Өнөөдрийн байдлаар 911707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгох тооцоо гарчээ

Л.Батцэнгэл / Эдийн засаг

-Нэг иргэн ганцхан өдөрт 73 сая төгрөгийн шатахуун авах боломжгүй гэж шалгаж байна-

Татварын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголт, тээврийн хэрэгслийн албан татвар болон цахим татварын шинэ системийн талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн нэрс гарч, ТЕГ хянаж байгаа аж. Энэ долоо хоногт шалгаж дуусаад жагсаалтыг Сангийн яаманд хүргүүлэх бөгөөд яам хүлээн авснаас хойш хуулийн хугацаа болох 45 хоногийн дотор иргэдийн дансанд буцаан олголтыг хийх журамтай юм байна. Буцаан олголт буурч орсон гэх иргэдийн гомдолд ТЕГ-аас дараах мэдээллийг өглөө. “Өнөөдрийн байдлаар 911707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгох тооцоо гарсан. Эдгээр иргэдээс 359171 иргэний 14.9 тэрбум төгрөгт эрсдэл тооцсон бөгөөд 996 иргэний 2.1 тэрбум төгрөг хянагдаж байна. Буцаан олгохоор төлөвлөсөн 146 тэрбум төгрөгийн ихэнх нь олгогдох бол 996 иргэний хувьд хянагдаж дууссаны дараа шалгуур хангавал буцаан олгоно. Хуульд заасан шаардлага хангахгүй бол буцаан олгохгүй цуцлагдана” гэсэн тайлбарыг албаныхан хэлж байна.

ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал “НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэх явцад албан татвар төлөгчид урамшууллыг олгох ажлыг зохион байгуулж байна. Албан татвар төлөгчийн худалдан авалт хуульд заасан шаардлагыг хангасан бол албан татвар төлөх болон буцаан авах боломж бүрддэг. Хуулийг хэрэгжүүлэхдээ Сангийн сайдын баталсан журмыг баримталдаг. ТЕГ нь татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээ шаардлага хангасан эсэхэд эрсдэл тооцож , хяналт тавьдаг. Шаардлага хангаагүй тохиолдолд буцаан олголтыг хүчингүй болгох зохицуулалт байгаа. Сугалаан дээр мөн адил тохирлын дараа шаардлага хангаагүй гэж үзвэл тохирлын урамшууллыг буцаадаг. 2019 онд татварын алба улсын төсөвт оруулсан орлогын 24 хувийг НӨАТ-аар төвлөрүүлсэн. НӨАТ-ын хэмжээг 2016 онтой харьцуулбал 94 хувиар өссөн дүнтэй байна. Урамшуулал олгох болсноос хойш НӨАТ-ын буцаан олголтод 2016 онд 35.1 тэрбумыг олгож байсан бол 2019 онд 121.6 тэрбум төгрөг олгосон. 2019 онд сугалаанд хамрагдаж, азтан болсон иргэдэд 17.6 тэрбум төгрөгийг олгосон байна” гэлээ.

ТЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайханы ярьснаар буцаан олгохоор төлөвлөсөн байгаа 146 тэрбум төгрөгийн ихэнхийг буцааж олгох нөхцөл бүрдсэн бөгөөд 900 гаруй иргэний татварын буцаан олголтын хэмжээг хянаж байгаа аж. Эрсдэл тооцон хянаж үзээд татварын буцаан олголт хийгдэх эсэхийг шийднэ. Эрсдэл тооцож хянаж буй зарим тохиолдлоос дурдвал үүрэн телефоны операторын 8392 баримт буюу 346 сая төгрөгийн буцаан олголт хийх баримтыг нэг дор уншуулсан, ШТС 16 баримт буюу 73 сая төгрөгийн буцаалтыг системд оруулсан зэрэг тохиолдлыг шалгаж байгаа гэдгийг ТЕГ-аас мэдээллээ.

