Сэрэмжлүүлэг тараан ажиллаж байна

Л.Батцэнгэл / Нийслэл

Нийслэлийн онцгой байдлын газрын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Эрсдэлийг бууруулахад-хамтдаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд“Шинэ коронавируст халдвар болон хүүхдээ болзошгүй осол, гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлье” санамж, зөвлөмжийг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллага, худалдаа үйлчилгээний байгуулага, иргэдэд тараах ажлыг зохион байгуулж байна.

Тус ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг даргын ажлын алба, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд 52 аж ахуйн нэгж, 120 иргэнд сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, яриа таниулга хийн, 160 ширхэг сэрэмжлүүлэг тараан ажиллалаа.

Мөн Гал түймэр унтраах 34,74 дүгээр ангийн алба хаагчид хариуцсан гудамж талбайн мөс цас, явган хүний замыг цэвэрлэх, хашаа хайс хаалга, хаягжилт, цонхоо засварлахаас гадна гэрлийн шон дээрх зарлал сурталчилгааны хуудсыг хуулж цэвэрлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.25] 2020-02-21 11:30:49

Sain baina


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.