгмийг гол бүтээсэн хүн танай аав шүү дээ.Та нар ийм байхад ард иргэд бүр ойлгохгүй шүү дээ.

Зочин [211.36.137.141] 2020-01-23 01:57:41

Өөд болсон ганц хүн рүү нийгмийн мууг бүгдийг нь яаж тохож чадаж байнаа жинхэнэ муу муухай хүмүүс нь амьд арзайгаад өшөө их муухай нийгмийн төлөө шунаад тэлчилж байхад дрмбоо юм бичээд байх юм Хөө шиг дотортой байж бас юм уншаад бичээд сууж байдаг хорвоо дээр есөн шидийн амьтан байнаа байна

Зочин [119.40.103.3] 2020-01-23 01:16:38

yun urt zahia ve, gol asuudlaa bicheech ee.

Зочин [122.201.19.99] 2020-01-23 00:39:02

Эргүй хүүхдүүд юм даа ААВ чинь та нарт их л гомдож байгаа байх Ардын намынхан МАК гэдэг их айлаас АВИГАЛ аваад цадав Нямдорж сайд

Зочин [103.10.21.25] 2020-01-22 17:18:41

Баруун нүд нь хавдаж улайсан байдлаас харвал үхэхээс нэлээд өмнө болсон явдал бололтой. Учир нь тэнд цус хурж хавдахын тулд зүрх нэлээд хугацаанд нь цохилсон байх ёстой. Хөргөгчнөөсөө мах гаргаад алхаар цохиод үзээрэй. Хавдахгүй л гэж бодож байна.

Зочин [150.129.143.123] 2020-01-22 16:22:08

Сонгууль луйвардаж,архиар ард түмнийг угжиж санал худалдаж авдаг байсных нь гор гарсан, одоо нөгөө Батчимэг бандгар нь архиараа угжина биз!!!

Зочин [103.57.92.180] 2020-01-23 07:18:43

Өөр юу л хийв гэж дээ. Чадах ч үгүй биз.

4909 [202.126.89.161] 2020-01-23 01:31:44

ХӨӨЕ ЧИ ХҮН МӨН ҮҮ???

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж [66.181.188.33] 2020-01-22 17:00:03

Хуулийн байгууллага энэ хүнийг олж, бичсэн юмны нь учрыг магадлан шалгууртай биш үү? Эгзэгтэй юм бичсэн байх шиг.

Zochin [66.181.179.192] 2020-01-22 16:27:44

arai ch de hvmvvs e .hagatsal gj yamar hetsvvg

Зочин [66.181.184.229] 2020-01-22 16:18:36

Nomtoibayriig haaysailsan asuudal n huuli zuin said Nyamdorjiig ogtsruulah hangalttai shaltgaan mon!

Угсаа залгамжлах хунтайж [202.9.40.82] 2020-01-22 16:03:46

Одоо тэгээд нэр дэвшиж тэнэгтэв дээ

Намч [66.181.161.93] 2020-01-22 15:10:40

Нэрт хүний удам угсаа худлаа ярьж явахгүй дээ

Зочин [103.57.92.180] 2020-01-23 07:14:17

Тамд л нэртэй байхдаа.

Зочин [122.201.31.26] 2020-01-22 13:26:44

Nomtoibayriig shalgaach jolooch ni bas uchir bituuleg nas barsan

Баасансүрэн [202.126.89.147] 2020-01-22 12:25:33

Хэн нэг нь цаашин харуулсан нь тодорхой байна.

Зочин [103.57.92.180] 2020-01-23 07:22:43

Амьд хүний талаар л яриад байх шиг байна даа. Эсвэл үхсэн ч амьд юм шиг үнэтэй хүн үү.

Zochin [202.126.88.130] 2020-01-22 11:48:30

Ene todorhoi nomtpibayarl yum bishuu

Зочин [64.119.20.53] 2020-01-22 11:41:03

Ta nar huuli shuuheer yavaad shudarga ur dund hurehgui dee. zugeer l har humuustei har argaar temts. Dalduur horlo, ustga, semhen al. uur arga baihgui

Зочин [202.126.89.75] 2020-01-22 11:27:56

Архиар Монголыг устгах гэсэн бодлогынх нь гор нь гарч байгаа нь тэр. Архиа үргэлжлүүлээд хийгээд байвал дахиад нэг нь үхнэ дээ. Эдний архинаас болж Монголын хэдэн зуу, мянга, түмэн хүн үхсэн, амьдралаа алдсан. Үүний хажууд Номгүйбаярын хийсэн хэрэг ёстой яамай л байна.

