Иргэдийг хувийн ариун цэврээ сайтар хангаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

Н.Алтанцэцэг / Нийслэл

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар болон цаг үеийн бусад асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 46828 айл өрхөд угаарын хий мэдрэгчийг суурилуулж ажлын гүйцэтгэл 93.6 хувьтай байна. Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийн хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 36 өрх дуудлага өгч, эмнэлгийн тулсамж үйлчилгээ зөвлөмж зөвлөгөө авсан” гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Мэргэжлийн хяналтынхан автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодуудад ажиллаж өнгөрсөн амралтын өдрүүдэд 2229 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж ажиллалаа. Иргэдийн зүгээс түүхий нүүрстэй холбоотой гомдол ирүүлээгүй. Гэхдээ түүхий нүүрсийг тээвэрлэн оруулж ирэх асуудал тасрахгүй байна” хэмээв. Харин агаарын чанарын хувьд өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад PM 10 37 хувиар, PM2.5 47 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал мэдээллээ.

Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02 хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг хотын Захирагч С.Амарсайхан гаргасан. Уг шийдвэрийн хүрээнд холбогдох албаныхан нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 сургууль, 237 цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлж, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байна. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон үед хүүхдийн аюулгүй байдлыг хангаж хараа хяналтаа сайжруулахыг албаныхан санууллаа. Мөн иргэдийг шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраас зорчихгүй байж, амны хаалт зүүж, гараа тогтмол угаах зэргээр хувийн ариун цэврийг сайтар хангаж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн хүмүүс сэрэмжлүүллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.131.235.198] 2020-01-27 13:16:11

ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. УТас: 88671597

Mgl [66.181.185.38] 2020-01-27 13:05:24

Нэг юм хэлмээр санагдлаа. Манай нийтийн тээврийн автобуснууд маш бохир нянгийн хуримтлал болсон газар байнаа. Ялангуяа тэр суудлын бүрээснүүд. Хүмүүс ч гэж хүмүүс хөгшин залуугүй сандал булаацалдаад л тэр муухай бохир сандал дээр сууж байгаа харагддаг. Компаниуд зөндөө л орлого оож байгаа угаалга ариутгалыг тогтмол хийж байх ёстой биздээ.

Зочин [103.10.21.49] 2020-01-27 12:59:19

түрээсийн айлуудад яагаад өгөхгүй гэж байгаа юм.хүн биш юм уу.34 өрхийн хэдэн хүн гэдэгээ нуухгүй хэлж болдоггүй юм уу.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.