17 хүний аминд хүрсэн Коронавирус Монголд нэвтрэв үү...

Н.Саранчимэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас дэлхийн зарим улс оронд бүртгэгдсэн корона вирустэй холбогдуулан цаг үeийн асуудлаар мэдээлэл хийх явцдаа Замын-Үүдийн хилийн боомтоор орж ирсэн хоёр иргэнээс энэ вирусын шинж тэмдэг илэрсэн гэдэг үнэн үү” гэсэн асуултад "Зургаан настай охиноо дагуулан Өвөр Монголоос хилээр орж ирсэн эмэгтэйд халуурсан шинж тэмдэг илэрсэн. Мөн охин нь халуунтай байсан учраас тусгаарласан. Шинжилгээг нь Улаанбаатар хот руу тээвэрлэж байгаа. Хариу нь маргааш гарна. Гэхдээ гадаадын иргэн учраас өнөөдөртөө багтаагаад буцааж хилээр гаргахаар болсон" хэмээн үдээс хойш мэдээлж байв. Нэгэнт шинжилгээний хариу нь тодорхой болоогүй байгаа болохоор одоогоор 17 хүний амийг авч одсон Коронавирус Монголд ороод иржээ гэх аргагүй. Гэхдээ сэжиг бол байна.

Баримт 1.

Эрээн-Улаанбаатарын автобусаар зургаан настай, эмэгтэй хүүхэд халуунтай Замын-Үүдээр орж ирсэн. Хүүхдийг ээжийн хамт Замын-Үүдийн эмнэлэгт түр тусгаарласан. Автобусанд нийт 17 хүн байгаа. Одоогоор тархвар судлалын асуумж авч байна.

Баримт 2.

Бээжин-Москва хотын чиглэлд зорчиж явсан галт тэргэнд урд хөршийн иргэн өндөр халуурч, яаралтайгаар шинжилгээнд хамруулахад коронавирус илэрсэн болох нь тогтоогджээ. Харин уг өвчтөнтэй манай улсын 10 гаруй иргэн хамт зорчиж байжээ. Тиймээс БНХАУ-ын талаас албан ёсоор мэдээлэл хүргүүлснээр ХӨСҮТ-д дээрх 10 иргэнийг тусгаарлан шинжилгээнд хамруулж байна.

Дээрх хоёр тохиолдлыг ЭМЯ-наас лавлахад “Үнэн” гэсэн хариу өгөөд байна.

Шинэ төрлийн вирусын тархалтад ДЭМБ санаа зовинож яаралтай хуралдаан зарлаж байсан. Олон улсын хэмжээнд эрүүл мэндийн онц байдал зарлах үгүйг хэлэлцэж, шийдэх дээрээ тулаад байгаа асуудал. Ийм онц байдлыг өмнө нь гахайн ханиад, Эбола, Зика вирусны тархалтын үед л зарлаж байжээ.

Тэгвэл урд хөрш Хятадын Ухань хотод анх бүртгэгдсэн Коронавирус өдгөө Хятадын 13 мужид илэрч нийт 572 тохиолдол бүртгэгдэж, одоогоор 17 хүний аминд хүрээд байгаа. Одоогоор ОХУ-д хоёр сэжигтэй тохиолдол илэрчихээд байна.

Тархалтын хувьд амьтнаас хүнд, хүнээс хүнд ахуйн болон амьсгалын замаар дамжих боломжтой. Одоогоор энэ вирусыг дарах тодорхой эмчилгээ, вакцин байхгүй бөгөөд “MERS” халдварын вакциныг турших ажил явагдаж байна. Хятад, Тайвань, АНУ, Тайланд, Япон, БНСУ-д бүртгэгдээд байгаа коронавирусыг халдварыг БНХАУ “SARS”-ын халдварын ангилалд оруулаад байгаа юм байна. Үнэндээ SARS гэгддэг амьсгалын замын хурц халдварт өвчний вирустэй төстэй байгаа нь аюул дагуулж байна. SARS-ын халдвараар 2002-2003 онд Хятад, Хонг Конгт нийтдээ 650 орчим хүн амиа алдаж байсан удаатай.


