Д.Нямхүү: Ажиглах, тусгаарлах гэдэг хоёр өөр зүйл

Л.Батцэнгэл / Эрүүл мэнд

ЭМЯ-наас шинэ коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээллээ хийх үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Орхон аймагт нэг , Налайх дүүрэгт тусгаарлагдсан нэг, нийт дөрвөн иргэний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан. Хоёрдугаар сарын 27-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д дөрөв, Дорнод аймагт нэг, нийт сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ, эмчийн үзлэг хийж байна. Мөн ХӨСҮТ-д 27, Цэргийн төв эмнэлэгт 74, ОБЕГ-ын харьяа Жаргалтантад 11, Сэлэнгэ аймагт 12 иргэнийг ажиглалтад аваад байна. Өчигдөр мөн Япон улсаас 2000 оношлуурыг хүлээн авч, ажиллаж байна. Иргэдийн зүгээс тусгаарлах, ажиглах хоёр өөр зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Тусгаарлалтад вирусийн голомтоос ирсэн, сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд шууд тусгаарлах арга хэмжээ авна. Харин ажиглалтад авсан гэдэг нь Өмнөд Солонгос, Итали, Япон зэрэг орноор транзит хийж ирсэн иргэдийг ажиглалтад авч, өдөр бүр тестелж, эмнэлзүйн бусад шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглана гэсэн үг. Хэрэв аль нэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д тусгаарлах арга хэмжээ авна" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.185.84] 2020-02-28 05:18:55

Зов


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.