Жайка тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг ЭМЯ-д хүлээлгэн өглөө

Aдмин / Эрүүл мэнд

Японы Жайка олон улсын байгууллагаас эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан хувийн хамгаалах хэрэгслийн хувцас, амны хаалт, бээлий 34 мянга, хамгаалалтын хувцас зэрэг 44.600 ширхэг эм эмнэлгийн хэрэгслийг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Тухайлбал, нарийн шүүлтүүртэй маск 1890, бээлий 34 мянга, малгай 8100, халат 65, комбинзон 2900, нүдний шил 65 ширхэг эм, эмнэлгийн хэрэгслийг эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилах юм байна.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл “Монгол Улсад коронавирусийн халдварын 181 сэжигтэй тохиолдол гарсан. Одоогоор 124 хүн эмчийн ажиглалтад байна. Бидний халдвартай тэмцэх ажилд төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллага, Элчин сайдын яамдууд хамтран ажиллаж тус дэм болж байна. ДЭМБ-аас эхний ээлжинд эм, эмнэлгийн ажилтнуудад хамгаалах хэрэгсэл хандивласан бол Японы ЖАЙКА олон улсын байгууллагаас эм, эмнэлгийн хамгаалах хэрэгслийг хангалттай хэмжээнд өгч байна.


Хэрэв коронавирусийн халдвар бүртгэгдвэл галын шугам дээр ажиллах хүмүүс нь эмч нар юм. Тиймээс бид хамгийн муу нөхцөл байдлаар тооцож бэлтгэлээ хангах ёстой. Энэхүү бэлтгэл ажлын хүрээнд ЖАЙКА олон улсын байгууллагаас халдвар хамгааллын тусламж үзүүлсэнд талархаж байна. Та бүхний өгсөн хамгаалах хэрэгслийн хувцсыг эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилах болно” гэлээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам


Сэтгэгдэл

Зочин [192.82.67.127] 2020-02-20 11:03:56

Японы ард түмэнд баярлалаа.Бид Японы ард түмэнд газар хөдлөлт далайн хар шуурга байшалийн гамшиг болоход тусламж үзүүлж байсан уу?

зочин [124.45.101.202] 2020-02-20 13:52:08

Кобе-гийн газар хөдлөлт ба түүнээс хойшхи гамшгийн үед Монголын ард түмэн Япончуудад тусламж үзүүлж байсан. Монголчууд бидэнд байнга тусалдаг Япончууддаа их баярлалаа.

Zochin [66.181.161.88] 2020-02-20 10:52:22

yaponii ard tvmend bayarlalaa manaid ih tuslamj ugdug

зочин [59.153.112.203] 2020-02-20 09:26:33

ЖАЙКА-д баярлалаа.

Зочин [119.40.103.37] 2020-02-20 08:44:05

ЭНЭ БОЛ САНТА КЛАУС ӨВӨӨГИЙН БЭЛЭГ БИШ, ЯПОНЫ АРД ТҮМНИЙ ТАТВАРААР МОНГОЛЧУУДАД ЗОРИУЛСАН ТУСЛАМЖ. ТЭРНЭЭС ТОМ САЙД ХЭДЭН ДАРГА ЦЭРЭГТЭЙГЭЭ АВХУУЛСАН ЗУРГААР ХЭМЖИГДЭХГҮЙ, ХЭРХЭН ЗАРЦУУЛСАН НЬ ЯПОНЫ АРД ТҮМЭНД Ч ТОДОРХОЙ БАЙХ ЁСТОЙ....

ТОНШУУЛ [119.40.103.37] 2020-02-20 08:42:18

ӨГСӨН ЮМЫГ АВАХАД Ч АМАРХАН. ЗӨВ ӨМСӨЖ ТАЙЛЖ, АРИГ ГАМТАЙ ХЭРЭГТЭЙ НӨХЦӨЛД НЬ ХЭРЭГЛЭХ НЬ ЧУХАЛ. ГОЛ НЬ ЭРГЭЭД ЭНЭ БҮГДИЙГЭЭ ХЭРХЭН ХЭРЭГЛЭСЭН ТАЛААР НЬ БАРИМТ, НОТЛОГООТОЙ ХАРИУ ТАЙЛАГНАХ НЬ ЧУХАЛ. ТЭРНЭЭС ХЭН ТАНЬДАГ ДАРГА НАРТАЙ ЭМНЭЛГҮҮДДЭЭ ӨГӨӨД БАЙВАЛ УТГАГҮЙ. ЯГ ҮНЭНДЭЭ ТОМ ЭМНЭЛГҮҮД РҮҮ ГЭЭ Л ӨГӨХ БАЙХ. ГЭТЭЛ АНХАН ШАТАНД ЭДГЭЭР ЗҮЙЛСЭЭС ХЭДИЙГ ӨГСӨНИЙГ НЬ ТОДОРХОЙ БАРИМТ НОТОЛГООТОЙ МЭДЭХИЙГ АРД ИРГЭД ХҮСЧ БАС ШААРДАЖ БАЙНА. ЗӨВХӨН ХҮЛЭЭН АВСАН ХЭДЭН НӨХДИЙН ХҮРЭЭНД ТАРААЖ ӨГНӨ ГЭВЭЛ УГААСАА ЯЛЗАРСАН ИЛЖИРСЭН ЗАВХАРСАН АВИЛГАЖСАН МОНГОЛЫН ТӨРИЙН ТОГТОЛЦООНД ШУДАРГА ЗҮЙЛ ГЭЖ ҮГҮЙ. ӨГӨХДӨӨ ШИРХЭГ БҮРЭЭР НЬ ТАЙЛАГНАХ ЁСТОЙ. ТЭРИЙГ ХИЙЖ ЧАДСАНАА СЭТГҮҮЛЧ САЙД ОЛОН НИЙТЭД ИЛ ХАРУУЛАХ ЁСТОЙ. ЭНЭ БИЧСЭН ТОО ШИРХЭГ БҮРЭЭР НЬ ЭРГЭЭД ХЭН ХЭЗЭЭ ХЭДИЙ ХУГАЦААНД ХЭРЭГЛЭСЭН, ХААНА АЛЬ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДСЭНИЙГ НЬ БАС БИД МЭДЭХ ШААРДАХ ЭРХТЭЙ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.