Сэтгэгдэл

М.Төгсбуян [66.181.161.122] 2020-02-07 21:06:46

Монголчууд аа та нараас гуйя хотын цементжлсэн явган хүний замыг ажиглаарай бөөн цэр ,нус хөлдхүү бна Цэр нусаа гадуур хаяхаа болчихье гуйя та нараасаа Эндээс. Өвчин ханиад таарах нь багасна шүү дээ

Зочин [139.5.217.180] 2020-01-26 12:30:36

Цагаан сарыг тэмдэглэхгүй байх талаар эртхэн зарлавал иргэд хэдэн төгрөгөө маск бусад зүйлдээ зарцуулана даа

Монгол [66.181.188.33] 2020-01-26 00:43:28

Юун 570 хүн өвдсөн 17 хүн үхсэн? Цаана чинь 1300 гаруй өвдөж, 41 хүн үхээд байна.

1123 [192.82.76.238] 2020-01-25 15:20:21

монголд битгий оруулж өгөөрэй гуйя

Зочин [203.91.115.53] 2020-01-24 10:15:59

ЭМЯам нь Засгийн газарт асуудал тавьж, хилийн хорио тавьиачээ. Хятад, Солнгос, бусад орноос халдвар орж ирэхэд бэлэн байгаа шүү. Мэргэжлийн байгууллагууд хяналтаа тавьж, ажлаа хийгээч. Сургууль, цэцэрлэгийн хүмүүст анхааруулаачээ.

Зочин [66.181.188.33] 2020-01-26 00:34:14

Хилийн хорио тавих ч их л балагтай даа. Манайх гадаад худалдаагүй хэд хонож чадах вэ? Юмны үнэ тэнгэрт хадна. Тэрнийг ард түмний амь зуулга даах уу? Нэгэнт өссөн үнэ дараа эргэж хямдрана гэж бараг байхгүй гэх мэд ноцтой уршиг гарна шүү дээ. Хятад 11 сая хүнтэй хотоо хаачихаад хангах чадвартай байх. Манайх 3 сая хүнээ гадаад худалдаагүй хангаж чадах болов уу? Хойт хил гаалийн өндөр татвараар үнэндээ хаалттай байдаг.

Зочин [139.5.217.191] 2020-01-23 23:44:59

МАНАЙД ЭНЭ ВИРУСЫГ ТАНИЖ ТОГТООХ ЧАДВАР ОДООГООР БАЙХГҮЙ,

Зочин [64.119.23.161] 2020-01-24 08:49:38

Вирус таних кит гарчихсан бусад улсад ашиглаж байна. Манайх адилхан тийм кит хэрэглэж оношлох болно.

Зочин [66.181.187.154] 2020-01-24 03:57:32

Монголд Замын Үүд дээр ирчихээд шинжилгээний хариу хүлээгээд байж байна.Цуг ирсэн 20 орчим хүмүүс байна.Бэлтгэлтэй бай.

Монголд өлзийтэй юм хийгээч. ЭМЯ аа! [192.82.73.232] 2020-01-23 23:19:16

Урд хилээ 5-6-р сар хүртэл хаагаачээ. Монголын эрүүл мэндийн байгууллага юу хийгээд байна? Монголд өвчин ороод ирэх юм бол манай эрүүл мэндийн байгууллага л муугаа үзнэ ш дээ, муу гэдгээ нийтэд харуулж арчаагаа алдна ш дээ. Иймд эрт чгэсэн хамаагүй урьдчилан сэргийлээд л байх нь Монголд өлзийтэй.

Зочин [66.181.183.249] 2020-01-24 00:08:37

Судлах хэрэгтэй. Судалгаанаас сурах зүйл их бий. Хүний амь насаар золио гаргаж судлагддаг хэцүү зүйл бол өвчин. Гэхдээ тайван бай орж ирэхгүй, оруулахгүй.

sfgh [202.126.89.147] 2020-01-23 22:45:39

yag unen hilee haagaach. tsoonhon heden mongol ugui boloh wii

Зочин [107.167.116.65] 2020-01-23 22:16:36

Монгол шиг дэг журамгүй, ариун цэвэр сахидаггүй оркланд газрыг жинхэнэ арчиж хаяна даа.

нэр [203.91.115.244] 2020-01-28 13:38:52

үнэн

Зочин [66.181.161.34] 2020-01-24 09:25:06

Яг тийм шүү.

Зочин [122.201.24.142] 2020-01-24 03:39:40

Тэгээд бараг 70% нь нэг газраа бөөгнөрчихсөн. Corona-chan come here.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.