Өрхийн сарын дундаж орлого 173 мянган төгрөгөөр өсчээ

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Монгол Улсын 2020 оны нэгдүгээр сарын нийгмийн салбарын статистик үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооны Тооцооны шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийханд танилцууллаа. Тус газраас нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулах хэвлэлийн бага хурлыг онлайнаар зохион байгуулж байгаа юм.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2019 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 173.2 мянган төгрөгөөр өсжээ.

Өрхийн сарын дундаж орлогын 91.7 хувийг мөнгөн орлого, 4.4 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, 3.9 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзэхэд, цалин хөлсний орлого 54.4 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 18.3 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 10.5 хувь, бусад орлого 9.5 хувь, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 7.3 хувийг тус тус эзэлж байна.

НЭГДҮГЭЭР САРД БҮРТГҮҮЛСЭН 300 ИРГЭН АЖИЛТАЙ БОЛЖЭЭ

Ажиллах хүчний судалгааны 2019 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр Монгол Улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 1.3 сая нь ажиллах хүч байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 60.7 хувьд хүрчээ. Хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийнх 69 хувь, эмэгтэйчүүдийнх 53.2 хувь ажиллах хүчинд оролцож байгаа аж. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 55.7 хувь байгаа юм. 2019 оны дөрөвдүгээр улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 8.1 хувьтай байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны нэгдүгээр сарын эцэст ажилгүй 6.3 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 5.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны нэгдүгээр сард нийт 2.5 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 300 иргэн ажилд зуучлагдан оржээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:32:49

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:32:49

зочин [66.181.177.53] 2020-02-18 09:36:32

...ерхийн орлогий 4.4 хувийг бусдаас унэгуй авсан орлого... энэ хахууль уу. юу бэ. Айл ерх бур унэгуй авдаг бнаа.

зочин [202.126.89.37] 2020-02-18 04:19:24

та нарт бодит мэдээлэл алга байна ,Та нарын хэрэг алга ,Хий цалин авсан,ажилаа олигтой хийж чаддаггүй малнууд,Гадуур яваад айл болгоноор ор 1400000 төг орлоготой айл хир олон байна,Одоогийн байдлаар өрхийн дундаж орлого бодитоор 500000-600000 байгаа шүү,Жил болгон худлаа тоо тавиад татвар төлөгчийн мөнгийг шимж цалинжсан юмнууд бодит ажил

Ахмад эдийн үасагч [122.201.24.33] 2020-02-17 11:00:59

Харьцангуй ойлголт шүү дээ.Жаахан амьдралтай мэдээлэл өгөөчээ.Амьдрал дээр өол шал худлаа тоо бн.

Зочин [66.181.169.162] 2020-02-17 10:23:18

Shal hudlaa.Balyatiin hansh usuud baihad,ymnii vne nemegdeed baihad urhiin orlogo usnu gj yu baisiin.Ta nariin uursdiin turuus idsen uusan chni nemegdsan baih

зочин [202.9.46.221] 2020-02-17 09:17:20

дан ѳндѳр цалинтаи улстаи жиших 400 мунган тѳгрнии цалинтаи хүмүүс зѳндѳѳн эд yu гэж бодох уу

Зочин [66.181.178.68] 2020-02-17 07:00:49

Энэ ажилтай хүмүүсийнх байхаа. Тэтгэврийнхэн бишээ

Зочин [202.179.24.73] 2020-02-17 06:43:41

20-oos 50-n tsaasaar nemeed orlogo deeshildeg yum uu,yumnii uniin usultuu tootsoj medeellee nyagtlaach


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.