Байнгын ажиллагаатай хяналтыг цэгийг байгууллаа

Aдмин / Нийгэм

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн “Байнгын ажиллагаатай хяналт цэг”-ийг 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Гүнтийн даваанд байгууллаа.

Тус хяналтын цэгийг мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид байрлах камержуулалт, мэдээ мэдээллээр хангах удирдлагын функц бүхий тусгай зориулалтын өрөө, тасалгаагаар тохижуулсан бөгөөд ирэх хавраас тээврийн хэрэгсэл ариутгах терминал, тусгаарлах журмын хашаа, ногоон байгууламжаар тохижуулах юм.

Мөн аваар осол, гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх үүднээс Гүнтийн даваа хүртэл зуслангийн замд гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг бүрэн хийсэн байна.

Ингэснээр нийслэлд орж, гарч буй тээврийн хэрэгсэл, зорчигчдод хяналт шалгалт хийх, хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, албадын үүрэг гүйцэтгэх нөхцөл боломж бүрдэж, хамтын ажиллагаа сайжрах юм гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

иргэн [202.179.31.42] 2020-02-18 03:43:17

би ийм 2 давхар байшингаа 40 саяд барьсан. дотор тавилгатайгаа 60-аад л болсон. энэ арай л бишээ. Шалгаачээ.ядахдаа загвар дизайн ч алга

Зочин [103.229.120.250] 2020-02-18 03:19:16

гүнтийн зам бүрэн камёртай боллоо гэнэ үү. харагдахгүй байсан даа.

.;l, [103.26.192.43] 2020-02-18 02:57:46

150say tugruguur iimhen l yum barij bga yumuu arail denduu ih ideed bna da


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.