Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд шинэ коронавирусын халдварын үед бэлэн байдлыг хангаж ажиллана

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Нийслэлийн Онцгой комиссын өчигдрийн хурлаар өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит бус шуурхай хурал хуралдлаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэр, өгсөн үүрэг даалгаврын талаар болон томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, шинэ коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ.

Ээлжит бус шуурхай хурлаас НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  1. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед шаардлагатай хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангах
  2. Эмнэлэгт хэсэгчлэн хөл хорио тогтоох, өвчтөний сахиур, эргэлтэнд зохицуулалт хийх
  3. Эмч, эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгчдийг халдвараас хамгаалах, амны хаалт, гар угаах, халдваргүйтгэх нөхцөлийг бүрдүүлэх
  4. Тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх

Түүнчлэн НЭМГ-ын хэлтэс албадын дарга, холбогдох мэргэжилтнүүд, харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга, орлогч нарт утсаа 24 цагаар нээлттэй байлгах, яаралтай мэдээ мэдээллийг цаг тухай бүрт авч, хариу мэдэгдэж байх талаар үүрэг өглөө.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.