ЯПОН: Хоккайдод коронавирусын халдварын 15 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

Өчигдөр буюу пүрэв гарагт Япон улсын Хоккайдо мужид Шинэ төрлийн коронавирусын халдвар авсан 80 настай эрэгтэй нас баржээ. Мөн тус өдөр даруй 15 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр дээрх халдвар авсан 15 хүний дотор 10-аас доош насны хоёр хүүхэд байгаа гэжээ.

Хамгийн сүүлийн байдлаар Хоккайдод бүртгэгдсэн тохиолдлын тоо 54 болсноор Япон улсын нэг мужид бүртгэгдсэн хамгийн их тохиолдол болоод байна.

Тус улсын эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр Осака хотын 40 настай эмэгтэйн шинжилгээний хариу хоёр дахь удаагийн шинжилгээгээр эерэг гарсан гэв.

Өнгөрсөн сард уг өвчтөнд халдварын шинж тэмдэг илэрсэн бөгөөд хоёрдугаар сарын эхэнд хийлгэсэн шинжилгээгээр хариу нь сөрөг гарсан боловч хоолой болон цээж өвдөх зэрэг шинж тэмдгүүд алга болоогүй бөгөөд хоёр дахь удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хүний бие дэх вирус багассан ч гэдэс, эсвэл хаа нэг газар үлдэж, хоолой, уушгинд дахин үржиж болзошгүй байгааг сануулав.

Китасато Их сургуулийн профессор Тэцүо Накаяма "Вирусын талаар мэдэхгүй зүйлс маш олон байна. Миний бодлоор халдвартай эсүүд олдохгүй нуугдмал байх магадлалтай" гэжээ.

Одоогоор Япон улсад коронавирусын халдвар авсан хүний тоо 900 орчим болсон бөгөөд үүнээс 700 орчим нь "Diamond Princess" хөлгийн зорчигчид байгаа юм.

Одоогоор олон нийтийг хамарсан арга хэмжээ, тэмцээн уралдааныг орон даяар цуцлаад байна.

Эх сурвалж: NHK

Ц.Анударь


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-30 00:03:41

ZAP [134.122.22.13] 2020-03-30 00:03:40

Зочин [66.181.178.169] 2020-02-28 23:14:41

Bi ene virusiig trump yvuulsan gdgt 100huvi itgeltei bnaa aihtar ym bolj bn

Zochin [59.153.112.251] 2020-02-28 11:09:53

Yasan hetsvvm beee shinleh uhaan tehnilogiin erin zuun gecheed gants virusni uchrig olood onosh togtooj chadahgvi bn geh ni sonin ymdaa

Зочин [66.181.186.120] 2020-02-28 14:19:42

Тэнэг пиздаа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.