Зориг [202.131.234.82] 2020-01-23 02:16:14

Хөөрхий дөө архи нүдэнд чинь харагдаад авч уучихаад байдаг юм уу? Архинд буруу өгөхийн оронд өөрөө яагаад талхны мөнгөөрөө архи авч уугаад эхнэр ч үгүй эсвэл эхнэр хүүхэд, эжий ааваа зовоож байгаагаа бодож үзсэн үү? Дэлхий нийтээрээ архи үйлдвэрэлээд л байна. Батхүү үйлдвэрлэдэггүй юм гэхэд Аварга Сүхбат, гарьд Цэрэнпунцаг гээд хэн нэгэн бас л үйлдвэрлэл эрхлээд л явна ш дээ. Архинд буруугаа чихдэг өөрсдийн арчаагүй зангаа засаад авч уухаа л болчих, тэгвэл наад үйлдвэр чинь хаалгаа барина

Зочин [202.9.46.52] 2020-01-22 11:32:17

номгүй гавъяа байгуулжээ

zochin [202.55.188.36] 2020-01-22 11:25:40

Bathuu uuruu amia horloson baih. Hichneen humuusiig horlosnoo uhaarch uurtuu gutarsan bailgui. Nomtoibayr gej churiisun nuhur Bathuu gedeg avarga huniig urguud shidchih chadaltai bol nar baruunaas garah bailgui.

Irgen [59.153.115.206] 2020-01-23 06:28:58

Nomtoibayar choriison amitan bishee.Buzar olzoo idseer hunii mahaar tejeesen ataatan shig goliichihson amid zombi bolchihson baigaa bizdee

Зочин [103.212.119.239] 2020-01-22 11:15:39

Үйлийн үрийн хуулиа гэж. Яаж ч аргалах аргагүй хорвоогийн ганц үнэн хууль юм даа. Эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө явсаар л нэг л өдөр үйл нь ирдэг орчлон

Zochin [43.242.243.245] 2020-01-22 10:56:26

Nomtoibayar alaagvi bailgvidee zaaval hvn alsan bolgoh geed yasan muuhai hvmvvs ve. Biet hvn bieeree vrt hvn vreeree gej mongol saihan vg baidagdaa tegeed bas hvv ni ih hurald ursulduh yumuu yasan ch hetsvv yum be dee. Arhinaas bolj hichneen hvn vhej, hichneen ail ger salj, guchneen hvvhed unchirsun bildoo zaluuchuudaa ta 2 sain bidooroidoi

УИХ-д л нэр дэших гэж байгаа байхгүй юу даа [202.131.225.53] 2020-01-22 09:52:46

Батхүүгийн Цэлмэг нь тэгээд 2020 оны сонгуульд л нэр дэвших гэж байхгүй юу даа. Харж л байгаарай! Яг Эрдэнэтийн Отгонбилгийн хүү шиг.

Zochin [202.126.88.234] 2020-01-22 09:29:55

Ternii ugeld hench buruugui Ard tumnee arhiar horduuldagiin gor ni garaa biz

Зочин [1.143.153.6] 2020-01-22 09:28:54

Номтойбаяр солгой юм уу

nomt [59.153.87.211] 2020-01-22 09:17:11

nomtoibayar alsoon todorhoi .yagaad hariuytclaga huleedeggui ve gej uu etceg nyamtai shir bol bugdiig atgatcan atgaaljin har mangas bn shu dee mongo az jargaliin tulhuuree gej

ggg [116.112.156.64] 2020-01-22 08:54:38

hunee aldsan humuusiin zowlongoor buu tohuurhaarai. shudraga shiideesei dee.

Ччб [202.55.188.43] 2020-01-22 08:48:31

Бүгд хулгайч хорчин ядуу сэтгэлгээтэй дан орон нутгаас гаралтай ховд өмнөговь гээд...

Ёс [202.55.188.43] 2020-01-22 08:47:24

Монголын улс төрд үнэхээр үл бүтэх дампуу хашааны банхраас долоон дор новшнууд бх юмдаа.элбэгдорж м.энхболд ажнайн батэрдэнэ... гээд

zochin [202.126.89.175] 2020-01-22 08:29:22

unen zuvuur shiidej shudraga esiig togtooh estoi shuu.ar geriinhen ni uneheer hetsuu bgaa

зочин [64.119.22.253] 2020-01-22 08:25:29

тэнэгтсэн амьтад, хамгийн сүүлд уулзсан болохоор хэрэгтэн болох уу, адилхан хоёр хүн зодолдсон байхад яахаараа нэг нь хүн зодсон болдог нэг нь зүгээр хохирогч болох болж байнаа. унасан дээр нь дэвслэн гэгч болж байх шив энэ хэд одоо юу вэ? ХҮРЭЛСҮХИЙН гар хөл бологчид уу. бБАТХҮҮ тийм сайн хүн байсан уу. Монголчуудыг архин далайд оруулсан нүгэлтэн гэж боддог

Mооноо [103.212.118.53] 2020-01-22 15:51:02

Хуцваа чи Батхүү агснаас өмнө архи байж байсан Монголчууд гударч о байсан хүчээр цутгаагүй шүү

Өвгөн [153.173.26.2] 2020-01-22 11:49:40

Хэн чамайг арх иуу гэсэн юм бэ? Та нар уухаа л больчихвол бараа биш үү. Социализмын үед бидний байгуулсан хэдэн үйлдвэрээс авч үлдсэн хоёрхон үйлдвэрийн нэг юм шүү. Өнөөдөр та нарын хоолтой байхад чинь тэр үйлдвэр, үйлдвэрийг авч үлдэж чадсан хүний гавъяаг ухаарах чадваргүй төрсөндөө гомдож яв.

Bayaraa [43.228.129.4] 2020-01-22 08:24:28

Bayaraa barag nuhtsiin bish uu


50 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
50 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.