Домогт сагсанбөмбөгч Коби Брайант нисдэг тэрэгний ослоор амиа алджээ

Aдмин / Нүүр

Олимпын хошой аварга, Үндэсний сагсан бөмбөгийн холбооны таван удаагийн аварга Коби Брайант нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдлаа гэж "TMZ" цахим хуудас мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, сагсанбөмбөгчний хувийн нисдэг тэрэг Лос-Анжелес хотоос холгүй осолджээ. Энэ мэдээллийг АНУ-ын Калифорни муж улсын Калабасас хотын эрх баригчид нотолсон байна.

image

"NBC News" телевизээр мэдээлснээр, түүний охидын нэг болох 13 настай Жанна Мария тамирчинтай хамт нисдэг тэргэнд байсан байна. Нисдэг тэрэгний ослын улмаас Коби Брайантаас гадна өөр дөрвөн хүн амиа алдсан гэж тойргийн цагдаагийн газрын дарга өмнө нь мэдээлжээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд эмгэнэлт явдлын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

image

Коби Бин Брайант бол NBA буюу АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны мэргэжлийн сагсанбөмбөгчин юм. Тэрбээр "Лос-Анжелес Лейкерс" багт хүчин зүтгэж байсан бөгөөд зөвхөн тус багт 20 улирал дараалан тогложээ. Бүх оддын тоглолтод 18 удаа оролцож, улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогч болж байв. Мөн плей-оффын шувтаргын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хоёр удаа дараалан хүртсэн байна. Бямба гарагаас ням гарагт шилжих шөнө Леброн Жеймс түүний амжилтыг эвдэх хүртэл Брайант 33643 оноотойгоор NBA-гийн түүхэн дэх хамгийн амжилттай сагсанбөмбөгчдийн жагсаалтад гуравдугаарт бичигдэж байлаа.

Тэрбээр АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2008, 2012 оны Олимпын наадамд түрүүлж, 2007 онд Америкийн аваргын цомыг хүртжээ.

Коби Брайант "Оскар"-ын шагнал хүртсэн анхны сагсанбөмбөгч болсон билээ. Тэрбээр зодог тайлахдаа бичиж байсан “Хүндэт сагсан бөмбөг танаа” /Dear Basketball/ шүлгээрээ найруулагч Глэн Кийнтэй хамтран анимейшн бүтээсэн бөгөөд 2018 онд энэхүү бүтээлээрээ шилдэг богино хэмжээний анимэйшн киноны төрөлд Академийн шагналыг хүртсэн юм.

Коби Брайант 41 настай байжээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Зочин [222.104.184.9] 2020-01-28 21:56:31

Gvn emegnel ilerhiilie

Зочин [192.82.72.66] 2020-01-27 23:33:50

Та нарын комментийг АНУ-ын ЭСЯ орчуулж гэр бүлд нь дамжуулах болтугай.

k [64.119.25.127] 2020-01-27 21:22:21

um sain amgalan bh boltugai

Zochin [202.126.88.165] 2020-01-27 16:29:26

Ee burhan mini aimaar ym boljee um amgalan boltugai

Zochin [80.110.96.134] 2020-01-27 15:34:56

Tsag agaaraas boloogui bna harvaas,tehnikiin asuudal bj boloh uym,neg bol ataarhal horlol bj boloh uym

zochin [122.115.230.120] 2020-01-27 15:06:35

Tm ee , unen. Unuudur ugluu 6 ungurch bhad CNNr medeelsrn. Ohin ni 13 nastai.. Niit 9 hun osoldoh ungursun.. Shuten bishregchid ni Los Angelesiin talbaid tsugllatsgaaj bsan.. God bless him!

Зочин [14.128.0.202] 2020-01-27 14:47:39

4 ohintoi hamgiin baga n 2019ond torson yum bna lee. hetsuu ch yumaa daa. ehner, eej aavd n hamgiin hetsuu bgaa .

Зочин [66.181.161.7] 2020-01-27 13:58:42

ум маани бад ми хум.

Зочин [59.153.115.63] 2020-01-27 13:17:23

M.Jordan Coby xoyor NBA giin noyon orgilyyd xairan zalyy tengert xalijee

Зочин [64.119.23.251] 2020-01-27 12:48:02

Odoo yay gehevdee

burhan [150.129.141.31] 2020-01-27 12:47:15

Burhan hund jargah nas hairaldag teriigee edleed duussan baina. Yag Sho. Otgonbileg shig

Зочин [202.9.46.250] 2020-01-27 12:34:16

Ум ма ни бад мэ хум , хайран , харамсалтай

Зочин [66.181.180.151] 2020-01-27 11:50:58

Бурхан минь

Bolor [66.181.161.54] 2020-01-27 11:13:51

Харамсалтай юм бэ?

Зочин [66.181.185.170] 2020-01-27 10:45:03

ХАРАМСАЛТАЙ

Зочин [202.9.41.0] 2020-01-27 10:06:32

medeenii garchgiig haraad uneheer itgesengui. nulimsaa barij diilehgui ni

Зочин [202.9.46.123] 2020-01-27 10:03:54

GOD bless his spirit !

Зочин [66.181.161.72] 2020-01-27 09:36:16

R.I.P

Zochin [192.82.72.124] 2020-01-27 09:23:41

Unenuu um ma ni bad me hum

Зочин [203.91.115.45] 2020-01-27 09:23:40

Гүн эмгэнэл илэрхиилье

Зочин [66.249.82.168] 2020-01-27 09:14:09

Юу болоод байна аа

Зочин [66.181.160.26] 2020-01-27 08:40:54

Харамсаж бйна. Эмгэнэл илэрхийлье.

Kobe [103.11.193.202] 2020-01-27 08:26:30

Rest in peace

Зочин [202.9.46.229] 2020-01-27 08:19:44

Эмгэнэл илэрхийлье


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.