Иргэдийн хувьд гэрийнхээ ойр байдаг дэлгүүрээс бараа авсан баримтууд нь нэг газраас олон удаа худалдан авсан хэмээн буцаалт нь хасагдсан байна гэж мэдээлээд буй бол энэ тал дээр ТЕГ-аас систем автоматаар ажиллаж, шалгуур үзүүлэлт хангаагүй бол эрсдэл тооцож, дахин хяналт хийдэг гэдгийг хэлж байна. НӨАТ-ын буцаан олголт эрсдэлтэй хэмээн хянагдаж байгаа иргэд өөрсдийн баримтыг хуулийн шаардлага хангана гэж үзэж буй бол орон нутгийн иргэд харьяа татварын албанд, нийслэлд оршин сууж байгаа иргэд ТЕГ-т хандан гомдлоо гаргах боломжтой юм байна. Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг “И-баримт аппликейшнээр зөвхөн баримтаа бүртгүүлэхээс гадна төрийн үйлчилгээний төлбөр, авто машины татварыг төлдөг болсон. Цаашдаа системийг байнга хөгжүүлж, аюулгүй байдлыг сайжруулан ажиллаж байна. Мөн энэ жилээс улирал тутам буцаан олголт хийгдэх болсонтой холбогдуулан мэдээллийг шалгах үйл явцыг сайжруулна” гэсэн. Зарим иргэний буцаан олголтын дүн хэмжээ багассан тухай гомдол гарч байгаа нь юутай холбоотойг тодруулахад ТЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан “Систем автоматаар ажиллаж байгаа. Яаж ч бодсон иргэн нэг өдөрт 16 удаагийн худалдан авалтаар 73 сая төгрөгийн шатахуун авах боломжгүй. Систем автоматаар шалгаад гаргаад ирсэн үзүүлэлт дээр бид давхар хянаад зарим хүний аккаунтыг “шалгаж байгаа” төлвөөс “буцаан олгох” төлөв рүү шилжүүлсэн. Одоогоор 996 иргэний аккаунт л “шалгаж байна” гэсэн төлөвтэй байгаа” гэлээ.

Сугалаа, буцаан олголт хоёрыг цаашид явуулахаар шийдсэн гэв

Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал “Хянаж дуусаад зөрчил илрэхгүй бол “буцаан олгох” төлөв рүү шилжүүлнэ. 900 мянган хүн буцаан олголт авахаас 996 нь л хянагдаж байна. Хяналтын явцад иргэд татварын албатай холбогдоод асуудлаа шийдэх боломжтой” гэдгийг тайлбарлалаа. Мөн “Татварын ерөнхий газраас энэ долоо хоногт багтаан НӨАТ-ын буцаан олголтын хяналтын ажлаа дуусгаад Сангийн яаманд шилжүүлнэ. Хуульд зааснаар бол оны эхний улиралд багтааж олгох ёстой ч өмнөх жилүүдэд Цагаан сарын өмнө олгож байсан жишиг бий. Татварт эрсдлийн удирдлагын бүтэц ажилладаг. Эрсдлийн шалгуур нууц байдаг учир нь шалгуурыг мэдэж байвал түүнийг тойрсон байдлаар хууль бус үйлдэл хийх нөхцөл бүрдэнэ. Зарим иргэд сугалаа явуулахгүй буцаан олголтоо аваад явъя гэх санал гаргадаг. Гэтэл бүх аж ахуйн нэгж НӨАТ суутган төлөгч биш. Сугалаагүй болвол НӨАТ суутган төлөгч биш ААН-ээр үйлчлүүлсэн иргэд хохирно. Тиймээс Засгийн газар аль аль талынхаа эрх ашгийг бодоод сугалаа, буцаан олголт хоёроо хоёуланг нь явуулахаар шийдсэн” хэмээв.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:32:28

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:32:28

Зочин [66.181.191.252] 2020-01-30 04:43:24

Ганц ч удаа хожиж үзээгүй үнэн эсэхэд итгэдэггүй

mg [192.82.65.172] 2020-01-30 08:16:52

сайн уу Илт худал үнмшил багатай нэг иргэн нэг өдөр ДАЛАН хэдэн сая худалдан авалт хийсэн орлогыг шалгаад шийдвэртэй арга хэмжээ ав Заллин хийсэн хүнийг ил тод мэдээл Тэр хүн дараа жилээс олууллаа хувааж иддэг болоорой

Зочин [64.119.17.80] 2020-01-30 03:45:48

Сугалаа гэж хуурахаа одоо боливол яасан юм бэ? Буцаан олголтын хувиа нэмээр байнаа. 2 удаа л 20000 хожсон. Сүүлийн жилүүдэд юу ч таарсангүй.

Зочин [122.201.24.176] 2020-01-30 12:00:21

Сугалаа гэж заваан юмаа болих хэрэгтэй хувиа нэмж жигэд хуваа хэдэн зуун зуун саяаар авдаг нь шударга бус.

