Г.Мөнхцэцэг: Хууль бус олборлолтыг таслан зогсоох гол арга нь бичил уурхай болгож албажуулах

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

“Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр” холбооны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Бичил уурхай эрхлэгчид хайгуул хийсний дараа нөхөн сэргээлтээ хийж байгаа юу?

- 2020 оны байдлаар 7500 бичил уурхай эрхлэгч манайд бүртгэлтэй байгаа. Эдгээрээс 490 зохион байгуулалттай нөхөрлөл, 65 төрийн бус байгууллагад хуваагдаад явж байна. Орон нутгийн харьяаллын хувьд 15 аймаг, Улаанбаатар хотын нэг дүүрэгт бичил уурхай эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байгаа. Хууль бус олборлолтын хувьд 21 аймагт байна. Бичил уурхай эрхлэгчдийн хувьд алтнаас гадна жонш, бусад төрлийн ашигт малтмалууд байдаг.

Нөхөн сэргээлтийн аргачлалыг байнга зааварчилж явдаг. Мөн нөхөн сэргээлтэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Одоогийн байдлаар 540 га газарт нөхөн сэргээлт хийж, Улсын комисст хүлээгээд өгчихсөн. Бичил уурхайчдын олборлолт явуулсан газар дээр нөхөн сэргээлт явуулаагүй орхисон газар байхгүй. Харин хууль бус олборлолт явуулж байгаа хүмүүс нөхөн сэргээлт хийхгүй байгаа. Хууль бус олборлолтыг багасгах ганц арга нь бичил уурхай болгох. Ийм замаар эх байгалиа хамгаална. Мөн Экологийн цагдаагийн газартай санамж бичиг байгуулж ажиллана. Нөхөн сэргээлт хийгээгүй газар дээр нөхөн сэргээх ажил явагдана.

-Бичил уурхай эрхлэгчдийн хувьд амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл их байдаг. Энэ дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Манайд гишүүнчлэлтэй бичил уурхай эрхэлж байгаа хүмүүст ХАБ-ын сургалтыг явуулдаг. Одоо нөхөрлөл болон ХАБ-ын мэргэжилтэн бэлтгэх аян өрнүүлж байгаа. Үр дүнгээ өгч байна. Тухайлбал, өнгөрсөн 2019 онд бичил уурхайн салбарт осол гэмтлийн тоо 16-аар хэмжигдэж байгаа. Хуучин бол жилдээ 100 орчим хүн амь насаа алдах гээд ослын тоо илүү өндөр байсан. Энэ нь гишүүнчлэлтэй хүмүүсийн дунд яригдаж байгаа тоо. Харин хууль бус олборлолтын хүрээнд ослын тоо өндөр, гэмт хэргийн гаралт нэлээд байдаг.

-Танай холбоонд бүртгэлгүй нөхөрлөл байгаа юу?

-Бичил уурхайчид болон хууль бус олборлолт байгаа. Манай холбоонд байгаа хүмүүс хуулийн хүрээнд ажилладаг. Бичил уурхайн салбарыг ялгаварлан гадуурхдаг учраас хүлээж авдаг байгууллага ховор байдаг. Гэхдээ энэ жилээс хамтын ажиллагааг сайжруулж байна. Нөхөн сэргээлтийн талаарх мэдээллийг яаманд өгөөд явж байгаа.

-Хууль бус олборлолтыг таслан зогсоох боломж байгаа юу?

-Хууль бус олборлолтыг таслан зогсоох гол арга нь бичил уурхай болгож албажуулах юм. 2019 оны есдүгээр сард энэ алхам дээр том ухралт хийсэн. Засгийн газрын 350 дугаар, 2020 оны 16 дугаар тогтоолуудаар бичил уурхайн үйл ажиллагааг саармагжуулж тогтворгүй байдалд оруулсан. Үүний үр дүнд хууль бус олборлолт 10 орчим газарт бөөгнөрөл үүсчихсэн байна. Ийм зүйл болно гэдгийг урьдчилан сануулж байсан. Хуулийн хүрээнд ажиллаж байгааг нь хаачихаар хууль бус олборлолтыг явуулж эхэлдэг. Энэ нь төрийн бодлогын алдаанаас болж байгаа. Хууль бус олборлолт явуулахаар осол гэмтэл гарч, хүний амь нас эрсдэх тохиолдол гарна. Энэ нь төрийн бодлогын алдаанаас гарч ирж байгаа үзэгдэл. Иймээс төр энэ алдаагаа засаж, тодорхой шийдвэр гаргаж, бичил уурхайн асуудлыг нэг тийшээ шийдэх хэрэгтэй байна. Хуулийн хүрээнд ажиллаж байгаа бичил уурхайг ажиллуулах хэрэгтэй.

