Ухань дахь монгол оюутнуудыг шилжүүлэн авах хүсэлт гаргажээ

Н.Алтанцэцэг / Улстөр

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусийн голомт болох Ухань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Гадаад харилцааны яам Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлээд байна.

Ухань хотоос иргэдээ шилжүүлэн авах хүсэлтээ Америк, Франц, Япон, Өмнөд Солонгос зэрэг 10 гаруй улс Хятадын Засгийн газарт мөн хүргүүлжээ. БНХАУ-ын Засгийн газар Ухань хотоос гадаадын иргэн нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, шилжүүлэн өгөх иргэдээр дамжин өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор аюулгүй байдлын бүхий л нөхцөлийг хангасны дараагаар зөвшөөрөл өгөхөө илэрхийлсэн өайна.

Гадаад харилцааны яам иргэдээ ойрын хугацаанд шилжүүлэн авахаар ажиллаж байгаа бөгөөд “МИАТ” ТӨХК Ухань хот руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлийг бүрэн хангаад байгаа юм. Дээрх оюутнуудыг нутагтаа ирсэн дариуд ХӨСҮТ-д тодорхой хугацаанд тусгаарлан хяналтанд байлгах ажлыг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулахаар төлөвлөж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.179.25.16] 2020-01-28 18:50:08

монголд ийм өвчин гарлаа гэвэл тэд эх орон эцэг эх нутаг ус минь гээд наашлах болов уу

Зочин [192.82.68.53] 2020-01-28 14:08:49

энэ ухань хотоос бусад хятад болон эрсдэлтэй газраар амралтаараа дэмий тэнээд явж бгаа оркууд бнаа үлийгээ хийгээд тэнээд бдгн монголд ирээд голомттой газаас вирусь тээж ирээд ах дүү хамаатангуудаа үхүүлээд дуусахын бнлдаа балай пиздазууд дандаа хятадад сурдаг оютанууд шүү

Зочин [202.180.218.37] 2020-01-28 14:00:20

usin uuval yosin daga

зочин [202.179.24.173] 2020-01-28 13:53:04

Гадны бусад орон иргэдээ авна гэж байхад бид яс махныхаа тасархайг тэнд байлгах хэрэггүй авчиралгүй яахав дээ.

Зочин [202.126.88.192] 2020-01-28 13:52:26

Уханьд байгаа хүүхдүүд тус бүртээ хорь орчим хоног өрөөнөөсөө гарахгүй байгаа юм байна, энэ бол нэмж контакт авахгүй бол халдвар аваагүй гэсэн үг яаралтай татаж авчир

зочин [202.179.31.71] 2020-01-28 13:31:39

хэрэв Монголд өвчин дэлгэрсэн байсан бол эд нар нь монголд ирлээ юу пээдийх байлгүй

Зочин [202.179.25.16] 2020-01-28 18:48:59

чухам үнэнг хэллээ

зочин [202.179.31.71] 2020-01-28 13:22:05

Ерөнхий сайдаа тахлын голомтруу нислэг үйлдэж ёстой болохгүй шүү тахлын голомтоос хүн авчирч ч огт болохгүй 3 сая иргэнийхээ нийтийн эрх ашгийг бодооч гаргасан шийдвэрэж цуцал ямар газар хөдлөлтөөс гал түймрийн голомтоос хүн авчирах гэж байгаа биш вирүсийн хар тахлаас хүн авчирч огт бодохгүй шүү авчирвал ёстой гайгаа өөрсдөө эрээд авчирлас гэсэн үг шүү.Хужаа нар дийлэхгүй яаж сандарч байгааг хараарай манайд бол бүр хэцүүднэ шүү.Хэдхэн баячуудын хүүхэд ружаагийн эрдийзүүдээм болоод 3 сая иргэнээ золиослож болохгүй

Zochin [39.7.48.95] 2020-01-28 11:51:19

Uhani hotod bgaa mongol oyutnuud maani bugt hol horoind yamarch gadagshaa garah arga baihgui tsaanaas ogson zaavar zovolgoo dagaj mordon bugd eruul saruul bgaa hyatad ulsiin eruul mendiin yamnaas tsag minut tutam zovolgoo ogch bgaa

Зочин [202.55.191.205] 2020-01-28 12:34:50

ashgui dee...

Монгол хүний ёс жудаг [66.181.161.68] 2020-01-28 11:48:18

Зовох цагд нөхөрийн чанар танигддаг ГЭЖ үгийг санаарай. Мэдээж болгоомжтой байлгүй л яахав. Хөрш улсаа хүнд байхад нь али болох сайн сэтгэлээр хандаарай.

zochin [66.181.161.88] 2020-01-28 10:37:24

яахнав дээ хүмүүс минь одоогоор халдвар аваагүй бга дээр нь авчрах хэрэгтэй шүү дээ хүний үрс ялгаа юу бнаа. Авчраад танай гэрт байлгах гэж бга биш эмнэлэгийн хяналтанд байлгана шүү дээ. Монгол хүмүүс дархлаа сайтай хөөрхий оюутанууд халдвар аваагүй бгаа шүү дэээ

Зочин [203.91.115.56] 2020-01-28 10:39:51

Халдварын голомт дунд хэрхэн амьдах ухааныг зааж өг. Халдвар авахгүй байхыг зүйл бүрээр зааж, зөв мэдээллээр ханга.

