Д.Нямхүү: Коронавирусын халдварыг оруулж ирэхгүйн төлөө бид онцгой анхаарч байгаа

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Монгол Улсад коронавирусын халдвар орж ирэх, тархалтын эрсдэл маш өндөр гэж үнэлэгдсэн. Коронавирусын халдвараар дэлхийн 26 оронд 73 мянган хүн өвчилж, 1873 хүн нас баржээ. Нийт нас баралтын 99.8 хувь нь БНХАУ-д байна. Коронавирусын халдварын нууц үе нэлээд урт байгаагийн сацуу халдварт өвчний дамжих зам бүрэн гүйцэд тогтоогдоогүй гэдгийг ДЭМБ онцолж байгаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улсад сэжигтэй тохиолдлууд нэлээд бүртгэгдсэн. Хэчнээн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байгаа вэ?

-Өнгөрсөн хугацаанд Монгол Улсаас БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаад ирсэн 179 хүнийг тусгаарлаж, шинжилгээ ажиглалт хийсэн. Одоогоор коронавирус Монгол Улсад бүртгэгдээгүй байгаа ч Монгол Улсыг өвчлөл орж ирэх маш өндөр эрсдэлтэй бүсэд бүртгээд байгаа. Хоёрдугаар сарын 17-нд ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэр аймагт хоёр иргэнийг тусгаарлаж шинжилгээ авсан бөгөөд хариу сөрөг буюу халдваргүй гарсан. Харин хоёрдугаар сарын 18-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Мөн хоёрдугаар 19-нд тусгаарласан сэжигтэй тохиолдол байхгүй байна. Бүх сэжигтэй тохиолдлыг алдахгүй ажилласан. Халдварт судлалын эмч нар цагдаагийн мөрдөгч гэсэн үг. Бид клиник эмч, лабораторитойгоо хамтарч ажилладаг. Ерөнхийдөө бүх ажил дүрмийн дагуу явагдаж байгаа.

-Сэжигтэй бүртгэгдсэн тохиолдлууд бүгд сөрөг гарсан. Одоо гэртээ хамгаалалтад байгаа юу?

-Шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсны дараа хяналтыг ямар журмаар хийх вэ гэдгийг эмч нар ярилцаж, хянаж гарын үзэг зурж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.

-Шинжилгээний хариу хурдан гарч байна. Зөв гарч байгаа болов уу гэдэг зүйл яригдаж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори нь амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчийг илрүүлэх тоног төхөөрөмж, урвалж, оношлууртай, мэргэжлийн боловсон хүчин ч хангалттай байдаг. Лабораторийн шинжилгээ баталгаатай хийгдэж байна. Японы халдварт өвчин судлалын төв дээр хийгдэж байгаа оношлуур, лабораторийн тоног төхөөрөмж манайд байгаа. Оношлуур 100 хувь найдвартай. Мөн манайх улирлын томуугийн вирусийн тандалт хянах сүлжээг 2004 оноос ажиллуулж эхэлсэн. Манай энэ лаборатори дэлхийн чанарыг шалгадаг лабораториас дандаа онц үнэлгээ авч байсан. Түүнчлэн Монголд гарч байгаа улирлын томуугийн вирусийн генийн дараалал буюу уургийн нарийн дарааллыг бид өөрсдөө тогтоож Оюуны өмчийн газраас гэрчилгээ авч байсан. Иймээс манай лаборатори үндсэндээ дэлхийтэй хөл нийлүүлэн ажиллаж байгаа.

-Хүний нөөцийн хувьд ямар байгаа вэ?

-Манайх жил бүр 2-3 эмчийг богино хугацааны сургалтад хамруулдаг. Иймээс бид өндөр зэрэглэлд бэлтгээд ажиллаж байна. Мөн оношлуур багаж тоног төхөөрөмж сайн байгаа.

-Коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажил нэлээд сайн хийгдэж байгаа. Монголын эрдэмтэн судлаачидтай хамтарч ажиллаж байгаа юу?

-Манай эрдэмтэд болон тэргүүлэх зэргийн хүмүүс нэг баг болоод ажиллаж байгаа. Клиник, ХӨСҮТ, лаборатори гэсэн чиглэлээр ЭМЯ-н дээр гурван баг байгуулаад ажиллаж байна. Зохион байгуулагдсан баг тодорхой мэдээг цаг алдахгүй авч, ярилцлага хийж өөрсдийнхөө ажлыг зохион байгуулж байгаа. Коронавирус гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ дээр илүү анхаарч ажиллаж байна. Эмчилгээн дээр БНХАУ-д ямар шинэчлэл гаргав. Ямар эм тариа хэрэглэж байна гэдгийг 24 цагийн турш мэдээгээр авч байна. Мөн ДЭМБ-аас шинэчилсэн заавруудыг уншиж танилцахаас гадна манай улс өөрсдийнхөө хэмжээнд ямар ажил зохион байгуулах вэ гэдэг дээр тусгайлан ажиллаж байна.

-Монголын шинжлэх ухааны эрдэмтэд коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд хамтарч ажиллаж байна уу?

