БНХАУ-тай хиллэдэг боомтуудаар тээврийн хэрэгслээр болон явган зорчиход хязгаарлалт тогтооно

Н.Алтанцэцэг / Улстөр

Засгийн газрын Ээлжит бус хуралдааныг өнөөдөр шуурхай зарлан хуралдуулсан. Коронавирусийн халдвараас сэргийлэх, урьдчилан сэргийлэх тухайд үргэлжлүүлэн авах зарим арга хэмжээний талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийсэн. Шинэчлэгдсэн үнэлгээгээр Монгол Улсыг ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ гэж үзсэнийг Шадар сайд онцлон анхаарууллаа.\

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААС ГАРГАСАН ШИЙДВЭРҮҮД

  • Шинэ төрлийн коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа машинд шаардагдах 9.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц санаас гаргахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.
  • Тогтоолын хавсралтад заасан хөрөнгөөр шаардагдах эм, тоног төхөөрөмж, бараа материалыг яаралтай шууд гэрээгээр худалдан авах, тараах ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгахаар хэлэлцэж байна.
  • БНХАУ-тай хиллэдэг боомтуудаар тээврийн хэрэгслээр болон явган зорчиход хязгаарлалт хийж, дэглэмийг өндөржүүлэх ажлыг 2020 оны нэгдүгээр сарын 31-ний дотор шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэнд даалгалаа. Иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийхдээ явганаар болон автомашинаар зорчихыг хамруулж байгаа аж.
  • Боловсролын сургалтын байгууллагын хичээлийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоосонтой холбоотойгоор ЕБС-иуд, их дээд сургуулиуд, МСҮТ, цэцэрлэг, "Найрамдал" зуслангийн сургалтын үйл ажиллагааг нийтэд нь хамруулж, 2020.03.02 хүртэл сургалтын үйл ажиллагааг хаалаа.
  • Спортын тэмцээн, уралдаан, урлагийн тоглолт, сургалт зөвлөгөөн зохион байгуулахыг хориглов.
  • Цахим болон теле хичээл зохион байгуулах арга хэмжээ авах салбарын сайд нарт даалгав.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:36

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:35

Зочин [98.168.153.252] 2020-01-26 15:13:38

агаарын хилийн боомт яах вэ

Zochin [66.249.82.100] 2020-01-26 13:24:01

Tegeed ondor ersdeltei yuum bol urd hilee erthen haagaachee.

Irgen [202.9.46.5] 2020-01-26 10:30:01

Nileed olon hun haldvarlaj nileed olon hun uhsen ym bishuu hytad uls hudlaa zarim zuilee nuun daragduulj bj magadguishdee

Zichin [176.189.88.83] 2020-01-26 10:16:41

31 hurtel shiidverleh geseer baital oroitvol yana..yvgan bolon mashintai zorchigch hudulguuniig shuud horigloj boldoggui yumuu.manaih bitgii hel ih gurnuud yaraltai shuurhai arga hemjee avaad bhad..haldvar avsan hunii too udruur bish tsag minutaar usuj bn sh te malnuudaa.hudlaa huraldaad bhaar hurdan shiidvertei arga hemjee avaach..

Зочин [223.104.178.72] 2020-01-26 13:20:05

tgeed hatad bga ervvl negne yhiin

zochin [202.126.89.213] 2020-01-26 09:30:12

tsagaar sariig horigloh heregtei

зочин [103.26.195.151] 2020-01-26 09:09:24

Баяр ,ёслол ,цагаан ,сарын золголтыг ,зогсооё.

Зочин [202.55.188.82] 2020-01-26 14:56:47

Орон гэртээ үр хүүхдүүдтэйгээ аав ээжтэйгээ золгуут хий айл хэсэж тэнэхгүй бай даа

Horio taviagui bgaa yum uu [178.23.225.86] 2020-01-26 06:37:51

Hul hi orio togtoo


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.