-Өмнөговь аймгийн уурхай руу хууль бус олборлогчид дайрч орсон асуудал гарсан?

-Хуулийн хүрээнд ажиллах эрхийг нь хаачихаар бүх бичил уурхай хууль бусаар олборлолт явуулж байна. Ийм байдал руу төр өөрөө түлхэж байгаа. Хуулийн хүрээнд ажиллах эрхийг хаачихсан учраас иймэрхүү хууль бус үйлдэл гарч байна. Тухайлбал, Өмнөговь, Төв аймгийн Сүмбэр суманд маш их бөөгнөрөл гарсан. Мөн 2020 оны эхээр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд, Дорноговь аймгийн эргэн тойронд, Баянхонгор, Завхан аймагт хоёр газарт, Увсад хоёр газарт хууль бус олборлолтыг явуулсан байгаа.

-Олборлолт явуулах зөвшөөрлийг хаанаас олгодог вэ?

-Алба ёсны зөвшөөрөл гэж байхгүй. Ашигт малтмалын газраас тухайн талбайд олборлолт явуулж болно гэж дүгнэлт гардаг. Энэ дүгнэлтийг хориглочихсон байгаа. Орон нутагт газрыг тусгай хэрэгцээтэй авдаг. Бичил уурхайн чиглэлээр олборлолт хийж ашиглах тусгай хэрэгцээнд авсан тогтоолыг аймгийн Иргэдийн хурлаас гардаг. Үүнийг зогсоочихсон. Эдгээрийг зогсоочихоор хууль бус үйлдлүүд гаарч эхэлдэг.

-Одоо бичил уурхай эрхлэгчид олборлолт явуулах боломжгүй болчихсон уу?

-Хуулийн хүрээнд ажиллах нөхцлийг хааж боочихсон байгаа. Журмыг цуцлаагүй боловч бичил уурхайн талаар шийдвэр гаргаж болохгүй, гэрээ байгуулж болохгүй чиглэлийг өгчихсөн. Хууль зөрчсөнийг нь зогсоох байх. Орон нутагт хэрэгжихээр нь бүгдийг зогсоож байгаа.


Сэтгэгдэл

Зочин [103.229.122.75] 2020-03-01 03:40:31

Бичил уурхай гэж нэг юмыг бүрэн устгах ёстой!!! Улсад ашиг өгөхгүй,байгаль джлхий сүйтгэж олсон хэдэн юмаа улсад биш хувь хулгайгаар гадагш гаргана!?! Гэмт хэрэг хулгайн үүр уурхай болсон нэг сувгыг бүрэн хаах ёстой!!! Энэ мэт чалчигсдыг баривчилж хорих хэрэгтэй?! Нинжа нарыг газар дээр нь бүх тоног төхөөрбмжийг хурааж гаүрыг нь сэргээлгэж дараа нь улсад хураахыг нь хурааж устгахыг нь устгах хэрэгтэй!! Хүрэлсүх хэлсэн үгжндээ эзэн болж энэ нэг балай юмыг нэг тийш нь бүрэн цэгцлэх хэрэгтэй ыайна шүү!!!

Зочин [202.9.40.92] 2020-03-01 01:15:10

Эцэг өвгөдийн үлдээсэн баялагаас хэн ч хүртэх эрхтэй.Алтны компаниуд аваад ажиллаа гэхэд хэзээ улсад шударгаар татвараа төлж байсан юм бэ.Олборлосон алтныхаа ихэнхийг коипаний эзэн улсад тушаахгүйгээр хятадуудад нууцаар зарна.Ганцхан нөхөр л баяждаг ш дээ.Тэгээд олборлоод олборлоод иймхэнийг авлаа орлого зарлага тэнцлээ ашиггүй ажиллаа татвар төлж чадахгүй ээ гээд сууж байдаг ш дээ

kub [103.212.116.205] 2020-03-01 00:05:26

khulgaig albajuulbal khulgai bish bolokh ni gartsaagui, gekhdee ed khurunguu aldsan irged buruutan bolno ...

