Д.Нямхүү: Багануур дүүрэг, Орхон, Баян-Өлгий, Төв аймгийн Цээл суманд тусгаарлагдсан иргэдээс коронавирус илрээгүй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

ХӨСҮТ-өөс ойрын өдрүүдэд тусгаарлагдсан тохиолдлуудын шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны хоёрдугаар 25-нд Багануур дүүрэгт хоёр, Орхон, Баян-Өлгий, Төв аймгийн Цээл суманд тусгаарлагдсан тус бүр нэг тохиолдол буюу нийт таван хүний шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй.

БНСУ-д зорчоод эргэн ирж, ажиглалтад орсон 51 хүний шинжилгээнд мөн коронавирус илрээгүй. Түүнчлэн хоёрдугаар сарын 26-нд ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол хоёр, Налайх дүүрэгт нэг, Орхон аймагт нэг тохиолдол тусгаарлагдан, шинжилгээ хийгдэж байна. Мөн өнөө өглөө онгоцоор ирсэн хүмүүсийг зохих журмын дагуу ажиглалтад авч, тусгаарласан.

Төр засгаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны ачаар Цагаан сарын үе амар тайван өнгөрлөө. Гэхдээ энэ дэг журмаа үргэлжлүүлэн баримтлах учиртай.

Шинэ коронавирус Монгол Улсад ороод ирэхэд нь оношилж чадах ч эмчилгээний арга төвөгтэй бөгөөд өвчтөний нас, дархлааны байдал, биеийн онцлогоос ихээхэн хамаарч, эмчилгээнд нь ямар их хөрөнгө зардал гарч байгааг та бүхэн гаднын хэвлэлүүдээс харж байгаа байх. Тиймээс бидний гол төлөвлөгөө бол вирусийг оруулж ирэхгүй байх" гэлээ.


Сэтгэгдэл

зочин [202.131.226.166] 2020-02-28 03:42:33

ХӨСҮТ сайн ажиллаж байгаа шүү амжилт хүсеь

зочин [202.126.89.54] 2020-02-28 02:02:15

Солонгосоос орж ирэх хилийг хаах хэрэгтэй.

Зочин [192.82.71.233] 2020-02-27 09:15:29

Сар шинийн өмнө солонгосоос бөөнөөр орж ирсэн нөхдийг хяналтаас алдчихаад л сандраад бнаа даа. Одоо олж тогтоотол хөл хорио үйлчлэх хэрэгтэй.

Zochin [202.126.88.236] 2020-02-27 09:15:27

Ene metgejliin emch hun negiig medeed helj bg!

зочин [94.25.174.191] 2020-02-27 06:38:39

Хөл хорио чухал гэдэг нь үнэн шүү

Зочин [103.111.68.3] 2020-02-27 06:24:14

ҮНЭХЭЭР ОРЖ ИРЭХГҮЙ БАЙНА УУ? ЭСВЭЛ ИЛЭРҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ? ГЭДЭГ АСУУЛТЫГ ӨӨРСӨДДӨӨ ТАВИАРАЙ...

tu [66.181.186.66] 2020-02-27 10:26:48

заавал орж ирэх ёстой юм уу


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.