Зочин [202.126.88.187] 2020-01-28 10:34:29

УХАНЬ ХОТРУУ САЙН ДУРААРАА ЯВАХ ЭМЧ НАРЫГ ЯВУУЛВАЛ ЗҮГЭЭР ЮМ БИШ ҮҮ

Зочин [124.158.74.120] 2020-01-28 11:10:41

Зи, Эби, Сайханбилэг, Баярцогт, Баяр.........за тэгээд идсэн уусан хүмүүс сэтгэлээрээ бөөндөө очоорой. Ард түмэн чинь тэгвэл сайнаар дурсаж магадгүй

Зочин [203.91.115.56] 2020-01-28 10:37:34

Явах эмч олдохгүй. Харин маш сайн судлаач явахыг үгүйсгэхгүй.

Иргэн [203.91.119.42] 2020-01-28 10:25:17

Энэ оюутнуудыг авчиран гэдэг нь 31 голомт вирус шууд Монголд орж ирэн гэсэн үг, манайд одоохондоо эмчилж чадахгүй, улам л тархаж хүнд байдалд орно, эрүүл ухаанаар бодоочээ, яагаад хөл хориод хаагаад байгаа ойлгооч, хориод хаагаад байхад л гаргаад авчиран гэж тэнэгтээд байх юм, Бүхэл бүтэн улс орны эрх ашгаас илүү 31 баян, нөлөө бүхий хүний хүүхдийн эрх ашиг байж боломгүй мэт, Тэгж их туслах гээд байгаа юм бол тэнд нь халдвар авсан хүмүүсийг яаралтай эмчлэх зардлыг улсаас гаргаж хүргүүлж тусалж болмоор юм

Зочин [203.91.115.53] 2020-01-28 10:37:50

Үхтэл үр харам шүү дээ. Үртэй хүн үрээрээ биетэй рүн биёэрээ гэдэг дээ.өөрийн чинь үр удам тэнд байвал ийм зүйл ярих уу

Эрдэнэ [202.179.31.125] 2020-01-28 09:59:18

Өөр бусад орныхон бол Уханьдаа байж байяа ах дүү улс орноо эрсдэлд оруулаад яах вэ.Эндээ бдал харая гээд л бж харагдах юм .Манайхан л авая авая нөгөө хэсэг нь аваач гээд бх юм.Аль нь зөв бурууг мэдэх юм алга.Ямарч бсан Монголчууд амиа хичээсэн ард түмэн.

Зочин [66.181.187.66] 2020-01-28 10:16:54

энэ улсыг боддог хүн ширхэг байхгүй тэтгэврийн зээл дээр харагдаа биздээ төрд байгаа тэнэгүүд таалагдах гээд давхичан бодлого гэж юу ч байхгүй баахан л сайн хүмүүс оюутанууд ирээд халдвар тарвал яахуу 31 биш 3100 болвол яахуу аан

ЗОЧИН [66.181.187.66] 2020-01-28 09:56:04

Манайх ямар АНУ Япон уу тэд ямар боломжтой билээ монгол ямар билээ тэд тэдний эцэг эхчүүд өөрсдөө л хятадыг сонгосон тэндээ учираа ол монголоо хорлохгүй гэсэн зүрх сэтгэл гаргаад өөрсдөө ирэхгүй гэж мэдэгдэл гаргах хэрэгтэй

Зочин [103.80.211.131] 2020-01-28 10:04:39

ийм тураалтай байхаа больчих чиний дүү ах эгч чин байсан бол ингэж лаг байхуу? улс орон болгон иргэдээ хамгаалах үүрэгтэй. авах нь зөв тэр зардал хэнд хамаатайн чамаас гарахгүй бид нараас гарна 30 гэдэг чинь ард 500 хүн санаа зовоод сууж байгаа

Zochin [202.126.88.143] 2020-01-28 09:51:40

Avchralgui yahavdee tur negch gsn irgeniihaa hoinoos amia tavih yostoi. Ted chini mongol ulsin danstai irged mini yum shu. Ayulgui baidlaa deed zergeer hangaj avchrah yostoi.

Зочин [203.91.115.56] 2020-01-28 10:09:15

Авч ирэх хүн нь халдана. Бүгд халдана. Монголд эртнээс тахал гарсан газраас хүн авч ирэх нь бүү хэл салхиныхан доороос зугтаж ирсэн ард түмэн. Зовлон бүгдийг үл ялгана. Иймд тэндээ учраа ол.

Зочин [203.91.115.56] 2020-01-28 09:51:25

Япон онгоц хөөргөхөө хойшлуулсан байна. Олон хэцүү шалтгаан байгаа учир нисгэж чадахгүй байна. Бид тэгж хөнгөнөө хүндээр сольж огт болохгүй. Хориотой зүйлийг хийх шаардлага огт байхгүй. Энэ бол өвчин зовлон.

Зочин [203.91.115.56] 2020-01-28 09:48:06

Шал дэмий баахан хүн голомтын тэг дундаас нь авч ирэх гэж байна. Бөөн халдвар тараах эрсдэлтэй. Магад зарим нь үхэх хортой хүчтэй болчихсон байгаа. Хөл хорио тогтоосон хэрнээ түүнийгээ өөрсдөө зөрчих хэрэггүй.


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.