Улаанбаатар хот руу орж, гарах урсгалыг хянах зорилгоор шалган нэвтрүүлэх товчоодыг камержуулжээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

Улсын Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу сар шинийн битүүний /2020.02.23/ өдрөөс эхлэн хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон үед Улаанбаатар хотруу орж, гарах урсгалыг хянах зорилгоор шалган нэвтрүүлэх товчоодыг иж бүрэн камержуулж, автомашины улсын дугаараар таних бүрэн ухаалаг системээр бүртгэлжүүлж байна. Ингэснээр зорчигчдын хөдөлгөөнийг бүртгэлжүүлж, халдвар гарсан тохиолдолд тухайн халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтоох, иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөнийг хянах, бүх талын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа юм.

Автотээврийн хөдөлгөөнийг хязгаарласан энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй бол нийслэлд нэвтрүүлэхгүй байх тусгай чиг үүргээр хяналтын байгууллагынхан ажиллаж байна. Иймд шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд төр засгаас гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийгөө болон бусдыгаа халдвараас хамгаалахыг мэргэжлийн байгууллагынхан уриалж байна.

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР


Сэтгэгдэл

Зочин [64.119.27.90] 2020-03-01 08:17:38

Өвчин тараахгүй гэж л урьдчилан сэргийлж ажиллаж байна

Зочин [202.126.88.214] 2020-03-01 04:27:17

Ajil amidralaa zohitsuulaj suraachee hereb obshin degdbel yahu uhaantai handah estoi shv ard tvmen minee

Зочин [66.181.181.174] 2020-03-01 00:37:40

Эмх цэгцэнд ор. Ямарч ач холбогдолгүй машин унаж явахаа зогсоо. Улаанбаатар, цаашлаад орон нутагт хөл хориог хэрхэн тогтоох талаар бодит туршилт хийгдэж байна. Халдварт өвчинд нэрвэгдэхгүй гэж бодож байгаа бол ажлыг илүү цахим харилцааг ашигласан байдлаар шилжилт хөдөлгөөн багатайгаар явуулж сурмаар байна.

Зочин [202.131.232.202] 2020-02-29 22:51:47

ovchin delgervel uunees iluu zardal chag hugchaa oroh bolohoor ene ni zov baih.

monhtuya [202.126.89.189] 2020-02-29 10:06:06

margash ajilasa buuh est yah wee

Зочин [202.9.40.89] 2020-02-29 09:37:39

Өвчин гараагүй юм бол дотоодын хөдөлгөөндөө уян хатан хандмаар юм ажилтай хүмүүс ажилдаа гарч чадахгүй ажлаас буусан нь харьж чадахгүй хэцүү байна шүү дээ...

Зочин [203.91.115.56] 2020-02-29 14:45:48

Эрх биш дээдсүүл ямар нэг арга бодож байгаа байлгүй дээ. Ямар доодсуул биш.Ухаантай хандах байх аа!

Зочин [203.91.115.56] 2020-02-29 14:42:35

Өвчин гараагүй юм бол хяналтаа чангаруулаад хөдөлгөөндөө уян хатан хандаачээ. Хий дэмии сүржигнээд л байх юм. Ажилтай хүмүүсийг явуулаач! Хийрхүү хүмүүс олон байна шүү.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.