Зочин [103.57.93.21] 2020-01-30 03:28:17

hodoonoos shatahuun avsan barimtuud bainaga aj ahuin negj ilgeegeegui gej gardag

badaam [203.91.115.55] 2020-01-30 01:13:36

amgalan zah barimt olgoh boluu

Delguur ajiluulj uzs err n butehgui yum bna lee [178.23.225.86] 2020-01-29 17:11:12

Talhan deer 50 tug nemj zardag gehiin nuat tei geheer 1250aas 125 tug nuat gehiin buu med.nuguu humuus ni barag 1 shirhegeer nuat avya geed chichireed zogschihno

Зочин [192.82.69.12] 2020-01-29 14:32:03

ДАРХАН УЛААНБААТАРЫН ЗАМД БАЙДАГ УРЬХАН ГЭДЭГ ЗООГИЙН ГАЗАР НӨАТ ОГТ ӨГӨХГҮЙ БАЙНА!! БАРИМТ АВНА ГЭХЭЭР АРААС ЧИНЬ УТСААР ӨГНӨ ГЭЖ УДАА ДАРАА ХУУРААД ЯВУУЛДАГ !! МАШ ИХ ХҮН ОРДОГ, ЕРДӨӨ БАРИМТ ӨГДӨГГҮЙ, ХҮМҮҮС Ч ӨГДӨГГҮЙ ЮМАА ГЭЖ БАЙСАН, ИЙМ БАЙГУУЛЛАГЫГ ТОРГОЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ӨГӨӨЧЭЭ!!!

Сангийн Яам [202.126.89.215] 2020-01-29 12:36:36

НӨАТ ын баримт өгдөггүй томоохон газруудаа яаралтай хяналтанд аваа чээ, хөөрхий хүнсний жижиг мухлагууд л үнэнчээр өгнө, хэдэн тэрбумын бараатай алт мөнгөний дэлгүүрүүд баримтаа өгч бна уу шалгаарай бүгд л нөатгүй тохирое гэж байгаа, бүх баян барааны дэлгүүрүүд дандаа арга саам хэлж бултана, 100 айлд нөат өгдөг нэгч лангуу байхгүй....

Зочин [122.201.24.176] 2020-01-30 12:07:57

Махны худалдагч нар баримт өгдөггүй нэг КГ мах 15000 болчихсон нэг талх хэд билээ.

иргэн [103.194.176.124] 2020-01-29 12:00:18

Татварынхан үнийн дүн зөрүүтэй бичдэг, баримт өгдөггүй газруудаа шалгаач танайхан ямарч шалгалт хийхгүй байгаа шүү. Тэгсэн мөртлөө иргэний баримтыг ямар сайн шалгадаг юм бэ. Үнийн дүн зөрүүтэй аж ахуйн нэгж илгээгүй гэдгийгээ шалгасан дүнгээ танилцуулаач иргэд минь үүнийг давлагаа болгохыг хүсэж байна:

Зочин [192.82.67.244] 2020-01-29 11:32:47

Баримт өгөлгүй өөрсдөө аваад бүртгүүлдэг худалдагч нарыг яах вэ.тэд чинь баримт гарахгүй байна.сүлжээгүй байна.цаасгүй болсон,манайх баримт өгдөггүй гэхмэтээр өгөх дургүй шүү дээ.тэгээд л өөрсдөө цуглуулаад мөнгө авдаг юм байна.одоо болтол аймаг суманд дарга нарын нэрний дэлгүүр баримт өгдөггүй байсаар байна.

Зочин [139.5.218.37] 2020-01-29 10:58:57

МЖЖ гэх чихний эмнэлгээс чихний аппарат худалдаж авахад нөат өгөөгүйг би луйвар гэж боддог.1950 000т -н худалдан авалт шүү????бас сугалааны тухай тайлбарыг ойлгохгүй байна.хүнд биш юм бол мүэ-д ойлгуулбал ямар вэ?

Зочин [202.9.46.246] 2020-01-29 10:53:12

Сар сард бутэн жил шалгахгуй ухсэнээ хийдэг бэ татварынхан одоо монго огох болохоор шалгаад гэд татвар тологчдын монгоор цалинжиж бж ажлаа цаг тухайд нь хийчээд утгагуй тайлбар тавь

Зочин [64.119.16.106] 2020-01-29 10:26:43

Буцаан олголт гүйцэт өгөөч ээ та нарын мөнгө биш шүү дээ ард иргэдээсээ идэж хулгайлахаа болцгоо ханаж цаддаггүй төрийн нэр барисан хулгайч луйварчид вэ ард олон босвол та нар цусаараач цайруулж чадахгүй шүү

Зочин [139.5.218.245] 2020-01-29 08:47:04

БЕНЗИН ТҮГЭЭГЧ, ХУДАЛДАГЧ НАР БАРИМТ ӨГӨЛГҮЙ ӨӨР ДЭЭРЭЭ БҮРТГҮҮЛЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.

Зочин [64.119.18.190] 2020-01-29 09:58:59

яг үнэн

irgen [103.229.123.8] 2020-01-29 08:25:39

Zahuud barimt ugduggui bolohoor ihenh hudaldan avalt barimtgui, butsaan olgoltgui baigaad anhaarna uu


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.