-Энэ вирусээс санаа зовж байгаа бүх хүмүүс хамтарч ажиллаж байгаа. Бүгд буруу харж суугаагүй. Бид эрдэмтдээ орхигдууллаа гэхэд тэд өөрсдөө санаачилгаараа бидэнтэй уулзаж, ажлын хэсэгтэй хамтарч ажиллахаар зохион байгуулалт хийж байна. Коронавирусийг Монголын хилээр оруулж ирэхгүйн төлөө бид онцгой анхаарч байгаа. Хамгийн гол нь төр засгаас гарсан шийдвэрийг ард иргэд биелүүлбэл бид вирусээс өөрсдийгөө хамгаална. Зохион байгуулалт сахилга бат хамгийн чухал. Мөн бэлэн зөвлөгөө мэдээллийг сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал бид энэ вирусийг даван туулна.


Сэтгэгдэл

Zichin [85.163.35.212] 2020-02-23 04:40:31

Ta bugded uherheer ih talarhaj bna.amjilt husie. Muu buben mongoloos mini holuur ongoroh boltugai

Иргэн [103.229.121.11] 2020-02-22 12:52:37

Covid19 шүү дээ.19 онд гараад 20 оны 1 сард хятдад 2 сард бусад улсуудад илэрч бн.

Зочин [103.10.21.58] 2020-02-20 15:29:26

Төр засагтаа чин сэтгэлээсээ баярлаж байна Мөн ЭМЯ ХӨСҮТ үнэхээр сайн ажиллаж байна та нартаа амжилт

Гүйцэд болгоомжлох хэрэгтэй [131.147.175.20] 2020-02-22 07:49:11

Япон дахь байдлыг харахад ямар ч илэрэл гарахгүй байж бгаад 2-3 долоо хоногиын дараа гэнт илэрч гарч ирж бна. Тиймэнэс тэр сэжигтэн нар 20-28 хоног харж бж гаргахгүй бол ихэнх илэрэл одоо зүгээр гэж гаргасаны дараа дэлгэрч бна гэдгийг анхаараасай.

зочин [202.55.188.82] 2020-02-20 13:31:56

нямхүү эмчид болон хамт олонд нь мѳн эрүүл мэндийн яамныхандаа сайд сарангэрэлдээ ажлын амжилт хүсье та нар мундаг байна жинхэнэ удирдагчид шүү

цэцэг [103.212.118.47] 2020-02-20 13:09:19

дорнод бүсийг нэн даруй хаах нь зөв .

dorj [139.5.217.119] 2020-02-20 12:48:53

nymhuu chi mundag shuu ajilin amjilt

иргэн [202.179.26.147] 2020-02-20 12:40:29

Иргэд Бид ч гэсэн дор дороо хичээх хэрэгтэй байнаа, Эрүүл мэндийн Яамныхан үнэхээр Сайн ажиллаж байгаа шүү,

Suvdaa [202.126.89.85] 2020-02-20 12:32:01

Nyamhuu emcn bolon hamt olond ni byarlaj bgaa shuu.tsagaan numrugt baatruud yamdaa.amjilt hamtdaa muuhai uvcnnuus sergiilj cnadna.edniihee zuvluguug murduj ajillaya mongolcnuudaa.

Зочин [202.126.89.199] 2020-02-20 11:52:51

Нямхүү болон ХӨСҮТ хамт олонд амжилт хүсье

НАВЧ [203.91.115.47] 2020-02-20 10:27:03

Нямхүү эмч болон бүх эмч ажилтнууддаа маш их баярлаж байгаа шүү та нар минь хоол нойроо хасан маш их хөдөлмөрлөж байгааг бид мэдэж байна. улам сайн ажиллаж энэ муухай вирусаас улс монголоо хол байлгахын төлөө тэмцээрэй иргэд бид мөн адил чадах бүхнээ хийх хэрэгтэй шүү.

иргэн [202.55.191.205] 2020-02-20 10:10:44

Төр засаг болон та нар минь сайн ажиллаж байгаа шүү. Ажлын амжилт одоо иргэд бид өөрсдөө нийгмийн өмнө болон хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээсэн хариуцлага, үүргээ сахин биелүүлцгээе

Tsogt [66.181.170.229] 2020-02-20 09:59:17

Вирусын халдварыг тараахгүйн төлөө цаг наргүй нойр хоолоо хасан ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн хамт олон болон Монгол улсын Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлж байна. АМЖИЛТ ХҮСЬЕ.

Зочин [66.181.169.162] 2020-02-20 09:32:27

Ajiliin amjilt hvsie,sain ajillaj baigaa shvv

Bolor [202.126.89.83] 2020-02-20 09:31:05

Амжилт

Иргэн [202.55.188.93] 2020-02-20 09:16:01

Сайн ажиллаж байгаа шүү

Зочин [202.55.188.42] 2020-02-20 09:14:28

Энэ Нямхүү сайн эмч сайн удирдагч хүн шүү. Монголд халдварт өвчин гарсан тохиолдол бүрт энэ хүн зогсч байдаг жинхэнэ баатар хүндээ. Ажлын амжилт сайн сайхныг хүсье.

Erdene [202.126.88.227] 2020-02-20 09:11:44

Өвчин битгий л орж ирээсэй!хэцүү шдээ энэ удирдлага гэж бгаа нөхөр нь 15 жил болсон хулгайч хүн байж бдаг,өөрөө баян эмнэлэг нь ядуу,дотор нь орж үзсэн хуучнаараа маш өрөвдөлтэй орчинтой юм билээ.Энэ хулгайч нь хэвлэлийн төлөөлөгч шиг ажил хиыгээд өөриыгөө рекламдахаас өөр юм хийхгүй бгаа гэсэн

irgen [66.249.82.168] 2020-02-20 08:35:17

ta buhendee bayarlalaa


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.