Зочин [66.181.191.226] 2020-02-29 17:39:20

Уурхайчин болох сонирхолтой хүмүүсийг бичил уурхайчнаар хажуугаар нь хвах

Зочин [202.179.24.127] 2020-02-29 16:05:54

солиор гэж хэл,нээх сүр нэртэй нинжаанууд

Зочин [202.9.46.37] 2020-02-29 13:49:02

Хамгийн тэнэг шийдвэр гэж үүнийг хэлнэ! аль нь ч хэрэг байхгүй наад захын Баянхонгорыг хар сарны гадаргуу ....хэлэх ч үг алга

Зочин [66.249.82.138] 2020-02-29 12:57:49

Битий Т1Т

Зочин [103.10.21.58] 2020-02-29 12:37:48

БАЙГАЛЫН БАЯЛАГ АРД ТҮМНИЙ ӨМЧ АРД ТҮМЭН БИЧИЛ УУРХАЙГ ЗӨВШӨӨРХГҮЙ УУЛ УУРХАЙГАА ТАВАН ТОЛГОЙ ШИГ ХУВЬЦАА ХЭЛБЭРЭЭР АРД ТҮМЭНДЭЭ ЭЗЭМШҮҮЛЬЕ ӨӨР ЯМАРЧ ХУВИЛБАР ХЭРЭГГҮЙ

Насанбат [66.181.161.37] 2020-02-29 08:13:57

Гол арга шууд хаах юугаа солиориод бга яишки вэ

Зочин [202.9.40.89] 2020-02-29 07:00:14

Газар ухаж байгаа хууль бус нинжа болон бичил уурхайчид нэртэй нөхдийг бүгдийг нь хаах хэрэгтэй. "Баран идэхээр мэрэн ид" гэсэн ардынхаа сургаалиар цөөн хэдэн том уурхайгаа ашиглаж бусдыг ирээдүй хойчдоо үлдээцгээе

Зочин [202.179.27.183] 2020-02-29 05:06:53

Iu gej xutsaad bga ium be.Ter bichil uurxaichid, nuxurlul xorshood chini zaamar selengiig suitgej bna.Or tas boliulax xeregtei.Ene neg bichil uurxain xolboo baiguullaguudiig ni xaa l da.

Зочин [103.212.116.147] 2020-02-29 03:53:00

БАЙГАЛ СҮЙТГЭГЧ НИНЖА АВГАЙ БОЛЬ ДОО.

Butehgui MGL [192.82.69.46] 2020-02-29 03:21:48

Muusain Ninja ORK-uud yu hutsaad bgaan

Зочин [202.55.188.89] 2020-02-29 03:20:36

bichil uurhai gej tenegtehee boli

Zochin [66.181.161.88] 2020-02-29 03:06:30

Bichil uurhai nertei gazriig duraaraa sendiichdeg garuud zail.

Догоо [66.181.191.9] 2020-02-29 02:32:55

Газрын доорхи баялаг ард түмний өмч учир хэн ч дураараа газар ухах ёсгүй. өрөөр хэлбэл хулгай дээрэм тул шорнд хийх хэрэгтэй. Бичил уурхай чинь мэргэжлийн хүмүүс биш харин ч бүхий л төрлийн хуулийг зөрчинө гэсэн үг. Хорих хорих хэрэгтэй. Экологийн цагдаа бий болчихоод байхад юу яриад байна энэ эмэгтэй.

Зочин [202.21.108.187] 2020-02-29 02:23:49

Бүүр хаа хэнд ч хэрэггүй

Зочин [103.10.21.58] 2020-02-29 02:23:20

УУЧЛААРАЙ БИЧИЛ УУРХАЙ ҮНЭНДЭЭ Л ХЭРЭГГҮЙ ТЭДНИЙГ ДАГААД ШОРООН ТҮМЭН НИНЖА НАР БИЙ ЗААМАР БАРУУНХАРАА ШАРЫН ГОЛ ямар болсныг мэднэ. БИЧИЛ УУРХАЙ ЭХ ОРОН ГАЗАР ШОРООГ МИНЬ УХААД БАЙДГАА БОЛЬ.... ТА НАРЫН ЯРИАД БАЙГАА ЧИНЬ АМЬДРАЛ ДЭЭР ХЭРЭГЖИХГҮЙ 30 ЖИЛ ӨНГӨРЛӨӨ...ОДОО БОЛЬ ХАРИН АЛТНЫ ОЛБОРЛОЛТЫГ ТОМООХОН ЦӨӨХӨН ААН д ОЛГОХ НЬ ЗӨВӨӨ.....

Зочин [182.160.37.104] 2020-02-29 02:51:54

Санал нэг байна

Ninjaa [150.129.141.237] 2020-02-29 02:19:48

Балиар хар нинжа авгай юү яриад бнаа

зочи [66.181.177.53] 2020-02-29 02:06:32

Бичил уурхайг зогсоо, хорих хэрэгтэй.


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.