Эрсдлийн хувьд Монгол Улс дундаас өндөр зэрэгт шилжээд байна

Н.Саранчимэг / Эрүүл мэнд

Дэлхийн анхаарлын төвд хэдийнэ ороод байгаа коронавирусын тархалт БНХАУ-ын хувьд маш хурдацтай, маш эрчимтэй тархаж байгаа гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Одоогоор дэлхийн 14 улс оронд коронавирус бүртгэгдээд байна. Тархалтын хувьд амьтнаас хүнд, хүнээс хүнд амьсгалын болон ахуйн замаар дамжих боломжтой тус вирусээр 40-өөс дээш насныхан илүүтэй өвдөж байгаа ажээ. Одоогоор АНУ-д коронавирусын таван тохиолдол бүртгэгдээд байгаа бол, Канадад энэ вирус илэрлээ гэсэн мэдээлэл байна.

Манай орны хувьд коронавирусын тохиолдол албан ёсоор илрээгүй гэдгийг холбогдох яамнаас мэдээлж байгаа. Гэвч өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр эрсдлийн зэрэг дунд төвшинд хэмээн үнэлэгдэж байсан Монгол Улс өнөөдөр эрсдлийн тухайд дундаас өндөр зэрэгт шилжээд байгаа юм. Энэ тухайд ХӨСҮТ-ийн Танадалт, судалгааны албаны дарга А. Амбасэлмаа “Нэгдүгээр сарын 6-нд анх энэ өвчний талаар мэдээлэл авах үед байдал өөр байсан. Одоо бол өндөр идэвхжилтэй, II зэргийн горимоор ажиллана гээд үнэлэгдсэн байгаа. Энэ хүрээндээ ч урьдчилан сэргийлэх ажлаа зохион байгуулаад явж байна” гэсэн юм. Мөн “Оношлуураа аваагүй байж яаж коронавирус биш гэсэн хариу гаргаад байгаа юм бэ” гэсэн асуултад “ Энэ их зөв зүйтэй асуулт байна. Гэхдээ Монгол Улсын хувьд вирусын 21 төрлийн хяналт шинжилгээг хийдэг. Үндэсний хэмжээнд дөрвөн лавлагаа лаборатори байдаг. Хамгийн том лавлагаа лаборатори нь ХӨСҮТ-д байрладаг. Мөн бүсийн лабораторид бүх төрлийн вирусыг оношлох боломжтой. Шинэ коронавирусын дэгдэлт гарсантай холбоотойгоор салбар яамнаас яаралтай тусламжийн 50 орыг бэлэн болгож, халдвар хамгааллынхаа дэглэмийн дагуу өвчтөнөө хүлээн авахад бэлэн байгаа. Манай улс 21 вирусыг оношилж нотолж бүрэн чадна. Энэ үзүүлэлтээрээ дэлхийд нилээд дээгүүрт үнэлэгддэг. Манайд ирсэн хүмүүсээс заримд нь огт вирусгүй заримд нь улирлын томуугийн вирус илэрсэн. Хэрэв шинэ вирус шинэ юм байгаа бол бид мэднэ. Яг тийм вирус гэж нотолж чадахгүй ч шинэ юм байгааг мэдэх чадавхтай, 24 цагийн дотор гадагшаа лавлагаа лабораторид явуулдаг” гэсэн хариулт өглөө.

Харин коронавирусыг оношлох оношлуурыг манай улс өнгөрсөн долоо хоногт захиалсан бөгөөд маргааш ирэх юм байна. Шинэ коронавирусийг оношлох оношлуурыг Америк, Герман, Японы эрдэмтэд хамтран зохион бүтээсэн бөгөөд тэд коронавирусын генетикийн дарааллыг олж тогтоосноор уг аппаратыг бүтээж, эхний оношлуурыг Япон улс үйлдвэрлэсэн ажээ. Одоогоор Монгол улсад хэд хэдэн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч коронавирусын халдвар биш гэж үзсэн. Иргэдийн эргэлзээг тайлж, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсандаа “Аппарат багаж хэрэгсэл, хүний нөөц бүгд манай улсад бий. Шинэ вирус болохоор дэлхийд оношлуур гэж байхгүй. Эрдэмтэд шинээр олж тогтоож бүтээж эхний байдлаар туршилтын оношлуурыг Японд үйлдвэрлэж эхэлж байна. Манайх шуурхай захиалж авахаар болсон нь маш чухал. Бүх улс орон оношлуургүй. Гэхдээ одоогоор манайд коронавирусын тохиолдол бүртгэгдээгүй. Хэд хоногоос өөрсдөө нотлох оношлууртай болно” гэжээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.161.17] 2020-01-27 23:01:34

Оншлуур байхгүй байж корона вирус мөн бишийг нь яаж мэдэх юм бэ Монголчуудаа аарц адууны махаа үнийн хөөрөгдөлд оруулахгүйгээр авч хэрэглэх юмсан

Зочин [107.167.106.73] 2020-01-27 22:33:03

Шинэ жилээс хойш хатгаа туссан хүмүүс сэжигтэй шүү. Ялангуяа ханиаж байгаад хүндэрч хатгаа болсон бол 2019-nCoV хүртсэн байх өндөр магадлалтай.

Зочин [103.212.119.25] 2020-01-27 20:54:15

Mongold ali hediin orood irsen.hun uhsen gesen shvv.nuutslaad ogood bsan .

зочин [66.181.177.53] 2020-01-27 17:58:39

Манайд илэруулэх боломжтой. Дэлхийд оношлуур байхгуй. Ярьж байгаа нь хоорондоо уяалдаж егехгуй юм. Эсвэл бичиж байгаа нехер ойлгомжгуй бичээд бна уу.

Зочин [66.181.188.244] 2020-01-27 18:47:54

Манайд илрүүлэх боломжтой л юм байна хуучин 21-ийн маань нэг биш шинэ нөхөр байна гэдгийг ямарч байсан тогтоочих юм байна тэрий нь тэгээд корона аварга мөн гээд тулгаад тасалчихад болох юм хилсдүүлсэн бол аз биз, Дэлхийд оношлуур байхгүй одоо л анхныхы нь Японд үйлдвэрлэж эхэлж гэж ойлголоо загас угаасаа байхгүй байсан бол загасны дэгээг хэн зохиох вэ дээ

Зочин [202.126.89.164] 2020-01-27 18:13:07

Бурхан [103.57.94.127] 2020-01-27 17:45:02

Ерөөлөөр болтугай! Хүү минь чамайг ч гэсэн өршөөнөө!

Бурхан өршөө биднийгээ [103.26.193.234] 2020-01-27 17:35:24

Бурхан өршөө Монголчуудыг минь. Тэнгэр өршөө. Богд өршөө. Дарь эх өршөө. Хятадын төлөө залбирцгаая. Түмэн олноороо эрүүл энх амар амгалан байг ээ

Бурхан [103.57.94.127] 2020-01-27 17:43:21

Ерөөлөөр болтугай! Чамайг ч гэсэн өршөөнө!


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.