Б.Гончигдамба: МҮБХ хоёрдугаар сарын 10-ны дотор цэцдийн зөвлөлийг яаралтай хуралдуулж, их эеийг зарлах ёстой

Н.Алтанцэцэг / Спорт

Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй бөхчүүд өнөөдөр допингийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Улсын аварга Ч.Санжаадамба “Монголын үндэсний бөхийн холбоо допингийн асуудалд анхаарал хандуулахгүй байна. Допингийн асуудлыг өнөө хүртэл эцэслэн шийдэхгүй байгаа нь байдаг л асуудал мэт буруу жишгийг тогтоож байна. Холбоо өнөөг хүртэл хуралдахгүй байгаа нь үндсэн чиг үүргээ барьж ажиллахгүй байна гэж бөхчүүд үзэж байна.

Монгол Улсын гарьд Б.Гончигдамба: Энэ цаг үед барилдаж буй бөхчүүдэд олон асуудал тулгарч байна. Тиймээс бид Монголын бөхийн холбоонд мэдэгдэл хүргүүлэхээр нэгдсэн. Үндэсний бөхийн холбоо бөхчүүдийг хөгжүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх, алдаршуулах, хамгаалах, соёлын харилцааг төлөвшүүлэхээр байгуулагдсан ч чиг үүргийнхээ дагуу ажиллахгүйгээр зогсохгүй хоорондоо талцан хуваагдсаар өнөөдрийг хүрлээ.

Монголын Үндэсний бөхийн холбоо сүүлийн 10 гаруй жил аймаг, дүүргийн баяр наадмаас цол авсан бөхчүүдийн цолыг хураах зэрэг асуудалд дур мэдэн шийдвэр гаргах болсон. Үндэсний их баяр наадмын тухай хуулииг зөрчиж байгаа боловч өнөөдрийг хүртэл энэхүү асуудалд ямар нэгэн тайлбар, мэдээлэл, залруулга хийхгүйгээр Үндэсний баяр наадмын бөхийн барилдааны оноолтыг будлиантуулах асуудал нь даамжирсаар байна.

Иймд энэхүү асуудлыг хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд шийдвэрлэх шаардлага бий болсон. Мөн сэргээшийн асуудалд анхаарал хандуулахгүй байгаа нь үндэсний бөхийн ёс жудаг уламжлалыг уландаа гишгэж байна гэж бид үзэж байна. Одоог хүртэл ямар нэг мэдэгдэл гаргахгүй байгаа нь энэ асуудлыг улам өөгшүүлж байгаа хэрэг бөгөөд энэ нь МҮБХолбоо Үндэсний бөхийн дүрэмд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхгүй байгаагийн илрэл.

Иймд бид яаралтай буюу хоёрдугаар сарын 10-ны дотор Цэцдийн зөвлөлийг хуралдуулахыг шаардаж байна. Мөн хэрэв хуралдахгүй бол Цагаан сарын барилдаанд барилдахгүй. Түүнчлэн сэргээш хэрэглэж байгаа бөхчүүд, зарж борлуулж байгаа хүмүүс буруутай. Мөн хэрэглэж байхад нь арга хэмжээ авахгүй байгаа Бөхийн холбоо буруутай. Үүнийг хуулийн байгууллага шалгахыг хүсэж байгаагаа илэрхийллээ" гэлээ.

Улсын аварга Н.Батсуурь “Үндэсний бөхийнхөө өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд гар бие оролцож, холбоотойгоо хамтран ажиллахыг хүсч байна. Баяр наадмын тухай хууль 2003 оноос хойш шинэчлэгдээгүй байгаа. Тиймээс энэ хуулиа шинэчлэхийн төлөө Монголын бөхийн холбоо санаачлагатай ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:18

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:18

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:18:21

gEYFZK http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:52:35

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:52:33

МУ-ын иргэн [103.229.121.184] 2020-01-26 03:21:52

Ямар сайн юм. Эд нарын барилдах барилдахгүй нь тэдний хувийн асуудал. Эдний хуурамч барилдааныг үзсэнээс АА-ын шижигнэсэн барилдаан үзэх нь илүү тааламжтай. Шинжилгээний сорьц сольдог асуудал нэг мөр болоогүй байна. Оюунболд 2019 оны турш заалын барилдаанд байнга оролцож бэлтгэл нь маш сайн байсан. Та хэд өөрсдөө тийм барилдаанд оролцож бэлтгэл хийж байсан уу? Би Оюунболдтой ямарч хамааралгүй хүн. Хангай Батсуурь Санжжадамба Гончигдамба бусад дагалдагсдаа.....

enh [139.5.216.117] 2020-01-25 00:17:17

ene hed zub ym yrisan bn

Хужаа [220.195.66.0] 2020-01-24 20:14:21

Хааяаа энэ үхэр монголчууд ингэж байхдаа болов биш үү, эв нэгдэл үнээр байхгүй мангуунууд шүү

Hen bi yu [66.249.82.127] 2020-01-24 13:51:15

Buhjuud mungunuus uur yum bodohoo bsan shude

Зочин [66.249.82.127] 2020-01-24 13:50:35

Mungunuus uur yum bodohoo bsan shude buhjuud

uher mal [182.160.1.129] 2020-01-24 10:41:03

buduun gahai doping shaaachaad guriigeed bhiin yoronhii saidn hamgaalaad bgaa bhoo kk

Зочин [202.126.89.226] 2020-01-24 09:10:54

Батсуурь нар ажиилаж байсан бөхийн холбоог нураачихаад. Одоо юу яриад бгаа юм бэ. Дахиж холбоог нураах гээд бна уу

Зочин [202.126.89.152] 2020-01-24 08:55:12

Бөхийн босоо цагаан хийморь өнө мөнх ариун шударга байх болтугай.

Зочин [202.126.89.230] 2020-01-24 08:27:31

Та нар одоо болиоч тэнэг хогнууд өөрсдийгөө одоо хэн гэж бодоод байгаа юм бэ мөнгөнөөс өөр юм боддоггүй, бас шуналтай, тамийн тогоонууд

Зочин [202.9.46.52] 2020-01-24 08:33:30

ЧИ МУУ ДУУГҮЙ БАЙГААЧ ӨМХИЙ ХУЖАА ШЭЭС ЭЭ

Zochin [150.129.140.4] 2020-01-24 08:17:51

Erliizuud l mongol buhiig uzen yaddag bh, door ulildaad bh hereggui

Sumo [202.9.46.43] 2020-01-24 07:56:49

Sumo shig shudraga barildaj boldoggui ymu ta nar yu yugui ehleed l nairaa muugiin l surdag shu de peediigeed l hen henee hundeldegguii behiiin ergeegee naimaanii talbar nairaanii talbar bolgood l

Taahalzuuruud [202.9.46.43] 2020-01-24 07:54:04

Ta nar barildahguil bn biz de eersdiigee od gej bodood bn otgon zaluu awragaa yund adlaad bdg ym ta nar bugd shudaga barilddag ymu bugd l hahuul budlian hiideg shu de zew suuj yria egjij chadahgui ter sanjaa odoo yaj suuj bga taahalzaad ta nar bur buu barild ya nar hoolgui bn ard tumen hohirohgui za taahalzuutuudaa

ze [202.21.99.142] 2020-01-24 07:50:56

hurdhan shinechlegdej shudarga barildaan uzuulehgui bol shine ueiin zaluuchuud ulam l undesnii sportoo sonirhoh uzeh n ilt bagasnadoo. ter ued hichneen yum hiigeed ch uzehgui bolohviidee


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.